ЭДИЙН ЗАСАГ

Сүүлийн саналыг эс хүлээж авбал "Рио Тинто" групп "TRQ"-ийг худалдан авах бодлоо орхино гэлээ

"Туркоиз Хилл Ресурсес" компанийн жижиг хувьцаа эзэмшигч "Pentwater Funds" нь "Рио Тинто" группийн саналыг доогуур үнэлээд байсан.

Тодруулбал "Бидэнд санал болгосон дүн нь ирэх 10 жилд бий болгохоор тооцсон мөнгөн урсгалын багахан л хэсэг. "Pentwater Funds" 2030 он хүртэл 10.5 тэрбум ам.доллараас илүүг энэ төслөөс босгож чадна гэж үзэж байгаа" гэж мэдэгдсэн байна.

Гэвч саналыг "Туркоиз Хилл Ресурсес" тал саналыг нэгэнтээ хүлээн аваад байгаа билээ. Одоо төлбөр шилжсэнээр гэрээ хүчин төгөлдөр болох үйл явц үлдээд буй талаар "Ройтерс" агентлаг мэдээлж байсан.

Гэвчиг үүнээс хойш жижиг хувьцаа эзэмшигчид үнэлгээнд сэтгэл дундуур байгаагаа дахин илэрхийлсэн дээрх үйл явдал нь анхаарал татаад байгаа юм. Үүнд "Рио Тинто" группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм өчигдөр буюу мягмар гарагт хэвлэлд өгсөн ярилцлагадаа байр суурь илэрхийлжээ. Тэрбээр “Жижиг хувьцаа эзэмшигчид саналаас татгалзвал дахин санал тавихгүй. Хувьцаа эзэмшигчид яг юу хүсэж байгааг ойлгохгүй байна. Энэ бол байж болох хамгийн өндөр дүн" гэсэн байна.

Эргэн сануулбал, "Рио Тинто" групп "Туркоиз Хилл Ресурсес" компанийн өөрсдийн эзэмшдэггүй 49 орчим хувийг 3.3 тэрбум ам.доллараах худалдан авах санал дээр тохиролцсон юм. Ингэснээр "Туркоиз Хилл Ресурсес" 100 хувь "Рио Тинто"-гийнх болж буй.

Нэг үгээр "Оюу толгой" төсөлд Монголын Засгийн газар ба "Рио Тинто" групп гэсэн хоёр хэрэгжүүлэгч тал үлдэж байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-21 11:42

Монголд хэзээч ашиг өгөхгүй шүү дэ тийм болохоор энэ уурхайг хаагаач

Зочин
Зочин
2022-09-21 11:43

ОЮУ ТОЛГОЙ- н уурхайг ш�##� дэмий ашиглаж эхэлжээ!!!! Энэ уурхайг ашиглаад Монгол улс ӨРӨНД л орлоо!!! Цаашдаа ч бүр илүү ӨРӨНД орно!!!!!

Зочин
Зочин
2022-09-21 11:43

тэглээ гээд энгийн иргэдэд ямар ч ашиггүй хужаа нарт л ашигтай гэдгийг манайхан одоо ойлгож баймаар л байна бод бод

Зочин
Зочин
2022-09-21 11:44

Та нар өөрсдөө худ�##�даад авчих л даа, тэгээд аажимдаа ард түмэндээ 1 төг нэмээд борлуулахад �##�дагд�##� хүлээхгүй шүү дээ...

Зочин
Зочин
2022-09-21 11:44

Рои Тойтито молигодон шуу монгол Оростой хамтадаа Орос шатхууны кампаныг монголд

Зочин
Зочин
2022-09-21 11:45

Оюу толгой ордоо ул�####�а ашигтай т�##�руу авах нь цаг болсон

Холбоотой мэдээ

Back to top button