Нийгмийн

Нотариатын үйлчилгээг Е-Moнголиагаас авдаг болно

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын нотариатчдын танхим хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд, “И-Монголиа" системээр дамжуулан хүлээн авах боломжтой дараах 74 лавлагаа тодорхойлолтыг төрийн байгууллага , албан тушаалтан нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байх, мөн тус системээр нотариатын үйлчилгээ үзүүлсэн талаарх лавлагаа, тодорхойлолт, гэрээний цахим хуулбарыг олгох боломжийг хамтран бүрдүүлэхээр болов.

Цаашид цахимаар нотариатын үйлдэл хийх платформыг хөгжүүлэх, тоон гарын үсгээр иргэн, хуулийн этгээдийн хувийн байдлыг тогтоож, баталгаажуулан үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, нотариатын үйлдэл хийхэд нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглах зэрэг иргэдийн өргөдөл гомдол нийтлэг төвлөрдөг нотариаттай холбоотой асуудлууд цэгцэрнэ гэж тооцоолж байгаа аж. Хоёр тал харилцан тохиролцож “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн шуурхай үзүүлэх зорилготой хэмээн санамж бичгээ тодотгожээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-27 09:20

Зөв шийдвэр гаргажээ. Юм батлуулах гээд ороход ширээний ард ааштай их зантай авгай нар ярвайгаад сууж байдаг. Олсон орлогоосоо нэг ч төгрөгийн татвар төлдөггүй, нийгмийн даатг�##� төлдөггүй баяжсан авгай нарын зан хэрээс хэтрээд байсын

irgen
irgen
2022-09-28 13:10

иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиндаа өөрчлөлт оруулаачээ. нотлох баримтыг заав�##� нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавьдаг.

Холбоотой мэдээ

Back to top button