УЛС ТӨР

Тойм: ШХАБ-ын өмнө улсынхаа байр суурийг эцэслэн нотолсон У.Хүрэлсүхийн айлчлал

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалт Узбекистаны Самарканд хотод энэ сарын 15-17-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн ШХАБ-ын уулзалт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд анхных байсан бөгөөд уулзалтын үеэр хойд, урд хөршүүдийн удирдагчидтай гурван талт уулзалт хийснээрээ мөн онцлог байлаа. Учир нь ШХАБ-ын үеэр болдог Монгол, ОХУ, БНХАУ-ын удирдагчдын гурван талт уулзалт цар тахлын улмаас 2019 оноос хойш тасраад байсан юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн Узбекистаны айлчлалаар ямар ажил амжуулж, ямар үр дүнд хүрэв гэдгийг та бүхэнд тоймлон хүргэж байна.

-ХИЙН ХООЛОЙ, ТӨМӨР ЗАМЫН ХОЛБОЛТЫН АСУУДЛУУД УРАГШЛАХ ХЭЛЭЛЦЭЭ БОЛОВ-

Анхаарал татсан эхний уулзалт яах аргагүй гурван талт уулзалт байлаа.

Өмнө нь болж байсан уулзалтуудын үеэр манай тал ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридор байгуулах, транзит Монгол болох сонирхлоо байнга илэрхийлдэг байсан. Энэ удаад ч энэ сонирхол хэвээр бөгөөд өмнөх уулзалтуудаас ялгаатай нь бодит үр дүн гаргах магадлал өндөр байсан юм.

Уулзалтаар:

-Монголын нутгаар дамжуулан тавих байгалийн хийн хоолойн асуудал. БНХАУ-ын тал хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах асуудалд нааштай хандаж байгаагаа илэрхийлэв. Аж ахуйн нэгжийн түвшинд эдийн засгийн тооцооллоо хийгээд явцгаая хэмээсэн нь урьд нь олон удаа яригдсан ч сонсож байгаагүй байр суурийг илэрхийлсэн чухал ач холбогдолтой байлаа.

-ОХУ, БНХАУ-ыг, цаашлаад Ази, Европыг холбосон төмөр замын сүлжээ бий болгох ажилд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг БНХАУ-ын төмөр замын сүлжээнд холбох, Зүүн болон Баруун босоо тэнхлэгийн төмөр замын асуудал. Хоёр талын уулзалтаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин боломжтой төмөр замуудаа холбоод явцгаая гэж олон тоон дээр хэлсэн байна.

-Одоо байгаа боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, мөн гурван улсыг холбосон хурдны авто замын сүлжээ байгуулах, аялал жуулчлалын коридор үүсгэх зэрэг асуудлыг хөндөж, ахицтай хариулт авсан явдал байлаа.

-ШХАБ-Д АЖИГЛАГЧ СТАТУСТАЙ ҮЛДЭХЭЭ НЭГ МӨР ИЛЭРХИЙЛЭВ-

received_3411341219141296

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлсэн. Энэ үеэрээ ШХАБ-ын уулзалт бүрээр нийгэмд яригддаг нэг сэдэв болсон “Монгол улс ШХАБ-т элсэх, эс элсэх” тухай асуудлыг нэг мөр болгов. Өөрөөр хэлбэл, Монгол Улс цаашид ч "ажиглагч"-ийн байр, сууриа хадгалж оролцоно гэдгээ Ерөнхийлөгч илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, "Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг гэдгийг тэмдэглэсэн.

Улмаар энэхүү олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол, идэвхтэй оролцож, хамтран ажиллаж ирснийг хэлэв.

Цаашид ч ШХАБ-ын гишүүн орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээвэр ложистик, байгаль орчин, аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, хүнсний хангамж-аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, улс хоорондын болон бүс нутгийн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, бодит ажил хэрэг болгох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

-ОЙРЫН ИРЭЭДҮЙД ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР ХАРИЛЦАН НЭЭХЭЭР БОЛОВ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирoмонович Мирзиёевтэй албан ёсны уулзалт хийсэн. Энэ үеэр:

-Цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын тулд дээд түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмол өрнүүлэх нь шаардлагатай гэдэгт санал нэгдэж, ойрын ирээдүйд Дипломат төлөөлөгчийн газраа харилцан нээн ажиллуулах нь чухал ач холбогдолтой болохыг онцлов.

-Цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, ялангуяа мал аж ахуй, газар тариалангийн, мөн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлт зэрэг хөнгөн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн цаашид түүх, соёл, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцолж, энэ оны 06 дугаар сараас эхлэн хоёр улсын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчиж байгааг сайшаан тэмдэглэсэн.

-МОНГОЛ ТУРКИЙН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ЭНЭ ОНД 100 САЯ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоантай уулзаж, хоёр талын болон олон улсын  харилцааны зарим асуудлаар санал солилцсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий дахиныг хамарсан цар тахал болон олон улсын харилцаанд тулгарч буй хүндрэлтэй цаг үед Турк Улсаас хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн болон дипломат үйл ажиллагааг сайшааж, энэ чиглэлээрх хүчин чармайлт нь мөргөлдөөнийг намжааж, бүс нутаг, олон улсад тогтвортой байдлыг сэргээхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан ах дүүгийн харилцаатай Монгол Улстай бүх салбарт хамтран ажиллаж, хоёр орны харилцааг улам бүр бэхжүүлэхийг зорьж байгаагаа хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-19 12:27

Хамгийн гол нь хэрэгжилт

Зочин
Зочин
2022-09-19 12:47

Орос школьтой. Манайх Орос сургуультай хэр нь уламжл�##�т хувцастай тул содон харагддаг. Өвөл өмсөхөд хүйтэн, зун хөлс гоожоод өмсөхөд хэцүү байдаг байсан одоо авөл зуны хувцас ту�####�а болсон байна лээ.

Зочин
Зочин
2022-09-19 12:48
Reply to  Зочин

Манай улс дэлхийн анхны төрт улсыг байгуулсан, цэргийн урлагийг үндэслэсэн, төр улс болоод нүүдэлчний олон жилийн уламжл�##�тай тул төрийн хүндэт харуул өөрийн гэсэн үндэсний хувцас хэрэглэлээ өмсөх нь аргагүй байх

Зочин
Зочин
2022-09-19 12:48

Манай улс 2004 оноос хойш ажиглагчийн статустай. Элсэх асууд�##� байхгүй. Энэ удаагийн хур�##� дээр Исламын Бүгд Найрамдах Иран Улс л гишүүнээр элсэж орж байгаан байна.

Зочин
Зочин
2022-09-19 12:49

Оростой харьцахдаа Бээжингээс зөвшөөрөл авна гэж хийгдсэн Элбэгдоржийн гэрээг хүчингүй болго.
Монголоо гэсэн хүн бүр Хүрэлсүхийг дэмжинэ

Зочин
Зочин
2022-09-19 14:55
Reply to  Зочин

Бодитой үр дүнд хүрэхээр урт хугацааны ч ямарч тохироо хийгдсэнгүй!!!
Бэлгэ тэмдэг төдий гэдэг нь харагдлаа.

Зочин
Зочин
2022-09-19 12:50

Түүхийг зузаатгасан түүхэн сайхан үйл явд�##� боллоо баяр хүргэе .

Зочин
Зочин
2022-09-19 12:50

Сүүлийн он жилүүдэд болоогүй сайхан айлчл�##� уулз�##�т болжээ Баяр хүргэе.

Зочин
Зочин
2022-09-19 12:51

Сайхан айлчл�##� болсон, амьдр�##�д хэрэгжинэ шүү.

Зочин
Зочин
2022-09-19 12:51

ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ДЭВШИЛТ САЙХАН УУЛЗАЛТ БОЛСОНД БИД МАШ ИХ БАЯРТАЙ БАЯРАЛЦГААЖ БАЙНА. БИЕЛЭГДЭХ БОЛТУГАЙ!

Зочин
Зочин
2022-09-19 12:52

Зураг түүх өгүүлнэ . Чух�##� айлчл�##� найрамд�##� амжилтын билэг ????????????????????????????????????
Repl

Зочин
Зочин
2022-09-19 12:52

Хойд хөрштэйгээ холбоогоо бэхжүүлж шинэ шатанд гаргасан айлчл�##� болсон байна.

Зочин
Зочин
2022-09-19 12:52

Үнэхээр сайхан зурагнууд байна. Монгол, орос 2 улсын дипломат харилцаа үнэхээр бат бэх байгааг харуулж байна.

Зочин
Зочин
2022-09-19 12:57

айлчил�##� сайхан болсон юм байж амьдр�##� дээр хэр хэрэгжих юм бол доо хэлсэндээ хүрээсэй дээ манай хүн ч хулхь худ�##�ч ш дээ

Зочин
Зочин
2022-09-19 12:57

Tom hemjeenii ailchlal bolson ni zuragnaas shuud haragdaj bna

Зочин
Зочин
2022-09-19 12:58

олон ажлын гэрээ хэлэлцээр амжилттай хийжээ. 2 улсын найрамд�##�т харилцаа улам бэхжиг.

Зочин
Зочин
2022-09-19 12:58

Bayar hurgey Ulsaa tuluulsun erunhiilugch maani tuuhen ailchlal hiilee, Orosuud saihan huleen avsan ni mash chuhal yum.

Kkkkkk
Kkkkkk
2022-09-19 21:27
Reply to  Зочин

Одоо АНУ-д бгаа.ачлагч.э/сайдаа мэргэжлийн туршлагатай дипломатчаар соливол их чух�##� �##�хам болно. Энэ аялагч энэ тэнд дэмий ч�##�чаад явааг яам нь, сайд нь мэддэг болов уу, эсвэл.сайдынхаа хэлснийг яриад явдаг бх,.сагсуу нөхөр тв ээр харагдах юм

Зочин
Зочин
2022-09-19 13:00

Амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button