Нийгмийн

Тодруулга: Уулчин Х.Бумхишигийн хурууг тайрах урьдчилсан төлөвлөгөө гарчээ

Киргизстан, Тажикстаны нутагт орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Х.Бумхишиг 5800м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байсан. Монголын уулчдын үндэсний холбооны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э.Даваадоржийн хамт Монголоос есдүгээр сарын 8-нд хөдөлж, цаг хугацаатай уралдан түүнийг аварсан юм.

Улмаар Оше хотын эмнэлэгт үзлэг, шинжилгээнд оруулахад: Гуравдугаар зэргийн хөлдөлттэй, Монгол руу шууд нисэх боломжтой гэсэн хариу сонсож, тэд есдүгээр сарын 15-ны нислэгээр эх орондоо ирсэн.

Уулчин Х.Бумхишигийг онгоцноос буусан өдөр нь ГССҮТ-д авчирсан. Ийнхүү 11 дэх хоног эмчлүүлж буй юм. Бид түүний ар гэрийнхэнтэй холбогдож, биеийн байдлыг нь тодрууллаа.

Ингэхэд "ГГСҮТ-ийн түлэнхийн тасагт байгаа. Хаван буулгах, нөхөн сэргээх тариа хийгдсэн. Хөлдөлтийн эсрэг боолт хийгдэж буй. Хурууны хэсгээр нь тайрах урьдчилсан төлөвлөгөө гарсан гэсэн" хэмээв.


Тэдний түүх: Уулчин Х.Бумхишигийг халуун сэтгэлт аврагчид хүйтэн оргилоос хэрхэн аварсан бэ

Энд дарж уншаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 26, 2022 08:14

Бумхишигээ хүчтэй байгаарай

Зочин
Зочин
9 сар 26, 2022 09:44

Ууланд авир�##�т хийх бол зүгээр санааны зоргоор хийдэг зүйл биш. Бу�####�д том сургамж болох ёстой.

Зочин
Зочин
9 сар 26, 2022 09:45

Huchtei baigaarai

Зочин
Зочин
9 сар 26, 2022 09:46

Алтан аварч чадах хүч таниас л гарсан юм шүү

Зочин
Зочин
9 сар 26, 2022 09:46

Өөдрөг байгаарай

Зочин
Зочин
9 сар 26, 2022 09:46

zaawal ylaad garaaarai

Зочин
Зочин
9 сар 26, 2022 09:47

Өөөрөө чаднаааа амжилт хүсий.

заас
заас
9 сар 26, 2022 20:57

намын нэр зүүсэн өлөн хулгаачуудтайл тэмц энэ богд уулаа хар туулголоо хотоо хар бүх үнэтэй газрыг яаж үнэгүй дээрэмдэж хулга�##�ж авдаг л�##�руутай тэмц бүх бараа нэмэгдсээр монголчууд гуйлгачин болход ойртлооо ууландээр туг хатгаас өөр юм их хэрэгтэйдээ монголчуудынтархин хатга

Зочин
Зочин
9 сар 29, 2022 19:11

Huchteii baigaaraii Bumkhishigee mundag shhh

Ivy
Ivy
9 сар 29, 2022 19:12

Bumkhishigee huchteii baigaraii mundag shuu zunduu hicheesen shuu eniig zaaval unshaarai

Холбоотой мэдээ

Back to top button