УЛС ТӨР

Шинэ хууль: Нохой нь хүн урсан бол эзэн нь хариуцлага хүлээдэг болно

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нарын “Азтай савар” ТББ-ын гишүүдийн хамт боловсруулсан Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэх арга хэмжээ өнөөдөр /2022.09.26/ Төрийн ордонд боллоо.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Өнгөрсөн жил “Азтай савар” ТББ-ын төлөөлөл олон нийтийн сүлжээгээр дамжуулан уулзах хүсэлт тавьсан. Тэд эзэнгүй нохой, мууранд хүн хазуулж буй асуудал, тэдгээрийг харгис хэрцгий аргаар устгаж буй талаар, хөрсөнд олноор нь булснаас халдварт өвчин тархах эрсдэл буй болсон талаар танилцуулж, нийгэм болоод хүний асуудлыг хөндсөн хуулийн төсөл дээр хамтран ажиллах санал тавьсан. Амьтан тэжээдэггүй, тэр талаар тодорхой ойлголтгүй ч уулзаж үзээд энэ нь амьтны тухай асуудал биш юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн. Энэ бол хүний асуудлыг хөндсөн хуулийн төсөл байсан. Өнөөдөр дэлхийн 124 улс гэрийн тэжээвэр амьтны талаарх бие даасан хуультай байхад манай улсад энэ талын харилцаа зохицуулалтгүй явж иржээ. Мөн өөрийн ажил үүргээсээ гадна олон нийтийн, сайн дурын, цалин хөлсгүй ажилд залуучууд санаачилгаараа нэгдээд олон жилийн турш идэвхтэй ажиллаж буй сайн санаачилгыг дэмжих үүрэгтэй гэдгээ ч ойлгосон. УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөгч. Энэ хуулийн төслийн санаачлагч бол иргэд, залуучууд, ТББ-ын сайн дурын ажилтнууд. Харин бид хуулийн төслийг хууль тогтоох байгууллагад уламжилж буй гүүр нь юм гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, хүний төлөө явахгүй мал, амьтны тухай хуулийн төсөл санаачиллаа гэсэн шүүмжлэл цөөнгүй гарсан. Амьтныг хайрлах сэтгэлтэй хүн хүнийг хайрлаж чаддаг гэдэг. Бид эхлээд өөрсдөө сайхан болчихоод дараагийн зүйлдээ анхаарья гэвэл буруу болчихоод байгаа юм. Энэрэнгүй үзэл, хайр гэдэг хэзээд зэрэгцээд явж байх ёстой учир энэ хуулийн төслийг боловсруулахад гар бие оролцохоор шийдсэн хэмээсэн.

Ингээд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Манай улсын нийт өрхийн 25 хувь нь гэрийн тэжээвэр амьтантай бөгөөд гэр хорооллын өрхүүдийн 54 хувь, орон сууцанд амьдардаг өрхийн 12 хувь нь амьтан тэжээдэг аж. Нийслэл хотын хэмжээнд 98,800 тэжээвэр амьтан байдаг аж. Харин улсын хэмжээнд 2021 онд 320.000 гаруй эзэнгүй нохой, муур байна гэсэн тоо гарсан байна. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээлснээр жилд 100 мянган эзэнгүй нохой, муур устгахаар төлөвлөдөг бөгөөд гүйцэтгэлээр жилд дунджаар 80-90 мянгыг устгадаг байна.

Гэрийн тэжээвэр амьтантай иргэдийн 19 хувь нь амьтан тэжээхтэй холбоотой мэдээлэлгүй, сэтгэл хөдлөлөөр ханддагаас гадна гэр хорооллын айлуудын 88 хувь нь нохойныхоо үржлийг хаалгадаггүй, нийт өрхийн 50 хувь, гэр хорооллын иргэдийн 77 хувь нохойндоо вакцин болон туулга өгдөггүй аж. 2020 онд нохойд хазуулсан 3,855 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хүн рүү дайрсан нохдын 90 хувь нь эзэнтэй, хазуулсан тохиолдлын 37 хувь нь 0-15 насны хүүхэд байжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар гэрийн тэжээвэр амьтны  асран хамгаалагч, түр харагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг хяналт, хариуцлагатай болгоно гэж үзжээ. Мөн эзэнгүй амьтдын тоо толгойг бууруулж, тэдгээрээс үүдэн нийгэмд гарч буй сөрөг үр дагавар, бусдын эрхийг зөрчих явдал багасна хэмээн тооцсон байна.

Гэрийн тэжээвэр амьтан, хүн, нийгмийн хоорондох харилцаа зохицуулалтгүй байгаагаас нохойд хазуулах, мал, амьтны гаралтай халдварт өвчин тархах, агаар, ус, хөрс зэрэг амьдрах орчинд бохирдол үүсэх, хариуцлагагүй үржүүлэг хавтгайрах, эзэнгүй нохой, муур олшрох, буудаж устгах, зодох, өлсгөх, хаях, төөрүүлэх зэргээр амьтны эсрэг хүчирхийлэл үйлдэх зэрэг сөрөг үр дагавар гарч байна. Бас нэг статистик дурдвал 2020 онд нохойд хазуулсан 3855 тохиолдол гарчээ.  Нохой, муураас хүнд халдварлах боломжтой 300 гаруй халдварт өвчин байдгаас гадна Монгол Улсад 1000 гаруй үржүүлгийн газар нохой, муурыг хяналтгүй үржүүлдэг байна. Нэг хос нохой, муур 6 жилд 67.000 болж үрждэг бөгөөд Улаанбаатар хот 320 мянга гаруй эзэнгүй нохой, мууртай болсон байна.

Энэ бүхэн нь Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлах, хэрэгжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг хангах зайлшгүй шаардлага үүссэнийг харуулж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-26 19:37

ХЭЛЭХ ҮГ АЛГА ЭНЭ ИХ ХУРАЛД ЭРҮҮЛ СДА БАЙНА УУ? ГУДАМЖААР ГҮЙЛДЭЖ БАЙГАА НОХОЙ МУУРАНД ЕРӨНДӨГ ТАВЬЯА ГЭЖ ТЭНЭГТСЭН ТЭГЭСХИЙГЭЭД ОНИНГООНД ОРООД НАМДСАН ТЭР НОХОЙ МУУРНУУДЫГ БАРЬЖ АВААД ЕРӨНДӨГ ТАВИНА ГЭЖ ЁСТОЙ МАЙ ШҮҮ.ХАРИН ЭЗЭНТЭЙ НОХОЙ ХҮН ХАЗВАЛ ЭЗНИЙХ НЬ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ НЬ ЗӨВ ЭЗЭН НЬ НОХОЙГОО СҮХДЭЖ АЛААД ТОЛГОЙГИЙ НЬ ХОХИРОГЧИД ӨГӨХӨД БОЛЧИХНОО

Зочин
Зочин
2022-09-26 20:36

тэжээх дуртай юм бол цэвэрхэн, бу�####�д төвөггүй тэжээж сурах хэрэгтэй! Нийтийн орон сууцанд тэжээх бол өндөр татвартай болгооч!

Зочин
Зочин
2022-09-27 07:41

Zuv khuuli sanaachilsan shyy. Zokhitsuulaltgyi bsan neg asuudal ingeed zokhitsuulalttai bolloo.

Bek
Bek
2023-03-12 15:18

Odoo yamr Chingisiin uyed amidarch bgaa bish dee 21-eer zuund yum2 hugjsun bna (kamer, tsagdaa, hamgaalltiin alba gd) Ene ger horoolold nohoy tejeehee bolimoor yum. Huuhed tsetserleg surguulid yawahad, hugshchuud delguur ntr orj garahad tuwugtey tuyliin ersdeltey bna. Herew nohoin hun ruu dayrsan bol huuliaar ondor harytslaga tootsoj yl uguh zergiin shiitgel ugmuur bna

Зочин
Зочин
2023-05-01 20:47

Хүүхдийн тоглоомын т�##�бай дээр хошуувчгүй нохой хүнрүү дайраад эзэн нь хэл амаар доромжиллоо

Холбоотой мэдээ

Back to top button