"Нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөөр зорчдог болно"

Нийтийн тээврийн автобусны бэлэн мөнгөний хайрцгийг 2017 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр хурааж авсан байдаг. Гэтэл 2022 оны есдүгээр сарын 07-ны өдрийн ээлжит хуралдаанаар нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөөр үйлчилдэг болох тухай тогтоолыг баталжээ.
Тодруулбал иргэд нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгө болон umonney картаараа давхар хураамжаа төлж болох боломжтой болсон гэсэн үг.

Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас асуухад "Карт хөгжүүлэгч газар нь төдийлөн хөгжүүлэлтээ хийж чадахгүй байгаа учраас хайрцаг байршуулаад бэлэн мөнгөөр хураамжаа төлж болохоор болсон. Umoney картыг хэрэглээнээс халсан гэж ойлгож болохгүй. Хэсэг хугацаанд хөгжүүлэлт хийтэл ийм журам хэрэгжинэ. Мөнгө хураадаг хүн ажиллахгүй. Харин лацадсан бэлэн мөнгөний хайрцаг байршуулах болно” гэв.
Нэмэлт: Нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөний хайрцаг байрлуулан үйлчилж эхлэх хугацааг тогтоох аж. Мөн өмнө хурааж авсан 1200 хайрцгаа буцаан ашиглах юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Түргэн ажлаа хийгээчээ. Новшроод , попроод байт�##� цаг т�##�ийлаа. Үнэхээр хөгийн...
Карт дээр шүү дээ,буцаж ухрахаа боль!
Зөв шүү,ядаж жолооч нарт өгснөөс ул�####�а орог л дээ.10 хүний 4-5 нь л карт уншуулж бхад нийтийн тээвэр �##�дагд�##�тай байхгүй яахийн.Харин 500 төлөх хүмүүс 50 төг төлөх нь үү гэдгийг хэн хянах вэ?
Нийгэмших нь зөв шүү дээ картаараа л үйлчлүүлдэг бол зүгээр
Картаар үйлчлүүлэх нь уха�##�аг шүү дээ
нэг солонгос компани орлогын 20-30 хувийг нь идчихээд тайлагнахгүй зугтаад байгаа юм гэсээн
карт зүгээрээ
тэтгэврийнхэн яах вэ, мөнгөөр зорчих уу
Хариулт авахын тулд жолоочид өгдөг.