СПОРТ

Чөлөөт бөхийн тэмцээнд оролцохоор гурван оюутан Туркийн Самсун хотыг зорилоо

Дэлхийн оюутны тулааны спортын цомын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-30-нд Туркийн Самсун хотод болно. Энэхүү наадамд чөлөөт бөхийн төрөл анх удаа багтаж буй аж. Чөлөөт бөхийн төрөлд манай улсаас дараах гурван тамирчин оролцох нь.

  • Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Р.Баттулга
  • Эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Энхзул, 57 кг-д М.Дөлгөөн нар хүч үзэх аж.

Тэднийг оюутны шигшээ багийн ахлах, дасгалжуулагч, ҮБТДС-ийн багш, спортын мастер Ц.Баярсайхан дасгалжуулж буй бөгөөд тэд өнөөдөр /2022.09.22/ Самсун хотыг зорьжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button