НийгмийнСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Автомашины үнэ 2-3 саяар буурчээ

Банк, ББСБ зээл олгохоо больсноос хойш автомашин худалдан авах иргэдийн тоо багасаж, үнэ нь 2-3 сая төгрөгөөр хямдарчээ. Эрэлт багассан нь ийнхүү автомашины үнэ буурах болсон хамгийн том шалтгаан аж.

Уг нь хүйтний улирал эхэлж машин худалдан авах гэсэн иргэдийн хөл хөдөлгөөнд дарагддаг “Да хүрээ” захын хаа нэгтээ хэсэг ченжүүд элдэв зүйлийг ярилцаж, эгнүүлэн тавьсан төмөр хүлгүүд нарны гэрэлд гялалзана. Гялалзаж харагдах нь ч зөв биз ээ. Учир нь гүйлгээнд гарахгүй байгаа төмөр хүлгүүдийнхээ шил толийг элгэн алчуураа элэгдтэл зүлгэж зогсоо ченж нар хэн машин худалдаж авах бол гэсэн харцаар биднийг угтан авсан юм.

Тэд эдийн засгийн нөхцөл байдал хэвийн, долларын ханш тогтвортой, ачаа тээвэр асуудалгүй үед сардаа 4-7 автомашин өлхөн зарчихдаг байж. Гэтэл банкнуудын зээл гарахаа байснаас хойш нэг ширхэг автомашин зарж чадвал "азны юм" гээд алгаа ташин хүлээж авдаг болсон гэнэ. Эрэлт багасахын хэрээр гүйлгээнд гарахгүй хэдэн машинаа худалдан авагчдын хэлсэн үнэд өгчихдөг хэмээн ченжүүд ярьж байлаа.

Ингээд бид “Да хүрээ” захын автомашины худалдаачин Э. Амартүвшинтэй уулзаж ярилцахад “Зах зээлийнхээ зарчмаар л явж байх шиг. Монгол банкнаас мөнгөний хатуу бодлого барина гээд хэлчихлээ. ББСБ-ууд хүүгээ нэмээд, банкнууд зээл гаргахгүй болсон гэх шалтгаанаас болж борлуулалт буурсан. Бэлэн мөнгөөр худалдан авдаг иргэд ховор шүү дээ. Ихэнх нь л зээлээр авдаг юм. Өмнө нь, долоо хоногт нэг машин зарчихдаг байсан чинь таг зогсох шив дээ. Одоо үлдсэн хэдэн машинаа худалдан авагчийнхаа хэлсэн үнэд бараг өгчихмөөр санагдах юм. Тэгэхгүй бол зээл төлөх хугацаа шил шилээ дараад ороод ирлээ” гэв.

МОНГОЛЧУУДЫН ХАМГИЙН ИХ ХУДАЛДАН АВДАГ ПРИУС МАШИНЫ ҮНЭД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРСОН ТАЛААР ДАРААХ ЗУРГААС ХАРЖ БОЛНО

Үргэлжлүүлэн бид “Да хүрээ” захын мэргэжилтэн Ц.Гантөгстэй уулзахад дараах мэдээллийг өгч байсан юм. Тэрбээр "Энэ жил машин авах иргэдийн тоо эрс буурсан. Худалдан авагчид дотроо Улаанбаатар хотын оршин суугчид ББСБ-аар дамжуулан зээл авах нь олон байдаг. Харин өнгөрсөн зургаадугаар сараас ББСБ-ууд автомашины зээл олгохоо зогсоосон. Үүнээс шалтгаалан автомашин худалдан авагчдын тоо буурсан гэж үзэж байгаа. Харин хаа нэг орон нутгийн иргэд бэлэн мөнгөөр худалдан авч байна. Иймээс зарим худалдагчид үнээ татах тохиолдол гарах юм" гэв.

БУСАД АВТОМАШИНЫ ҮНЭ

  • TOYOTA SAI: 27 саяас
  • TOYOTA AQUA: 16 саяас
  • HARRIER: 42 Сая
  • CROWN: 33 сая
  • LXUS RX: 63-78 сая

Бид хөл хөдөлгөөн багатай өдөр ирэв үү, аль эсвэл ингэж таарсан уу автомашин сонирхох иргэд бараг л байсангүй. Үргэлж ийм байдаг эсэхийг авто машин борлуулж байгаа хүмүүсээс асуухад “ер нь л ийм байгаа шүү дээ” гэхээс өөр зүйл хэлээгүй юм.

Тэгвэл бид хоёр цагийн дараа тааралдсан иргэн Б.Очтой уулзаж ярилцсан юм. Ингэхэд “Өмнөхөө бодвол ганц хоёр саяар бууж л байх шиг байна. Хэдэн өдөр л явж автомашин хайлаа. Олигтой машин олдохгүй байна. Сая нэг “subaru” авахаар шийдлээ. 41 саяас 40 сая руу буулгаж чадлаа. Олон жил л өндөр үнэ хэллээ. Одоо буух цаг нь болсон байлгүй дээ” гэсэн хариултыг өгсөн юм.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Ямартай ч автомашины үнэ 2-3 сая төгрөгөөр буусныг иргэд таатай хүлээн авч байна. Гэхдээ энэ бол баярлах зүйл биш. Учир нь автомашины үнийн өсөлтөд валютын ханшийн зөрүү, гаалийн татвар, ачааны зардал нөлөөлдөг учраас эрэлт ихэсвэл эргээд нэмэгдэх нь тодорхой.

Харин худалдан авагчдын тухайд бэлнээр болон зээлд хамрагдах нь эрс багасжээ. Зээлээр авах хүсэлтэй иргэд ихэвчлэн ББСБ-аар дамжуулан авдаг байна. Гэтэл ББСБ нь энэ оны эхэн үеэс шалгуураа эрс өсгөж 10-20 хувь байсан урьдчилгаагаа 30-40 хувьд хүргэжээ. Хүү нь 2.3-2.7 байсан бол нэмэгдээд 2.7-3.2 хувь болсон үзүүлэлттэй байна. Мөн үүнээс гадна үйлдвэрлэгч орон болох Япон улсад автомашины үнэ нэмэгдэж байгааг онцлууштай.

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мгл
Мгл
2022-09-21 08:30

Энэ замын түгжрэлийн гол ш�##�тгаан нь гаднаас замбараагүй хуучин, буруу хүрдтэй машин ихээр оруулж ирснийх шүү дэ. Дээр сууж буй нөхдүүд ихэнх нь банк бус санхүүгийн компаниудтай, тэднийг санхүүжүүлдэг гол юм нь энэ машины импорт. Тиймээс л өнөөдрийг хүртэл түгжрэл ярьж түүхийрч сууна да. Угтаа бол импортоо нэн даруй зогсоох, хуучин машины импортын үнийг нэмэх г. м арга хэмжээг шат дара�##��##�тай авах хэрэгтэй бгаа юм да.

Зочин
Зочин
2022-09-21 09:14

Буруу хүрдтэйдээ биш буруу менежмент удирдлагадаа байгаа юм

Зочин
Зочин
2022-09-21 10:07

УБ-хан чинь зам дээр мөлхдөг амбаарт амьдардаг гээ биз дээ. Тэгж амьдрахын тулд ийм их зээл хууль тавьж байдгаа барж л байдаг. Тэр хотын удирдлагууд дугуйн замыг нь сайжруулаад нэмээд өгчихөөсэй. Баахан хашаа граж буулг�##�аа л гэсэн. Дугуйн замаа нэмэх хэрэгтэй ш дээ. Эрүүл мэндэд ч ашигтай. Тэгээд нөгөө амбаар нь байнга үрлэг зарлага гаргана(бензин тос сэлбэг)агаар бохирдуулна. Чёрт!

Зочин
Зочин
2022-09-21 10:07

Хуучин машины үнийг дэндүү их нэмж, ашиг олж ард түмнийг шулж байж дээ... түүнээс биш яасан гэж хасах вэ дээ...

Зочин
Зочин
2022-09-21 10:07

бүх юмны үнэ буурсан дээр арай л биш харин ц�##�ин өсөөсэй

Зочин
Зочин
2022-09-21 10:08

heveerei bn lee une ni

Зочин
Зочин
2022-09-21 10:08

Жишээ нь 10 саяын приус 17 сая болоод зарагдахгүй болхоор нь 15 сая болгоод үүнийгээ буурсан гэж хэлээд байгаам даа

Зочин
Зочин
2022-09-21 10:08

hudla yrla ter mashnud chn vne hewrel bnle shvde

Зочин
Зочин
2022-09-21 11:16

UNEN UUU

Зочин
Зочин
2022-09-21 11:16

Argagui. shdeeeee abnk zeeeleee olgohgvu bga ym chin

Зочин
Зочин
2022-09-21 11:36

Эдийн засаг хүндрэхээс илүү ченжийн үндэслэлгүй хэт хөөрөгдсөн үнэнээс болсон байхаа. Мэдээж үнэ нэмэх нөхцөл байгаа ч гэсэн арай арай нэмдэг шү

Зочин
Зочин
2022-09-21 11:36

Эдийн эасаг бишээ чёнжүүд үнээ аманд орсон тоогоо хамаагүй хэлж тэр үнийг нь ядуу ардууд чинь дийлэхгүй бга шүү

Зочин
Зочин
2022-09-21 11:36

Болж муусайн юмнууд. Түгжрэлээ яая гэж байхад луйварчин ченжүүд машин нэмж оруулж ирээд бузрын үнэтэй зарна гээч. Хоногийн хоолоо арай ядан з�##�гаж байгаа ард түмэн наад муу молоконы лаазаар чинь яадгийн. Төмрийн хогонд тушаагаад дампуурв�##� таарна. Миний үед мориор дэлхийн т�##�ыг туулдаг л байсан. Одоо яав монголдоо ч таг гацаа

Зочин
Зочин
2022-09-21 11:37

Машины үнэ хэт өндөр байгаа болоод нам гүм байгаа.

Зочин
Зочин
2022-09-21 11:37

Хэрэглээ л болсон учир хүн тоохоо больсон 2т хүн болгон бараг сайн муу гээд л машинтай болчихлоо доо дээр нь хүмүүсийн амьдр�##� бололцоо авах чадамж муу байна л даа төмөрийн оронд байр хоол ундандаа илүү анхаарч байгаа болов уу

Зочин
Зочин
2022-09-21 11:37

орлогоц�##�ингаа зээлд өгдөг Болсон ЦАГ ҮЕ. ХҮҮХДИЙН МӨНГӨ ЗОГСОХ БОЛ ОЛОН ӨРХ ГЭР БҮЛ СҮЙРЭЭД ЭХЛЭНЭ. ЭНЭ ХАР УС АРХИ АА БОЛЬ ДОО оронд нь сүү тараг авдаа

Зочин
Зочин
2022-09-21 11:37

Өөр сувгаар зар тавиад авж, зардаг болсон болхоор Да хүрээ орох нь багассан байх аа.

Зочин
Зочин
2022-09-21 11:38

Дураараа үнэ нэмдэг гарууд зогсож байга

Зочин
Зочин
2022-09-21 11:38

Tgelgui yhavdee, avahiin argagui une duraaraa helj bhad...

Зочин
Зочин
2022-09-21 11:38

Odoo ul hudluh c zaragdahgui bolno. 2023 on black surprise ihtei jil boloh bhdaa.

зочин
зочин
2022-09-21 14:45

2008 оны 2018 онд орж ирсэн 20 зарна 10саяас

Худал
Худал
2022-09-23 07:03

Харин ч нэмэгдсэн бна.Ханат�##� дээшээ бүр дээшээ үнийг шид !!!? Гаднаас мөнгөзоостой орж ирж бнаөөө

Холбоотой мэдээ

Back to top button