Газрын ховор элементийн “Хотгор” ордод хайгуул эхлүүллээ

Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд байрлалтай “Хотгор” ордод хайгуулын хөтөлбөр эхлүүлжээ. Энэ нь дэлхий дээрх газрын ховор элементийн судлагдаагүй томоохон ордуудын нэгд тооцогддог.
Харин гадаадын хөрөнгө оруулагчийн хувьд, Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Parabellum Resources” компани юм. Тус компани эхний ээлжид ил уурхай байгуулах хүрээнд 2000 метрт алмазан өрөмдлөг хийхээр төлөвлөсөн байна.
Хайгуулын хөтөлбөр ойролцоогоор 10 долоо хоног үргэлжилнэ гэж тооцоолжээ.
“Parabellum Resources” хайгуулын үр дүнгээс гарсан дээжийг Австрали руу явуулж, шинжлүүлэх бөгөөд урьдчилсан байдлаар “Хотгор” төслийн ТЭЗҮ-ийг 2023 оны II улиралд хийхээр төлөвлөжээ.
“Parabellum Resources” компани "Хотгор" төслийн 80 хувийг эзэмшдэг “Temarise” компанийн 30 хувийг 3.9 сая австрали доллароор худалдан авч байгаа. Төлбөрийг 2023 оны нэгдүгээр сард бүрэн хийхээр төлөвлөжээ.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 хувийг нь авлаа ч гэх шиг манайх хамаагүй юм шиг дураараа аашилж бн шүү муу гадны хувалзууд
Халзан бүрэгтэй ордыг сахал Эрдэнэбилэг Мушгиа худаг ордыг Элбэгдорж Лугийн голыг Мянганбаяраас хэзээ салгаж авах вэ
Өөөрсдөө хөрөнгө оруулахгүй, гадны хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй, дараад л гацаагаад л байх юм.
Газрыг минь баахан онгичдог юм болов уу яаадийн бол
Ойлгомжтой тодорхой зүйл бичээчээ
Празеодим нь дэс дугаар 59, Pr тэмдэглэгээтэй химийн элемент юм. Үелэх системийн лантаноидын бүлэгт байдаг учраас газрын ховор металлд тооцогдоно. Түүний нэгдлүүд нь ногооон өнгийг үзүүлдэг учраас(грекийн πράσινος празинос гэх үг нь „ногоон“,
Неодим (англ. Neodymium) дэс дугаар 60, Nd тэмдэглэгээтэй химийн элемент юм. Үелэх системийн лантаноидын бүлэгт байдаг учраас газрын ховор металлд тооцогдоно. Энэхүү элементийн нэр нь грек хэлний νέος неос ‚шинэ‘ ба δίδυμος дидимос ‚ихэр‘ (Лантаны ихэр гэдэг утгаар хэрэглэсэн) гэсэн үгнүүдээс гаралтай.
Цогт-Овоогийн хүмүүс та нар дээрхи лантаноидуудын 2 элементүүд ямар учиртай юм? ямар үнэ юм? хэнд юунд хэрэгтэй юм? гэдгийг мэдэж аваач!
Сайн л судлаж байж хийх хэрэгтэй. Голын хэв усны эх биш бол гайгүй биз. Говь газар юм чинь.. Их ирээдүйтэй салбар даа уг нь.
Ардчилал гэдэг нь Элбэгдорж батүүл мэтийн юмсыг ашиглан америкийн тогтоосон тоглоомын дэглэм ...Монгол хүн сайн сайхныг бэлгэддэг сэтгэлгээгээрээ ардчилалд итгэсэн боловч ХЭДЭН ХУЛГАЙЧААС ӨӨР БУСАД НЬ ЮУ Ч ОЛЖ ДОЛООСОНГҮЙ
Ингэж байгаль усыг эвдэж өөрчлөхгүйгээр ЦС барих боломж байхад ийм юм руу зүтгэх хэрэггүй. Монголын оршихуйн үндэс газар байгаль эх.