Хэргийн газар: Шатаж буй залуу гүйн гарсны дараа галдсан этгээдүүд мөрөө баллахыг оролджээ
ВИДЕО МЭДЭЭ
27 настай залууг таван хүн бүлэглэн нийтийн байранд шатаасан хэрэг мэдээлэгдэж, олон нийтийн харамслыг төрүүлж байна. Хохирогчийн биеийн 80 хувь түлэгдэж, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй.
Хэрэг энэ сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11-р хорооны нэгэн нийтийн байранд болсон байна. Бид хэргийн газарт очиж, тус байрны жижүүрээс тухайн өдөр болсон процессын талаар мэдээлэл авлаа.
Нийтийн байрны жижүүр Ц.Энхчимэг "Зодоон цохион болсон зүйлгүй, чимээ аниргүй л байсан. Тухайн орой өрөө рүү нь орж харахад түрээслэн суудаг хоёр охин, нэгнийх нь найз залуу гээд нийт гурвуулаа байсан юм. Гэтэл гэнэт "Гал гарлаа" гэх чимээнээр өрөөнөөсөө гараад хартал коридорт нэг залуу дотуур өмднөөс өөр хувцасгүй хөрвөөж байсан. Би өрөөнөөсөө ус авчирч залуугийн дээрээс асгаж, галыг унтраасан. Залуу шууд л гадагшаа гараад гүйчихсэн.
Өрөөг түрээслэж суудаг байсан охид тухайн залууг гаднаас орж ирсэн гэж хэлсэн. Би "Худлаа яриад бай, та нар. Манай хүүхдүүд гадаа тоглож байсан юм чинь, гаднаас шатаж буй хүн орж ирсэн бол харалгүй яадаг юм. Та нарыг цагдаад өгнө өө" гэтэл бүгдээрээ гараад гүйчихсэн. Тэгээд орж ирэхээр нь цагдаад өгье гэж бодсон. Гэтэл удалгүй цагдаа нар өөрсдөө ирчихсэн байсан. Тэр залуу гадагш гарч гүйгээд айлаас цагдаад дуудлага өгсөн юм шиг байна лээ" хэмээв.
Нийтийн байрны эл өрөөг хоёр охин түрээслэн суудаг байжээ. Тэд есдүгээр сарын 4-нөөс эхлэн тус нийтийн байрны нэг өрөөг сарын 130 мянган төгрөгөөр түрээслэн сууж буй гэнэ. Түрээсээ төлчихсөн байсан талаар жижүүр эмэгтэй ярьж байна.
Мөн тэрбээр "Тэд цагдаа нарыг ирэхээс өмнө өрөөн дотроосоо шатсан хөнжил, гудсыг жалга руу хаясан байсан. Түүнийг цагдаа нар ирээд авч явсан.
Цагдаа нар өрөөнд нь нэгжлэг хийхэд хөнжил дотроос нь бүтэн шил архи гарч ирсэн гэсэн. Одоо тус өрөөнд хүн байхгүй байгаа. Нэг охин нь ирээд хувцсаа аваад явчихсан. Нэг охин нь орой ирж юмаа авна гэсэн" хэмээв.
Хэргийн газрын шалаар хөнжил, гудас, үсний индүү, угаадастай төмпөн, хувцас хөглөрчээ. Хаалганы нүүр бага зэргийн хар хөө болсон байв.
Цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр: 27 настай Б-г фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй Р гэгч нь Чингэлтэй дүүргийн 11-р хороонд байрлах нийтийн байрандаа дуудан уулзсан. Улмаар,
- 15 настай, эрэгтэй Э
- 21 настай, эрэгтэй Т
- 25 настай, эрэгтэй Э
- 17 настай эмэгтэй У нартай бүлэглэн хохирогчийн бугуйн цаг, гар утас, банкны карт зэргийг дээрэмдэн, банкны картын нууц дугаарыг хэлүүлэхийн тулд хохирогчийн хувцсыг нь тайлж нүцгэлэн зоджээ.
Дээрээс нь шатамхай будаг шингэлэгч цацаж, гал тавин шатаан хэргийн газраас зугтсан бөгөөд тухайн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж, шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газраас дайчлан баривчилсан.
2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр :
- Т-г 30 хоног
2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр:
- Э, Э нарыг тус тус 30 хоног яллагдагчаар цагдан хорих шийдвэр гараад буй.
Харин Р болон У нарыг цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж суллах тухай шүүхийн шийдвэр гарсан тул яллагдагч Р, У нарт хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ аван, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа ажээ.
Хохирогч залуу тухайн нийтийн байрнаас гүйж гараад арын гудамны нийтийн байр руу орж, эгч нар руугаа утсаар яриулжээ. Улмаар эгч нар нь ирж, түргэн тусламж, цагдаа дуудсан байна.
Манай сайтын сурвалжлах баг өчигдөр /2022.09.21/ хохирогчийн ар гэрээс тодруулга мэдээлэл авсан билээ. Тодруулгыг нөхөн үзэж болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 хоног хоригдоод л болоо юу нөгөө 2 сул айн насанд хүрээгүй бол хуулиас гадуур юу ч хийсэн болох нээ
Насанд хүрээгүй 2 охинд яагаад байр түрээслэж бн? Шууд хариуцлага!
Хүн мөн үү! Улам л араатан, харгис болоод байх юм. З�##�уус
ymr baliar tanhai zawaan yum be bur surtstai deeremchid huniig shataaj bdg ysan boh zurhtei nofshnuud ve
Арай арай манай з�##�уучууд дэндүү харгислаг хүний ёсноос гадуур зэрлэгшиж амьдараад байна даа яанаа
bvgdiig ni horih heregteishee ymar owoo garuud we
uursdiin shataa
Aimshigtai ym be
Ёоо, ямар нийгэм болоод байна вэ? хүүхдүүдийн маань хүмүүжил улам л аймшигтай, хүний нийгмээс �##�сраад байх...
Өөрсдийг нь шатааж энэ өвдөж буй зовлонг нь мэдрүүлдэггүй юмаа гэхэд авах ёстой арга хэмжээг нь заав�##� аваарай бүгдэнднь.Одооо энэ хүү хичнээн өвдөж шан�##�ж байгаа бол хөөрхий ямар их зовож байгаа бол үнэхээр аймшигтай юмаа
ХҮНЭЭ БАЙСАН АДГУУСНААС ДОР АМЬТАД ВЭ ЯАДАГ ӨРӨВДӨХ ХАЙРЛӨХ СЭТГЭЛ НЬ ХАЙЧИХСАН ЮМ БЭ
Зэрлэг араатан өсгөж хүмүүжүүлсэн эцэг эхэд нь хатуу хариуцлага тооцох ёстой ийм хүүхдүүдийн эцэг эх ч гэсэн зэрлэгүүд л бга даа насанд хүрээгүй зэрлэг охидыг сурдаг бол сургуульд нь мэдэгдэж сургуулиас бүрэнмөсөн хөөлгөх хэрэгтэй бусдыг ямарваа хэлбэрээр �##�ж мэдэх араатан ааш авиртай юм бн.
Oorsdiigiig n ingej stataa.yaagaad sullaad yabuulj bgaa yum be
IIIM HEREG HIISEN HUUHDUUDIIG BUU ORSHOO
Зүрх сэтгэл нь хайчихсан хүмүүс вэ яаж нэгэндээ ийм яхир хатуу хандаж чаддаг байна аа бурхан минь гэж арай ч дээ
Ямар муухай харигс зэрлэг юм бэ? арайчдээ араатан амьтнаас дор байхдаан яаахав дээ
Насанд хүрээгүй 2 охинд яагаад байр түрээслэж бн? Шууд хариуцлага!
Зарим з�##�уучуудын нас нь бага гэхгүй санаа бол собак болчихсон байдаг юм билээ. 20 настай охиноор амьдр�##� за�##�гуулсан шүү. Айхтар санаа гардаг юм гэж ойлгоод болгоомжилж явдаг болсон.Ямар нэг хохирол амсаагүй ч догь суусан айхтар дээр доргүй контакт�##�ж чаддаг �######� бөөрөөр холбогдож чаддаг болчихсон байдаг юм билээ.
БҮГДИЙГ БУУД П ИЗДАНУУДЫГ
Vhsen baasni batkan daaltand we shuud shorond ni hiigeech hvnii ami vhlvvt baihad
Vnegui hvvhen huschih geed fb r ulun tsarailaad bdg gaj dontoi g###gnvvdiin 1 biz haha. Saihan bolomj garlaa geed niitiin bairand n ochtol havhand orj boldoggui b##voo shataalgasan bn shdee????????
Hargis yumnuudad arga hemjee awah heregtei hereg hiih bolohoor nasand hvrsen hvmvvsees ilvvv zerleg baij hiisen hergee hvleeh bolohoor nasand hvreegvi ch geh shig
тэнэгүүд ядаж монголыг өр өтөнд идүүлж байшаа монголын нам дагасан өлөн хулгаачуудыг шатаасан бол нэр төртэй юмдаа жат батхүү баяр гээл хужаа царайтууд зөндөөө
Америк ахын заавартай Ардчилсан эрх чөлөөг та нар муулах эрх байхгүй. Энэ бол эрх чөлөө
Түлэгдсэн хүн гадаа с�##�хинд гарв�##� бүүр хүндэрдэг гсн энэ Z үеийнхэн ч зүүдэнд ч багтамгүй харгис өлөгчингүүд юмаа картын нууц дугаар мэдсэн ч дороо баригдийшд бас эргүү т1үүд
БОЛИЛДОО ИЙМ АЙМШИГИЙН НӨХДҮҮДИЙГ ЮУН БАТЛАН ДААЛТ ВЭ ХОРИОЧЭЭ НАСАНД ХҮРЭЭГҮЙ Ч ХАМААГҮЙ БҮГДЙЙГ НЬ ХОРИОЧЭЭ. НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮН ИЙМ АЙМААР БАЙЖ БОЛОХ УУ? НАСАН ХҮРСЭН ХҮНЭЭС Ч ИЛҮҮ АЙМААР ХҮМҮҮС БИШҮҮ МЙМ ХАРГИСЛАЛ БАЙЖ БОЛОХ УУ
хамгийн хатуу арга хэмжээ авах ёстой ш.Авилгачидтай тооцдог шиг хариуцлага тооцвол иймэрхүү хэрэг байнга л гарна ш.Хойшид ийм хэрэг бүү гарга.АЙМШИГ.
buleglej hun alahiig zavdsan hund gemt hereg bhad yaahara gadyyr yavj bdin. Ter 2 shulmiig dahij hun hohiroohoos ni umnu barij horioceee hogiiin shuuuh
цаазын ялаа сэргээе 10-ыг авч үлдэхийн тулд 1-ийг цавч гэсэн дээдсийн сурга�##� бий 1000 иргэнээ хлхироож амбдын там эдлүүлснээс 10 олны өмнө буудсан дээр