Нийгмийн

Согтуудаа машинтайгаа хадан хясаанаас унах гэж байжээ

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана багийн “Уранмандал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт долоон км-т, сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ хясааны дээр гурван зорчигчтой суудлын автомашин хаданд тэгнэгдэж, буулгах боломжгүй байна гэсэн дуудлага өчигдөр буюу 09.25-ны өдрийн 12:35 цагт онцгой байдлын газарт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход иргэн Б согтуугаар “Аллион” загварын суудлын автомашиныг жолоодож яваад “Уранмандал” уулын 30 орчим метрийн өндөртэй хясааны дээр автомашинтайгаа хаданд тэгнэж тогтсон байжээ.

Улмаар онцгойгийнхон ажиллан аюулгүй болгож, аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн эргүүлд хүлээлгэн өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-26 09:49

Хэн хэн байв?

Зочин
Зочин
2022-09-26 15:31

унана л биздээ

Зочин
Зочин
2022-09-26 17:16

Явах замад нь бүү саад бол

Холбоотой мэдээ

Back to top button