ЭРҮҮЛ МЭНД

Элэгний В вирусын эмийн хөнгөлөлт буурч, иргэдэд хүндрэл учирч байна

Есдүгээр сараас 01-ний өдрөөс эхлэн эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээ өөрчлөгдөн мөрдөгдөж буй.

Тодруулбал, ЭМДҮЗ-ийн тогтоолоор 160 эмийн үнийн дээд хязгаарыг нэмэгдүүлжээ. Тухайлбал, элэгний В вирусын эмийг өмнө нь иргэд 70 хувийн хөнгөлөлттэй үнээр авдаг байсан бол одоо даатгалаас 40 хувийг хариуцах болж. Ингэснээр зорилтот бүлгийн иргэд эмээ авч чадахгүйд хүрчээ. Багцаагаар тус эмийг өмнө нь 28 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо 48 мянган төгрөгөөр авах болжээ.

Ийнхүү иргэдийн халааснаас гарах мөнгө нэмэгдсэн нь эмийн эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх хэмжээ буурсантай холбоотой. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-ний жагсаалтад ерөнхий нэршлийн 159, худалдааны нэршлээр 590 нэр төрлийн эм багтаж, ерөнхий нэршлийн 11, худалдааны нэршлээр 54 нэр төрлийн эм нэмэгдсэн байна.

Энд дарж танилцана уу.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button