Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

MCS-ийн "Цаг нь ирлээ" реклам: Монголчуудын сэтгэлгээг 2017 онд гацсанд тооцож, Х.Баттулгад зориулсан мэт ёжлол

Автобусны буудлуудад МCS групп "Цаг нь ирлээ" гэсэн бичиг бүхий М банкныхаа зурагт хуудсыг битүү байршуулжээ.

Санах ой сайтай хэн бүхэнд энэ үг аль 2017 онд банк байгуулах хүсэлтээ Монголбанканд гаргаж, тэр нь явсаар 2022 оны намартай золгосон түүхийг санагдуулна.

Хэрвээ 2017 онд МCS шуудхан зөвшөөрлөө авчхаж чадсан бол гудманд яг өнөөдрийнх шигээ "Цаг нь ирлээ" гэх үгтэй самбараа хадах байсан уу.

Технологийн хөгжил өдөр хоногоор өсөж, гайхамшигт шийдлүүд хүний оролцоогүйгээр бүтсээр байна. Тийн байхад аль 2017 онд монголчуудад ямар үйлчилгээ үзүүлэхээ тодорхойлчихсон байсан банк эдүгээ 2022 онд "Цаг ирлээ" гэх үгийг ашиглах.

"Тэр үед сэтгэж төлөвлөснөө таван жилийн дараа ч монголчуудад санал болгоход шинэ хэвээр тусна. Яг л И-мартын нээлтэд олноороо очиж, СU, GS25 нэвтрэнгүүтээ хүнсний дэлгүүрийн эмээгийн хаалгыг хаасан шиг. Монголчууд соёлд ийм гэнэнээр даган баясдаг. Тиймээс л ийм үг ашиглаж болно".

Ингэж МCS-ийнхэн тооцсон тооцоолол эндээс үнэртэнэ. Энд бас эрхгүй нийтийг ийм хөнгөнөөр харж, урхидаж буй хүйтэн бизнес аргыг үл таашах мэдрэмж төрнө.

Нөгөө талд МCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргалын "Женко хаагаад байсан ч бид банкаа байгуулж чадлаа. Бидний цаг ирлээ" гэж хөхиүнээр бодсон байж болох логик ч харагдана.


Дээрх агуулгуудыг тайлбарлахын тулд уншигчдадаа хэдэн огноо ба хөшигний ар дахь нюансууд хэлье.

Он цагийн хэлхээс: 2016 онд М банк байгуулах бэлтгэлээ хангав

  • 2016 оноос М төслийг эхлүүлж, Монголын анхны интернет банкийг байгуулах бэлтгэлээ хангасан байв.
  • 2017.08.17-нд МCS групп М банк байгуулах хүсэлтээ Монгол банканд гаргасан.
  • 2018.10.11-нд МCS групп Монголбанкны тавьсан бүх шаардлагыг бүрэн хангасан. Үүнд, банкны соёл, системийн хөгжүүлэлт, хүний нөөц, төлөвлөлт багтаж байв.
  • 2019 оны дөрөвдүгээр сард Монголбанкнаас тэдний банк байгуулах хүсэлтийг түдгэлзүүлсэн.
  • 2019 оны 6-12-р сарын хугацаанд МCS групп Монголбанкийг гурван шатны шүүхээр ялж, Дээд шүүхийн шийдвэрийг Төв банк биелүүлэх үүрэг хүлээв.
  • 2022 оны намар М банкны зөвшөөрлийг өгсөн гэдгээ Монголбанкны Ерөнхийлөгч мэдэгдэж, МCS идэвхжүүлэлтээ ил эхлүүлээд байна.

Хөшигний ард: Х.Баттулга саатуулж, Л.Энх-Амгалан хөөцөлдөж явсан үе

  • Өмнөх парламентын үед Л.Энх-Амгалан М банкийг бүртгүүлэх асуудлаар идэвхтэй хөөцөлдөж байв.
  • Ерөнхийлөгч асан Х.Баттулга МCS-ийн банк байгуулах шийдвэрийг хөшигний ард дэмжихгүй байх тулгалтыг Төв банкны Ерөнхийлөгчөөс шаардсаар байв.
  • Энэ шалтгаанаар Төв банкийг харьцангуй технократ түвшинд удирдана гэсэн хүлээлттэй байсан Х.Баяртсайханы албан тушаалыг Ерөнхийлөгчийн шахалтаар өгүүлж байв. Тэрбээр "М банк байгуулахад татгалзах зүйлгүй" гэх утгыг ил, далд илэрхийлж байсан нэгэн юм.
  • Дараачийн Төв банкны удирдлага Б.Лхагвасүрэнг анх томилох үеэр М банкийг бүртгэхгүй байх тулгалтыг хөшигний ард хийсэн гэгддэг яриа нь 2019 онд Дээд шүүхээс шийдвэр гарсан ч зөвшөөрөл нь 2022 онтой золгосон хөтлөмжөөр харагддаг.
  • Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувиар МАН-ын 32/33-ын бүлгээс Л.Энх-Амгалан сайд болох хувилбарыг удаа дараа буцааж байв.
  • Улмаар Л.Энх-Амгалан Л.Оюун-Эрдэнийн танхимд сайд болж, Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзахдаа "Би улс төржихөө больсоон" гэж босохдоо ёсолсон нь өмнө нь 2-3 удаа буцаагдсан айдастай холбоотой гэх логик харагддаг.
  • Л.Энх-Амгалан эдүгээ сайдаар улиран сонгогдов, улс төржилтөө улам идэвхжүүлэв.

Тайлбарламж: Бүр 2016 оноос төслийн нэгжээ эхэлж, Монголын арилжааны банкуудаас шилдэг боловсон хүчнүүдийг сайн цалин хангамжаар авч, БНСУ-аас хөрөнгө оруулалтаа татаж, ажлын байраа хүртэл нээлттэй зарлаж эхлээд асар удчихсан төсөл энэ онд "амь" орж байна.

Өөрөөр хэлбэл, 5-6 жилийн өмнө М банк Монголд ямар соёл түгэхээ хэдийнэ тодорхойлчхоод байсан ч улс төрийн хувьд баахан адармаатай замыг туулжээ. Тийн атлаа тэр үеийн сэтгэмжээ эдүгээд огт хувиргалгүй "Цаг нь ирлээ" гэх эмблемээр шуудхан зах зээлд танилцуулчхаж байна.

Мэдээж шинэ төрлийн соёлд И-мартын нээлтэд хотынхон зорьж очсон шигээ дугаарлах нь тодорхой. Тийм гэнэн, шууд автамхай хэрэглэгчдийг МCS хэдэн жилийн өмнөх планаараа хөтлөхдөө ихийг бодох шаардлагагүй гэж тооцсон мэт.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-26 08:49

Одоо гялгар ууттай элс цоолоход итгэх хүнгүй болсон доо кккк

xxa mcs zugeer hytaduudad uguh gej bsn shuu
xxa mcs zugeer hytaduudad uguh gej bsn shuu
2022-09-27 23:08
Reply to  Зочин

as

Шийтгэх
Шийтгэх
2022-09-26 19:30
Reply to  Зочин

Танк орж ирнэ гээд өргөн цагригаар Тавантолгой гашуунсухайтын төмөр замын холболтыг. Зөрүүлж 2 жилээр саатууллаа

Зочин
Зочин
2022-09-26 08:50

Хятад банк орж ирэх нь дээ та минь

Зочин
Зочин
2022-09-26 18:35
Reply to  Зочин

Chi z##laa

Зочин
Зочин
2022-09-26 09:00

Цаг ирлээ гэх үгийг мушгих гээд ч бгаамуу аргагүй л хоосон толгойтой муруй мугуйд сэтгүүлч юм

Зочин
Зочин
2022-09-26 09:09

Том грүпүүд ингэж тархи угааж ард түмнээ хуучирсагд тооцдог. Энэ сэтгүүлч зөв харжээ. Нэг төрлийн доромжлол ш тээ энэ

Зочин
Зочин
2022-09-26 09:09

Zeel garahgvi, ediin zasag muuhai tsarailaad baisan chin mcs-n zahialgaar zasgiin gazar booliin ajil hiij baisan bnashdee, ugtaa bol hyatadiin bank orj irj baigaan bnadaa,

Зочин
Зочин
2022-09-26 09:11

Солонгос драм шиг юм болох юмдаааа

Зочин
Зочин
2022-09-26 09:11

Kk goe хатгаас бна. Үнээн

Зочин
Зочин
2022-09-26 09:14

Үнэнийг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэж үнэнийг л ил болгож харуулж юу нь буруу гэж

Зочин
Зочин
2022-09-26 10:12

Ийм бузар булай юмнуудыг сайн илчилж байх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-09-26 10:13

uchir shaltgaan ni iim biiwii Bur sain uhaarai

Зочин
Зочин
2022-09-26 10:25

МОНГОЛ ЯЛНА......ЦАГ НЬ ИРЛЭЭ........тархи угаасан суртачилгаа.....СЭТГҮҮЛЧиин харсан өнцөг зөв.....үнэнийг бичиж...дээ

Зочин
Зочин
2022-09-26 11:22

Мояа омгийн т##ын сайт л даа энэ.Эзэн долоогч нь удахгүй хог болохоор хамгийн түрүүнд түүнрүү нулимна ойлгомжтой.Жонхуугаас долоогч нар нь холдоод муула## эхэлсэн тэдний зөв амьдрах долоох аргаа олж буйд.

hhkkk
hhkkk
2022-09-26 11:26

Battulga olon yumand gai bolj baijee odoo ingeed harahnee, chuham l lag tsarai gargaad baidag baisan, shal hudlaa gar baij

Зочин
Зочин
2022-09-26 15:06
Reply to  hhkkk

Компани болгон банк удирдах эрхтэй болж болохын ээ том гээд л улсын эдийн засаг хамаагүй юу

Зочин
Зочин
2022-09-26 12:46

гадаадын /солонгосын/ банк зүсээ хувилгаад манайд үйл ажиллагаа явуулах гэж байсныг зогсоосон баттулгын буруу болох нь ээ

kkk
kkk
2022-09-26 12:47

ОРОС ЭХНЭРТЭЙ НЭГ ЖОНКУУ 3 ҮСЭГТЭЙ КОМПАНИЙ НҮҮРСНИЙ ХЭРҮҮЛЭЭС БОЛЖ ОРОС ТАЙ ХАРИЛЦДАГ ОРОС ХЭЛТЭЙ ОРОС ГЭСЭН БҮХ ЗҮЙЛ ДОРГИЖ Ч БАЙХ ШИГ...

Зочин
Зочин
2022-09-26 13:19

uursduu marketing hj chadahgui bj yaaj hund zuvluh ve de

Зочин
Зочин
2022-09-26 13:33

Яааг зөв бичжээ ингэж бодоод байсан юм

Зочин
Зочин
2022-09-26 14:19

Зээлийн хүү бага, хадг##амжийн хүү өндөр, хөнгөн шуурхай найдвартай хүнд сурт##гүй бол ямарч банк байсан яахав

Зочин
Зочин
2022-09-27 09:25
Reply to  Зочин

Энэч өнөөдөрөө л аргацааж. Өөрсдийгөө хуурна. Гадаадын банк хэзээ ч манай улсын эрх ашигт үйлчлэхгүй гэдгийг тухайн үед яригдаад нам чимээгүй болж байсан биз дээ. Гэтэл гайх## жеко гоос болсон гэж авдаг байнаа.

Зочин
Зочин
2022-09-26 14:20

Үнэн юм биш үү

Зочин
Зочин
2022-09-26 15:13

М банк маркетингээүнэхээр мулгуу монголчууд гэсэн шиг хийжээ

Zochin
Zochin
2022-09-26 15:51

Керри группэд тавьсан их өрөнд буудуулах багадсан Оджарг##тан баярлах болоогүй....##ь ашигтай бүхнийг хөнтрөх бодол чинь хол явахгүй

Del
Del
2022-09-26 16:02

940 сая долларын өртэй тэрийгээ яаж төлөх вэ

Зочин
Зочин
2022-09-26 19:17

Зүгээрээ манай ардын нам булаагаад төрд авчихнаа

Zochin
Zochin
2022-09-26 20:03

Tur n biznesd gai bolno, sain yumig uls turchid uurtuu naaj avna. Yamar ch yalgaagui, hulsni setguulch yu bichij, haranhui ork n teruugern huleej avna. Tuluvsun olon biznesig tur n gatsaadag n unen, harin bank mongold bolhoor zugeer l neg mungu huuldeg bines

Зочин
Зочин
2022-09-26 20:50

сэтгүүчийн үг биш захи##гаар бичсэн текст шиг л санагдаж байна

ДД манан
ДД манан
2022-09-27 07:40

Mcs gui yum baihgui bolj. Buh tender avna tègeed nuuts gereegeer luivraa daldalj tuslangaar hiilgen.

Зочин
Зочин
2022-09-27 09:58

Jenokiin troll setguulch bna

Монгол
Монгол
2022-09-27 13:25

Энэ үр могой женкод гацаагаагүй юм байхгүй юмаа даа,

Зочин
Зочин
2022-09-27 16:52

луйварчид ын бөг банкаар Монголын ард түмнийг шулж МАН.д өгөх нь дээ

Ард
Ард
2022-09-27 18:00

Энэ жэнко гэгч ямар их гай болж байсан этгэнд байнаа

Холбоотой мэдээ

Back to top button