ЭДИЙН ЗАСАГ

2023 оны төсөв: Хүүхдийн мөнгийг 300 тэрбумаар танах ч зардлаа 2.4 их наядаар нэмнэ

Ирэх оны улсын төсвийн төслийг Сангийн яам үндсэндээ боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд зардал танаж, орлого нэмэгдүүлэх үндсэн чиглэл барина гэж мэдэгдсэн. Үүндээ "Халамжийн бодлогоос аль болох татгалзана" гэсэн утга агуулгыг ч хавчуулсан юм.

Тэгвэл, ирэх оны төсвөөс анхаарал татах хэд хэдэн шинэ зүйл буйгаас нэрлэвэл,

  • Их орлоготой бол их татвар төлөх
  • Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт л өгөх
  • Суурь болон урсгал зардлыг огт нэмэхгүй
  • Шинээр улсын төсвөөр орон нутагт барилга, байгууламж эхлүүлэхгүй
  • Тамхи, цахилгаан тамхи, тансаг хэрэглээний автомашины татварыг нэмэх зэрэг агуулга бий

Сард 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай бол 20 хувийн, 15 сая ба түүнээс дээш бол 15 хувийн, 10 сая хүртэлх цалинтай бол 10 ухвийн ХХОАТ төлөхөөр тусгасан байгаа юм.

Түүнчлэн хүүхдийн мөнгө төсвийн зарлага талд ихээхэн дарамт учруулж буйг Сангийн сайд онцолсон. Зорилтот бүлгийг сонговол хүүхдүүдийн 46 хувьд нь хүүхдийн мөнгө хүрэх юм. Энэ чиглэлд 1.1 их наяд төгрөгийг төсөвлөсөн нь 2022 оныхоос 300 тэрбумаар л бага дүн юм.

Мөн сангийн сайд суурь болон урсгал зардал нэмэхгүй байх чиг барьснаар төсвийн алдагдал 1.8 их наяд төгрөг болох тооцоо гарчээ. Урьд, урьдын жилүүдийн баталсан төсөвтэй харьцуулахад хамгийг бага алдагдал тооцогдсон нь энэ болж байна. Орлогыг 19.6 их наяд, зардлыг 20.3 их наяд байхаар тооцжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button