СПОРТ

Дэлхийн хамгийн урт нэртэй сагсчин Дикембе Мутомбо Мполондо Мукамба Жан-Жак Вамутомбо

Сонирхолтой асуулт: Дэлхийн хамгийн урт нэртэй сагсчны нэрийг та мэдэх үү?

Тэр бол Дикембе Мутомбо Мполондо Мукамба Жан-Жак Вамутомбо юм. Тэрбээр 1966 оны зургаадугаар сарын 25-нд Киншаса хотод төрсөн.

Дикембе Мутомбо Конгогийн сагсчин бөгөөд Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны “Денвер Наггетс”, “Атланта Хокс”, “Филадельфия Севенти Сиксерс”, “Нью-Жерси Нетс”, “Нью-Йорк Никс” болон “Хьюстон Рокетс” багуудад 18 улирал тоглохдоо бүх цаг үеийн шилдэг хамгаалагч болж байв.

Мөн дөрвөн удаа улирлын шилдэг хамгаалагчаар, бүх оддын тоглолтод наймантаа шалгарсан нэгэн билээ. 2007 оны гуравдугаар сарын 02-нд «Денвер Наггетсийн» эсрэг тоглохдоо NBA-ийн түүхэнд хамгийн ахмаддаа 20 бөмбөг авалт хийж байлаа. Түүний дундаж үзүүлэлтийн тухайд 16.6 оноо /1991/1992/, 14.1 самбар /1999/2000, 2000/2001/, 4.5 хаалт /1995/1996/ авч байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-21 14:49

яана аа, яг хэн гэж дууддаг юм болоо ккк

Зочин
Зочин
2022-09-21 14:49

peeee hxexx ch tseeejlehgvi ym bna

Холбоотой мэдээ

Back to top button