Нийгмийн

Цахим орчинд сугалаа явуулах нь хууль бус

Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулах нь тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагаанд багтдаг.

Гэтэл сүүлийн үед цахим орчинд иргэн, хуулийн этгээд уг үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй зохион байгуулж буй нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг анхааруулж байна.

Хэрвээ, хонжворт сугалаа зохион байгуулах бол холбогдох тусгай зөвшөөрлийг Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авч олсон орлогодоо татвар ногдуулж тайлагнах ёстой юм.

Аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар татвар төлөгч “төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа зохион байгуулж орлого олсон тохиолдолд орлогын 40 хувиар албан татвар ногдуулж төлөхөөр заасан. Зөрчлийн тухай хуульд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол зөрчил илэрсэн өдрөөс хойш үйл ажиллагаа зогсооно гэж заасныг анхаарах шаардлагатай. Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ажээ.


Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг:   

1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/; 

2. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ; 

3.Тусгай зөвшөөрөл  хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар; 

4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт; 

5.Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх; 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-22 10:10

ZOW SHVVV

Зочин
Зочин
2022-09-22 10:11

Энд тэндгүй л суг##аатай лайв явагдаж байдаг болж зарим нь ч үнэн зарим нь худлаа хүнд ам##снаа өгдөгггүй. Эсвэл хэзээ ч таардаггүй гээд хүнд худлаа гордлого тээлгэсэн ийм юмнуудыг болиулах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-09-22 10:11

Дэмжиж байна арай хэтэрч байна янз бүрийн суг##аанууд

Зочин
Зочин
2022-09-22 10:11

zow ingej hariutslaga tootsuuldag baih heregtei

Зочин
Зочин
2022-09-22 10:12

Estoi zow demjij bna

Холбоотой мэдээ

Back to top button