СПОРТСурвалжилга, Нийтлэл

Тэдний түүх: Уулчин Х.Бумхишигийг халуун сэтгэлт аврагчид хүйтэн оргилоос хэрхэн аварсан бэ

Хорлоогийн Бумхишиг. 25 настай, уулчин залуу. Киргизстан, Тажикстаны нутагт орших 7134 метрийн өндөртэй Памирын нурууны Ленин оргилд соло авиралт хийгээд бууж явахдаа 5800 метр өндөрт хөлөө хөлдөөсний улмаас гацсан юм.

Түүнийг аврахаар Монголоос хоёр хүнтэй баг есдүгээр сарын 8-нд хөдөлсөн. Тэд цаг хугацаатай уралдан, ямар саад бэрхшээлийг туулж, Х.Бумхишигийг аварснаа Eguur.mn сайтын уншигчдад хуваалцах гэж байна.

  • Нэр: С.Ганхүү
  • Албан тушаал: Монголын уулчдын үндэсний холбооны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч
  • Сошиал хаяг: Gankhuu Sainbayar

  • Нэр: Э. Даваадорж
  • Албан тушаал: Монголын уулчдын үндэсний холбооны аврах ажиллагааны багийн гишүүн
  • Сошиал хаяг: Даваадорж Энхтүвшин

МОНГОЛООС ДҮҮЛСЭН СЭТГЭЛ

Есдүгээр сарын 5. Х.Бумхишиг уулчидтай явж байгаад, бууж чадахгүй үлдсэн байна. Хамт явж байсан уулчид хоёр хоног түүнийг хүлээгээд, холбоо тасарсан тул Киргизийн Онцгой байдлын алба руу мэдээлжээ. Уг мэдээлэл Элчин сайдын яам, Консулын газраас Монголын уулчдын үндэсний холбоо /МУҮХ /-нд 7-ны өдөр ирсэн байна.

Уг мэдээллийг С.Ганхүү сонсчхоод эхэндээ итгээгүй гэнэ. Төрсөн ах руу нь ярьтал адилхан мэдээлэл иржээ. Итгэхийг хүсээгүй үнэнтэй тэр ингэж л нүүр тулжээ. Даруй Киргизийн ЭСЯ руу холбогдож, тус улсын уулчдын нийгэмлэг рүү аврах ажиллагаа явуулж өгөх хүсэлт гаргав. Ингэхэд, "Советское Лотви гэх оргилд зургаан хүний амь эрсэдсэн тул ихэнх уулчид тийшээ явчихсан, уулчин олдохгүй. Гэхдээ 37 мянган ам.доллар төлж чадвал аврах ажиллагааг зохион байгуулж болно" гэсэн хариу өгсөн байна. Энэ нь монгол мөнгөөр бол 120 сая төгрөг гэсэн үг. Хүний амь тэнд цаг минутаар хэмжигдэж байхад хандивын аян эхлүүлж, цаг алдахыг хүсээгүй тул МУҮХ монгол уулчнаа очиж, аврах шийдвэрт хүрч, С.Ганхүү, Э.Даваадорж нарыг явуулжээ. Тэднийг сарын өмнө Ленин оргилд гарчхаад ирсэн тул өндрийн дасал нь хараахан гараагүй хэмээн ийн явуулсан байна.

Өмнө нь явж байсан, тэндхийг бас ч гэж мэдэх тул таньж мэддэг хүмүүс рүүгээ холбоо барьж, уулчин сураглажээ. Учир нь эндээс хоёулхнаа очоод, уулчин залуугаа буулгаж ирнэ гэдэг бэрх. Тэд Ленин ууланд авиралт зохион байгуулдаг “Централ азиа” компанийн захирал руу утас цохиж, уулчин хэрэгтэй байгаагаа хэлжээ. Тус компани авиралтын удирдагч Илья гэх залуугаа хамт оргил руу явуулахаар ярьж, тохирсон байна.

Киргизийн тал руу утасдаад “Алматы-Бишкек-Оше чиглэлийн тасалбар бичээд өгөөч. 8-ны өдөр очих юм” гэдгээ хэлэхэд “Тэгье ээ, ирээд мөнгөө төлчих” хэмээн дэмжжээ.

Ийнхүү хүний нутаг, гүний хошуунд гацсан монгол залуугаа аврахаар тэд 8-ны өдөр Монголоос Алматы руу нисэв. Тэнд буугаад Алматы-Бишкек-Оше гэсэн чиглэлийн онгоцонд сууж, Оше хотод тухайн өдөртөө газарджээ. Аврах ажиллагаа явуулахад шаардлагатай зүйлсийг “Централ азиа” бэлдчихсэн, тэднийг угтжээ. Шууд хөдөлчихмөөр байвч аврах ажиллагаанд нэгдэхээр Бишкекээс гарсан Вадим гэх орос уулчин залууг хүлээх болов. Түүнийг хүлээн, Оше хотод амарцгаажээ. Аврах ажиллагаанд нэгдэж буй орос уулчин залуу 9-ний 10.00 цагийн үед ирж, тэд ийн дөрвүүлээ болж аваад хөдөлжээ. Эхлээд 250 километр явсан байна. Тэндээсээ моринд майхан, авиралтын хувцас, тоног төхөөрөмж, хүнсээ ачаад хөдөлжээ. Морьд аврах ажиллагаанд оролцож буй “Централ азиа” компанийнх.

Үүнээс хойш болсон процессыг аврах ажиллагаанд оролцсон С.Ганхүү та бүхэнд хүүрнэх болно.

ХҮЙТЭН ОРГИЛ ӨӨД МАЦАХ ДУЛААН СЭТГЭЛ

Замдаа нэг хонолоо. Есдүгээр сарын 10-ны 05.00 цаг. Бид майхан, гудас, хоол хүнс, багаж, хэрэгсэл, чарга, усны саваа хувааж үүрээд дээш өгсөв. 3800 метрээс авиралтаа эхлүүлсэн гэсэн үг л дээ. Зам энгийн биш, маш хэцүү. Ангалтай, мөстэй. Бүр 150 метрийн огцом мөсөн ханатай. Уулчид энэ замаар олстой явдаг байсан. Бид яарч явсан тул хэнд нь ямар боломж байна, түүгээрээ л дээшилсэн. Би хамгийн түрүүнд дээшилж, мөсөн ханийг туулж, ангалуудыг гарсан. Тэгээд шатнуудыг татаж босгон бэхэлсэн. 5400 метр хүртлээ ард яваа хүнээсээ 2 километр хэртэй тасарчихсан байсан. Сүлжээ орж ирээд утсаа хартал Х.Бумхишигээс “Миний утас ганцхан хувьтай байна. 5800 метр байна” гэх зурвас ирсэн. Би ч “5400 метр дээр явна, одоохон” гэж бичээд, дээш яаравчилсан.

Орос уулчин маань бага зэрэг удаан явах шаардлагатай болсон тул Э.Даваадорж ханьтай үлдээд, тааваар нь явуулсан юм. Нэг нь хамт үлдэхгүй бол болохгүй байсан л даа. Нэгнийгээ аврах гэж явж байгаад хэн нэгэн нь ангал руу унагаачих юм бол хэцүү. Бас л цаг хугацаа алдана гээд эрсдэл их.

5500 метрт явахдаа Х.Бумхишиг дээр шууд очих уу, ард талын гурваа хүлээх үү гэж бодсон. Учир нь яг салхи дэгдэж, эхэлсэн. Майхнаа би үүрч явсан тул ард яваа Илья руу буцсан. 5400 метр руу буугаад майхнаа барьж, хаяаг нь маначхаад дор үлдсэн хоёр руугаа ярьсан. Тэд "4800 метрт явж байна" гэсэн тул “Майхнаа барьж, наанаа амарчхаад өглөө эрт гараарай. Бид хоёр ойрхон ирчихсэн юм чинь эндээ хоноод, өглөө Х.Бумхишигийгээ буулгаж байя” гэж хэлсэн. Өглөө нь Илья бид хоёр Х.Бумхишиг дээр очсон. Найм хоног хоол идээгүй, сүүлчийн хоёр хоног ус уугаагүй, цас идэж байсан. Бид Х.Бумхишигт ус буцалган өгч, эм уулгасан. Мөн хөл рүү нь тариа хийж, тамир сэргээх хоол хүнс өгсөн. Тэгээд бэлдсэн чаргандаа орыг нь засан хэвтүүлж, баглаад буулгаж эхэлсэн. Нэг нь чаргаа татаад л. Нэг нь хөлийг нь өргөөд явсан. Учир нь чаргаа хоёр хуваагаад үүрчихсэн явж байсан. Нэг хэсэг нь дор яваа Э.Даваадоржид үлдчихсэн байсан юм л даа. 5500 метр хавьцаа явж байхад дор үлдсэн хоёр маань ирж, бид чаргаа төмөр утсаар залгаж, баглаад цааш хөдөлсөн.

Зургийг: Вадим Гордеев

5400 метрт буулгаж ирээд Х.Бумхишигийг амраасан. Өөрсдөө ч амарсан. Тэндээ хонож, 10 цаг унтацгаасан. Дулаахан майханд хажуудаа аваад ирсэн тул бага ч болов санаа амарсан. Тэгээд 12-ны өглөө доошоо хамгийн хэцүү замаар уруудсан даа. 50, 50 метрт хамгаалалт хийж буулгасан. Маш их цаг орсон. Бараг 9 километр газрыг ингэж туулсан. Тэгэхгүй бол чаргаа алдчих гээд байсан. Ангал руу өөрсдөө унаад, чаргандаа дайруулангаа алдсан гээд өчнөөн л юм болсон. Багаж тоноглолоо бэлдчихсэн байсан болохоор тэр бүхнийг бэртэл гэмтэлгүй туулаад л гарсан.

Э.Даваадорж маань арагшаа хараад хамаг хүчээрээ чирч байгаад гэнэт хий гишгэн ангал руу унасан. Энэ үед ард явсан хэд гялс олсоо татаж, Х.Бумхишигийг тогтоож авч үлдсэн. Э.Даваадорж маань яг ахар сүүлээрээ унасан. “Гайгүй юу” гэтэл “гайгүй” л гэж байна. Босож ирээд нэг эм ууж аваад цааш хөдөлцгөөсөн. Буух тусам Х.Бумхишигийн маань бие нь сайжраад байсан. Хоёр хөлөөс бусад нь. Зарим газар гараараа тогтоож туслаад л. Ангал дотор толгой, нуруугаа цохино гээд юм, юм л болж байгаа юм чинь. Х.Бумхишиг маань хамгаалалтын малгайтай. Хаа нэг “ёоёо” гэнэ. Бид “тэсээрэй” гэж хэлнэ.

Зургийг: Вадим Гордеев

Ийн доошилж байтал төмөр утаснууд нь тасраад чарга маань хоёр хуваагдчихсан. Иймд бид чаргаа олсоор дахин залгаж бүр бат бөх болгосон. Тэгээд доошоо чирээд л байлаа. 4600 метрт ярьж, тохиролцсоноор биднийг морь тосох байсан. Бууж байхдаа хараад л байлаа. Морь ирдэггүй. Бид бүгд сэтгэл санаагаар маш их унасан. Өөрсдөө ядарчихсан хэрнээ яаж доош нь яаж чирнэ ээ гэж л. Хэрэв морь ирэхгүй бол чаргыг дөрвөн талаас нь өргөөд явна. Эсвэл чаргаа салгаж үүрээд, Х.Бумхишигийг бас ээлжлэн үүрээд бууна даа гэж бодов. Гэтэл ашгүй хоёр морь гараад ирлээ. Бид бөөн баяр болж байгаа юм чинь.

Зургийг: Вадим Гордеев

Х.Бумхишигийг нэг нь тэвэрч морин дээр суугаад, нөгөө морин дээр бүх ачаагаа ачив. Бид араас нь алхсан. 3800 метрт үлдээсэн майхан, хувцас, хоол хүнсээ очиж аваад, 3600 метр хүртэл явган алхацгаав. Тэнд биднийг машин хүлээж байсан хэрэг л дээ. Машин дээрээ очицгоогоод хувцсаа сольж, хоол хийж идэцгээгээд, шууд Оше хот явсан. Оше хотод өглөөний 07.00 цагт очиход эмнэлгийнхэн гадаа хүлээж байсан. Х.Бумхишигийг шууд дотогш авч орж, нарийн мэргэжлийн эмч үзлэгт оруулсан.

Аврах ажиллагаанд манай ЭСЯ, Консулын газар их дэм тус болсон. Оше хотын эмнэлэг болон онцгойтой байнга холбоотой байж, "Машин тэрэг явуулаарай, манай уулчид бууж ирж байгаа" хэмээн хэлж, бидэнд байнгын санаа тавьж байсан. Х.Бумхишигийг эмнэлэгт хүргэж ирсэн өдрийн орой ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга н.Цэрэнжүрмид ирж эмч нартай уулзсан. Эмч нарын дүгнэлтийг хараад тээвэрлэх боломжтой эсэхийг асуухад эмч нар “боломжтой” гэсэн. ЭСЯ “Тэгвэл бид иргэнээ авна аа” гэж хэлсэн. Тэгээд биднийг тэндээс Бишкек оруулаад, ЭСЯ-ны буудалд хонуулсан. ЭСЯ-ны машинаар Алматы оруулж өгч, Улаанбаатар руу хөөрөх онгоцонд суулгаж өгсөн. Бөөн баяр гэртээ ирцгээсэн дээ.

Онгоцны буудал дээр Х.Бумхишигийн ах, дүү найз нөхөд нь ирчихсэн, эмнэлэгтэй ярьчихсан гэж хэлсэн. Бид ч Х.Бумхишигийг ах, дүү, найз нөхдөд нь хүлээлгэж өгөөд сэтгэл санаа дүүрэн гэртээ харьсан. Х.Бумхишиг маань одоо ГССҮТ-д байгаа.

Улс даяараа хөдлөөд гуравхан хоногийн хугацаанд монгол уулчнаа буулгаад ирлээ. Цаг хугацаатай өрсөж буулгасан нь бидний хувьд амжилт байлаа. Үүгээрээ бахархаж байна. Нэг хоног л алдсан бол шуурганд хүнээ өртүүлчих боломжтой байсан. Түүнийг аврахад, авч ирэхэд хамгийн гол тус болсон зүйл хөрөнгө санхүү. Ах, дүү хамаатан садан, уулчдын холбоо, клуб, сайхан сэтгэлт монголчуудаас маань нийт 19 сая төгрөг цугларсан. Аврах ажиллагаанд зарцуулагдаад үлдсэн мөнгийг Х.Бумхишигт хүлээлгэн өгсөн байгаа. Одоо эмчилгээндээ зарцуулна байх. Санаагаа чилээж, сэтгэлийн хандив илгээсэн монголчууддаа баярлалаа. Та бүхний сэтгэлийн хандивын мөнгөөр бид энэ ажлыг зохион байгуулсан юм шүү.

Бид бичлэгийг та бүхэнд хүргэхээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
51 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-17 10:17

good

Зочин
Зочин
2022-09-17 10:26

Баатрууд юмаа уулчид минь,,элчин сайдын яам нь ямар мундаг юм бээ????????хичнээн их түшигтэй байсан болдоо,аврагч нартаа болон тэсвэр хатуужлын үлгэр жишээ бумхишигтээ бүх сайн сайхныг хүсье бүгд баатарлаг эрчүүд юм

Зочин
Зочин
2022-09-17 10:39

Гавъяат нтрээ, Сарангэрэл, Мөнхцэцэг нарт өгөхийн оронд энэ з�##�ууст өгөх хэрэгтэй

zochin
zochin
2022-09-17 11:00

Yamar ih hicheel zutgel? hair enerel duuren setgeliin huch orshino ve? Anh medee duulgasan 2 uulchin, Ganhuu, Davaadorj , Central Aziagiin uul hin Iliya, busad tusalsan baiguullaga , humuust talarxal ilerxiilie . sain uils buyan arvijigee

Зочин
Зочин
2022-09-17 11:02

Ийм хүмүүсийн яриаг уншуулж буйд баярл�##�аа Эгүүрээ

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-09-17 13:44
Reply to  Зочин

Уншаад яахын ч аргагүй л нулимс гарлаадаа

Отгон
Отгон
2022-09-17 11:35

Үнэхээр л баатрууд юм аа сэтгэл хөдөлж нулимс дуслуулан байж уншлаа та бүхний үйлс үргэлж бүтэж байг эрүүл энхийг хүсье.

Буриад
Буриад
2022-09-17 11:52
Reply to  Отгон

Үнэхээр эгэл баатрууд Уулчид ийм эрсдэл зоригийг гарг�##�аа Браво

Иргэн
Иргэн
2022-09-17 11:47

Аюултай зам туулжээ бурхан минь

Зочин
Зочин
2022-09-17 12:20

2 хоног хүлээгээд ирэхгүй болохоор хэл өгдөг хүмүүс ямар буянтай хүмүүс вэ ? Тэд хэлээгүй бол үхлээ. За тэгээд нас туршлага гэж нэг юм заав�##� байдаг юм. Нас туршлагагүй бол ядаж �##�иваа зүйлийг хийхээс өмнө асууж суд�##�ж үзэж байж хийсэн нь дээр. Ялангуяа эрсдэлтэй зүйл хийх гэж байгаа бол.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-09-17 13:45
Reply to  Зочин

Тэр агуу сэтгэлт хүмүүсииг олж �##�даршуулаарай буянтад юмаа

Зочин
Зочин
2022-09-17 12:45

Ямар их сайхан сэтгэл эр зориг вэ?

Зочин
Зочин
2022-09-17 12:46

Ямар зоригтой зорилгодоо үнэгч одоо цагт ховор хүиүүс бна шүү ! та нарт баярл�##�аа тэр уулчин хүү ус уух хувьтай бжээ! Иймл хүмүүсийг урамшуулж �##�даршуулмаар юм даа монголчууд?! төр засаг минь!

Зочин
Зочин
2022-09-17 12:47

Баатрууд ❤❤❤

Зочин
Зочин
2022-09-17 12:47

Гайхамшиг

ЗОЧИН
ЗОЧИН
2022-09-17 13:04

Ёстой огшлоо. Ямар баатарлаг з�##�уучууд вэ? Тэр анг�##� манг�##� ямар аймаар юм бэ???? Ёстой эр зоригийн ажил юм байна даа. Хүний хүсэл мөрөөдөл хоббу гэж аугаа юм байна. Та нартаа Хөх тэнгэртээ хатран ажилласан киргиз орос з�##�уучууддаа Центр�##� АЗИ хамт олонд нийт Монгол түмнийхээ өмнөөс баяр дахин дахин хүргэе!

Зочин
Зочин
2022-09-17 13:05

Жинхэнэ баатрууд. Хайр юмаа

Зочин
Зочин
2022-09-17 13:54

Сайхан.

Zocjhin
Zocjhin
2022-09-17 16:28

Yamar mundag humuus be .Baatar tsol ugmuur yum.

зочин
зочин
2022-09-17 16:46

ббатарууд

Зочин
Зочин
2022-09-17 17:19

НУЛИМС ГАРЧИХЛАА МУНДАГ БАЙНА ЭНЭ ХОЁР АВРАГЧИД ТӨР ХҮНДЭТГЭД ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ КИРГИК ОРОС ХОЁР УУЛЧИН БАС МУНДАГ БАЯРАЛЛАА ЁСТОЙ БААТРУУД ТА НАРЫН ЭР ЗОРИГ НУТАГ НЭГТНЭЭ ГЭСЭН ХАЛУУН СЭТГЭЛ ЮУТАЙ Ч ЗҮЙРЛЭШГҮЙ АУГАА БИЛЭЭ

Иргэн
Иргэн
2022-09-17 17:34

Хирээ мэдэх ёстой байсан. Монголчууд өчүүхнээ мэдэхгүй, дэлхийн хүмүүс болох гээд ядчихдаг.

Irgen
Irgen
2022-09-17 19:39

Uils ni delgerch yavag. Yamar buyantai saihan uls ve. Hamgiin sain saihan buhniig husye.

Е март..номин аймаар
Е март..номин аймаар
2022-09-17 19:59

Төр shagnaachee. Агуу..чин сэтгэл.....төрийн хийх ажил байсан

Зочин
Зочин
2022-09-18 17:33

Эхний ганцаараа явсан з�##�ууг Монгол Улсад хэрэгтэй юу хийсэн, бүтээсэн гэж шагнахав. Төрийн өмнөөс тэр ууланд гарч гавьяатай юм хийгээгүй, харин ч төвөг удаж. Аварсан з�##�уучуудыг өөрийн, хүнийх адилхан сайшааж шагнах нь харин зөв шүү.

эмээ
эмээ
2022-09-17 21:10

Монголчууд минь энэ мэдээг уншаад монголчуудаараа бахархлаа, хандив өгсөн бүх хүнээр бахархлаа, тусласан сэтгэл гаргасан элчингийнхэн гадаадынхан бүгдэд баярлаж байна, дандаа ийм эерэг сайхан байя л даа ард түмэн минь, би нэгийг нь ч тахихгүй мөртлөө бүгдээр нь бахархаж байна, өөрөө нүгэл хийдэггүй ариун явд�##�тай хүн болоод үйлс нь бүтэж байгаа юм, ура моншолчуудаа

эмээ
эмээ
2022-09-17 21:11

танихгүй

Зочин
Зочин
2022-09-17 22:49

Монгол, киргиз, орос гээд үнэхээр сэтгэл зүтгэл гаргажээ. Тэднээр бахархаж байна. Морьд нь бас мундаг 4800 м гэдэг бараг манай Хүйтний оргилд гарчих юм байна л даа

Ариунаа
Ариунаа
2022-09-17 23:49

Огшиж бна шүү.Бумхишиг амны хишигтэй л з�##�уу юм.Манай 2 уулчин ямар мундаг юм бээ Сайхан зөв сэтгэлтэй з�##�уус бна.Та нар маш том буян үйлджээ.маш том эр зориг шүү..Г�##�ны уулчид ч гэсэн сайхан тус ч сэтгэлээр эр зориг гаргажээ..Бүгдийн ирээдүйд сайн сайхан бүхнийг хүсье

Zochin
Zochin
2022-09-18 02:16

Setguulch Bulganii niitleluud ih goy bichegddeg shuu amjilt

Б.Очбадрах
Б.Очбадрах
2022-09-18 06:08

Жинхэнэ Монгол Баатрууд!

иргэн
иргэн
2022-09-18 06:23

зовшооролгуй явж бусдыг эрсдэлд оруулаад.сэтгэлийн хоорлоор ганцаараа ууланд авир�##�т хийнэ гээд л дараа дараагийн уулчид бодмоор юм

Зочин
Зочин
2022-09-18 08:04

Мундаг бна. Бахархаж бна

отгоо
отгоо
2022-09-18 08:33

ёстой баатрууд шүү та нар

Зочин
Зочин
2022-09-18 08:42

Ярихад амархан л да явхад ямар хэцүү байсан бол доо ээ бас ёстой хайр�##�маар тэр

Зочин
Зочин
2022-09-18 09:39

Энэ хүмүүсд баатар өгсөнч багадна төр засаг нэгийг бодож хоёрыг тунгаана биз.Ямарч сайхан сэтгэлтэй ямаря мундаг сэтгэхүйтэй сайхан сэтгэлтээ хөдөлмөрч хүн чанартай нэгнийгээ гэсэн сэтгэлтээ хүмүүс вэ.Та нартаа баяр хүргэе.Ажил үйлс нь санаснаар бүтэж байхын ерөөл өргөе.

Зочин
Зочин
2022-09-18 09:55

Сайхан сэтгэлт үйлс нэгтнүүдийнхээ ачаар амьд гарлаа даа з�##�уу минь. Киргизийн т�##� ч сайн тус�##�ж ЭСЯ бас сайн ажиллаж. Гадаадад суугаа манай ЭСЯ болон консулын газрынхан ч бас л хүнд �######�тэй шүү дээ. Уулчид мундаг байна шүү. Дүү минь дахин соло авир�##�т энэ тэрээ март. Суд�##�гаагаа сайн хийж бай. Багийн авир�##�таа л хий. Түргэн эдгээрэй амжилт!

Зочин
Зочин
2022-09-18 10:14

Та бүхэндээ маш их баярл�##�аа. Ийм сайхан сэтгэл бас тэсвэр тэвчээр нэгнээ гэсэн хүндлэл хайр байгаа та нараараа бахархаж байна. Бүгдэд нь эрүүл энх амжилт аз жарг�##�ыг хүсэе!

Зочин
Зочин
2022-09-18 10:18

Үнэхээр бусдын төоөөх сэтгэлтэй бодьсадва нар ажгуу. Энэ буянт үйлийнхээ үрээр энэ хойтдоо амар амг�##�ангийн цогийг эдлэх болтугай

Зочин
Зочин
2022-09-18 10:21

Жинхэнэ баатрууд
Энэ цагийн эгэлгүй баатруудад эрүүл энх эрхэм сайхныг хүсье

Зочин
Зочин
2022-09-18 12:35

Баатарууд байна даа

Зочин
Зочин
2022-09-18 12:52

baataruud

Зочин
Зочин
2022-09-18 13:15

Caihan ubug deedcuiin udam ugshal Olon dotor hovor humuuc bgui yah ve hariin gazar Ter ondor caridag angal habtsal tsacan shuurag yu heleh ve uhel amidraliin dunduur Er zotig caihan cetgeliin huchind avarch garch irlee Bayrlah bagadah Achtai Caihan zaluucd bayr hurgieTucgaar Ulc ym bol Ene zaluuciin Aldarshuulah heregtei shuu de ???!!!! Humuuc mine tiim biz ????

Зочин
Зочин
2022-09-18 13:22

Баатрууд

Бжл
Бжл
2022-09-18 14:00

Жинхэнэ баатрууд гэдэг эд нар ш дээ Тэр байр машин монгоо эдэнд л уршил сэтгэл болгон огооч !!! Бас дээр нь тэнэгуудийн эрлийзуудийн Украйнд ялагдуулахыг хусээд жагсаад муулаад байдаг Оросууд л хамт явж дээ Жаахан юм бодцгоомоор Манайхан

Enkhtuvshin
Enkhtuvshin
2022-09-18 18:00
Reply to  Бжл

Ene zaluust harya nutgiin zuvluliinhun ni buh, morind uguud baidag ih mungunuusuu ugch uramshuulaarai daa! Iim l eh oronch humuust talarhah heregtei shuu! Mongolchuud aa!

зочин
зочин
2022-09-18 19:30

үнэхээр сайхан мэдээ баат арлаг эрчүүдэд баяр хүргьё

зочин
зочин
2022-09-18 23:16

Амиа эрсдүүлж явсан байна. Бахархмаар жинхэнэ баатрууд юм аа.

Иргэн
Иргэн
2022-09-19 08:19

Монголчууд х�##�уун сэтгэлтэй аз хийморьтой ард түмэн гэдгээ харуулжээ. Баяр хүргэж эрүүл энхийг хүсье.

иргэн
иргэн
2022-09-19 12:34

Уншаад ёстой нулимс гарчлаа. Бид цөөхүүлээ, ингэж л бие биенийхээ төлөө амиа эрсдүүлэн зүтгэж чаддагсан бол Монгол улс минь хөгжнөө.
Дашб�##�бар агсаны " хүмүүсээ, амьддаа бие биенээ хайрлая" гэж хэлсэн нь ямар үнэн үг вэ Бурхан та нарыг минь өршөөжээ, Баярл�##�аа.

Баасансүрэн
Баасансүрэн
2022-09-20 08:04

Эрч хүчтэй сайхан сэтгэлтэй гайхамшигтай з�##�уу�####�а баярл�##�аа. Уулын спортоо гэж гайруу тэмүүлсэн сонирхолыг ойлгоход үнэн бэрх.

Холбоотой мэдээ

Back to top button