ВИДЕО КОНТЕНТЭДИЙН ЗАСАГ

Сурвалжилга: "Найман шарга" рубль солиулах орос залуусын хөлд дарагджээ

"Найман шарга" валют арилжааны захаас сурвалжилга бэлтгэлээ. ОХУ-ын аль нэг мужид яваа мэт бодогдоно. Мөрөндөө цүнх нэдэрч, гартаа жижигхэн чемодан барьсан "шар" нүд, хөмсөгтэй залуус. Хоёр, гурваараа, дөрөв, таваараа тойрон юуг ч юм ярилцацгаана. Дотогш орвол мөн ялгаагүй. Гартаа рубль атган зогсох орос залуус. Зарим нь рубль солиулсан бололтой, монгол мөнгө тоолон зогсоно.

Өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханшаар сурвалжилга бэлтгэхээр очиход хүний хөдөлгөөн сийрэг байсан “Найман шарга” ОХУ-аас ирсэн иргэдийн хөлд дарагджээ.

Тэндхийн ченжүүд урдын адил яриа өгөхөөс төвөгшөөн "зугтацгаана".


ОРОСУУД ЯАГААД МОНГОЛ РУУ "НҮҮВ"

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин есдүгээр сарын 21-нд цэргийн алба хаасан хүмүүсийг дайчилгаанд явуулах тогтоолд гарын үсэг зурсан юм. Энэхүү шийдвэрийн дараа Монгол Улсын хилээр нэвтрэх ОХУ-ын иргэдийн тоо эрс нэмэгджээ.

Тодруулбал, есдүгээр сарын 15-21-ний хооронд Алтанбулаг боомтоор НЭГ ӨДӨРТ орж ирж буй иргэдийн тоо 300 дотор тоологдож байгаад 22-ний өдрөөс хойш 800 давжээ.

Дараах зургаас харна уу.

Энэхүү инфографикаас харахад, В.Путинийг тогтоолд гарын үсэг зурсан өдрөөс хойш буюу есдүгээр сарын 21-25-ны хооронд нийт 3842 хүн Алтанбулаг боомтоор Монголд ирсэн байна.


БУРИАД ЗАЛУУ: МОНГОЛЧУУДАД МАШ ИХ БАЯРЛАЖ БАЙНА

Манай сайтын сурвалжлах баг ОХУ-аас ирсэн хоёр буриад “Найман шарга” дээр рубль солиулж байхтай таарч, цөөн хором ярилцлаа. Тэдний хүсэлтээр нэрийг нь нууцалж, царайг нь бүдгэрүүллээ. Мөн өөрсдийнх нь хүсэлтийн дагуу дуу хоолойг нь дүрс бичлэгтээ өөрчилсөн болно.

Хоёр ярилцагчийнхаа нэрийг нууцалж буй тул эхний залууг А гэж нэрлэе.

Түүний хувьд Монголд ирээд хоёр хонож буй. Монголд байдаг найзындаа байгаа талаараа бидэнд ярьсан юм. Дөрөв, тавуулаа яваа бололтой. Хоорондоо юм ярьж зогсоно. Тэрбээр 10 мянган рубль солиулахаар зогсож байлаа.

Харин хоёр дахь залууг Б гэж нэрлэе.

Түүний хувьд оюутан. Хувийн бизнестэй байжээ. Бизнесээ хаяад Монголд ирсэн тухайгаа ярьж байна. Биднийг очиход долоо, найман залуустай юм яриад зогсож байсан юм. Бүгд л гартаа нэг цүнх, чемодан атгачихсан зогсож байсан.

Тэрбээр "Зарим маань Монголд ирээд 3-4 хонож байна. Би өнөөдөр ирсэн. Найзууд маань аргагүйн эрхэнд зочид буудалд хоносон. Эхэндээ ганцаараа хонох аймшигтай байсан гэсэн. Тэгээд чатаар бие бие рүүгээ хаягаа илгээж, бөөгнөрцгөөж байна. Зарим нь 5 мянга, 10 мянган рубльтэй. Харин зарим нь мөнгөгүй ирсэн.

Монголчууд тусалцгаая хэмээн ах дүү нар шиг хандаж байгаад маш их баярлаж байна" хэмээв.

Монголд орж ирсэн ОХУ-ын иргэн монгол иргэний толгойг алхаар цохиж, хүнд гэмтээсэн хэрэг гарсан билээ. Энэхүү мэдээг сонссон Буриадууд групп нээн мөнгө цуглуулж буй талаар бидэнтэй цөөн хором ярилцсан залуу хэлсэн юм. Тэд зодуулж, эмнэлэгт хүргэгдсэн монгол иргэнд нөхөн төлбөр болгож мөнгө өгөх гэж буй гэнэ.


ОХУ-ЫН ИРГЭДИЙГ БНСУ РУУ АЖИЛД ЗУУЧИЛНА ГЭХ ЗАРЛАЛ

Манай улс ОХУ-ын иргэдэд 30 хоногийн турш визгүй зорчих эрх олгодог. Энэ хугацаа дуусмагц албадан гаргах хуультай. Орос дахь нөхцөл байдал өнөөдрийнхтэй адил байх юм бол тэд эх орон руугаа буцаж үл чадна. Эндээс хаачих вэ гэх асуулт урган гарах нь мэдээж. Орос төрхтэй өндөр залуу “Найман шарга”-ын багана, хана дээр "ОХУ-ын иргэдийг БНСУ руу ажилд зуучилна" гэх зар наагаад явж байхтай ч бид таарав.

БИЧЛЭГ:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-27 08:49

Өөр орон луу хулжлаа ч сарын дотор �##�бадан татна биздээ

Зочин
Зочин
2022-09-27 08:50

Ooo hoorhii nil hujaa gedeg shg nil oros bn shdee

Зочин
Зочин
2022-09-27 08:50

Нэг т�##�аараа өрөвдмөөр ч нөгөө т�##�аараа ингэж хулжиж байгаа нь буруу л даа

Зочин
Зочин
2022-09-27 08:51

Er hun shg noen nuruutai baij eh orniihoo toloo morfooch ta nar

Зочин
Зочин
2022-09-27 08:51

Дан з�##�уус иржээ

Зочин
Зочин
2022-09-27 08:51

Yanaaa odoo ulam l ihseh bhdaaa manaihruu oirhn bolohoor ih l orj irne dee

Зочин
Зочин
2022-09-27 09:53

Хөөрхии минь биднии үр хүүхэдтэй адил шүү, сайхан сэтгэлээр хандаарай, хүмүүсээ, аяганы хариу өдөртөө гэдэг шиг бид ч ингэхииг үгүйсгэх арга �##�гаа. Одоо дайныг хүсэх хэн байхавдээ.

Зочин
Зочин
2022-09-27 09:56

Энэ ямарч утгагүй дайншдээ, эх орноо хамга�##�ах биш, бусдын нутагруу дайрах дайн. Хайран з�##�уусын амь, угаасаа ямарч дайнд энгиин ардууд хохирох юм.

Зочин
Зочин
2022-09-27 10:21

ХУЖАА НАР ДАЙРВАЛ БИД БАС ИНГЭЭД ЯВНА ШҮҮ.

Зочин
Зочин
2022-09-27 12:04

Монгол шиг мөнгөний бодлогоо ченжүүдэд атгуулсан улс орон гэж байна уу. Үнэнхүү эзэнгүй төртэй улс гэж

Зочин
Зочин
2022-09-27 13:57

буриад х�##�имаг тува өвөрмонголоо буцаан авах хэрэгтэй

эмээ
эмээ
2022-09-27 14:38

Монгол хүн дотор шун�##�ын тулам хогийн гарууд их шүү, болгоомжтой байхгүй бол худ�##� хулгайч з�##�ьжин гарууд их шүү,

zochin
zochin
2022-09-27 15:19

8 shargin chenjuud l tculaij de

Tojig
Tojig
2022-09-27 18:41

Dohtoi lalruud duurehndee haha

Зочин
Зочин
2022-09-27 20:19

oros mongol hoyort l heregledeg valyut

Зочин
Зочин
2022-09-27 21:55

Булган Буриадаас яриа авсан байна.

Зочин
Зочин
2022-09-28 07:15

буриадууд л зугтааж яваа болохоос Оросууд нь эх орны дуудлагаар явна гээд бөөн баяр хөөртэй татлагад явэ байгаа мэдээг ОРТ -р хэд хоног л харлаа, нэг хэсэг нь дургүй байлаа гэхэд дургүй хүнийг зурагтаар хэчнээн л удаа �##�бадан инээлгэж яриулж харав гэж, юм олон тхлтай шдээ

Зочин
Зочин
2022-09-28 21:48

Хөөрхийдөө , хүний газар хэцүү шүү дээ!. Өөрийн үр хүүхэд хамаатнаас ялгаагүй мэт бодож хандаарай даа Монголчууд минь !.

Холбоотой мэдээ

Back to top button