Нийгмийн

Нягталъя: Улаанбаатар хотын нэрийг өөрчлөх санал ГАРААГҮЙ

НИТХ-аас Монгол Улсын Нийслэл, Улаанбаатар хотын нэрийг өөрчлөх санал гарсан гэх мэдээлэл түгээд буй юм. Бид нийслэлийн төлөөлөгчдөөс ийм санал гарсан нь үнэн эсэхийг албаны хоёр эх сурвалжаас тодрууллаа.

Эхний эх сурвалж болох НИТХ-ын төлөөлөгч Ч.Наранбаяр нь "Сүүлийн хуралдаануудаар ийм асуудал яригдаагүй, анх удаа л сонсож байна" хэмээв.

Дараагийн эх сурвалж болгож, НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Ээлжит хуралдаан болон ээлжит бус хуралдаанаар огт ийм санал яригдаагүй. Анх удаагаа л сонсож байна" гэлээ.


Үндсэн хуулийн 13.1-д “...Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэж заасан байдаг. Тэгэхээр нийслэлийн нэрийг солихоор бол Үндсэн хуульдаа гар хүрнэ гэсэн үг юм.

Монгол Улсын нийслэл нэрээ таван удаа сольж байсан түүхтэй.

  • Өргөө /1639-1651 он/
  • Номын хүрээ /1651-1706 он/
  • Их хүрээ /1706-1911 он/
  • Нийслэл хүрээ /1912-1921/
  • Улаанбаатар хот /1924 оноос одоо хүртэл/
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинhg hg
Зочинhg hg

ер нь бол солих хэрэгтэй шүүдээ.

Зочин
Зочин

Нийслэлийн нэр солихоос өөр хийх ажил их л санагдахийн төрийн маань түшээдүүдэд

Зочин
Зочин

Яагаад болохгүй гэж болий шдээ. СОлихоор бол илүү утга учиртай сайхан нэр өгөөрэй

Зочин
Зочин

demjij bna

иргэн
иргэн

Одоо биш, яваандаа улс орны, ард иргэдийн амьдрал дээшилсэн цагт энэ сонин нэрийг солих л ёстой.

иргэн
иргэн

Ер нь бол Цагаанбаатар л хамгийн сүүлд Нийслэл хүрээг чөлөөлсөн гээ биз дээ. Энэ баларсан улайсан, баатар энэ тэр гэсэн нэрнээс л
хол их сайхан билэгдэлтэй, Монгол нэрийг эртнээс бодож байх хэрэгтэй.

Д Баярсайхан
Д Баярсайхан

Нэр өөрчлөх, хөшөө барих гэх мэт хачин ажлаа больж, ард түмнээ ажилтай ,амьдралтай болгомоор юм нөхдөө ! Баян,ядуу гэж хуваагдаж маргаад ,одоо цалинг сайжруулж ,амьдармаар байна шүү! Төр- түмний үйлсээр сайжирна. Ард иргэд орлоготой, амьдралтай болтугай !

zochin
zochin

shambaahai hot gej nerlevel yasii ymarch tohi duh baihgui bituu toos shoroon burgilsan yvgan yvahch gazargui bituu baishin barilga bogs tugjreltei hotiig oor yu gej nerleh ve de

Ц.Цэвээн
Ц.Цэвээн

Ер нь бол нийслэл хотынхаа нэрийг солих нь зөв гэж боддог. Коминтерний төлөөлөгч Рыскулов бараг тоглоом тохуу маягаар Улаанбаатар гэж хэлээд түүний нь дагаад энэ нэрийг өгсөн гэдэг. Одоогийн хэлээр бол улс төржсөн гэмээр юм уу. Зөвлөлтийн эрхшээлийн тоглоомын улс гэдгийг илэрхийлсэн агуулгатай ч гэж хэлж болох байх.

Холбоотой мэдээ

Back to top button