ЭДИЙН ЗАСАГ

Долоо хоногийн хугацаанд ам.доллар 44, рубль 2 төгрөгөөр өсжээ

Монголбанкнаас зарласан 2022 оны есдүгээр сарын 27-ны өдрийн ханшаар ам.доллар 3,310.41 төгрөг байна.

Энэ нь долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад 44.64 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Харин сарын өмнөхтэй харьцуулахад 113.86 төгрөгөөр өссөн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн долоо хоногт цэргийн дайчилгаа явуулах тогтоолд гарын үсэг зурсаны дараа Монгол Улсын хилээр нэвтрэх ОХУ-ын иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Улмаар "Найман шарга" валют арилжааны зах рубль солиулах гэсэн орос залуусын хөлд дарагдаад буй юм.

В.Путинийг тогтоолд гарын үсэг зурахын өмнөх өдөр рублийн ханш хэд байв. Түүнээс хойш хэрхэн өссөнийг дараах инфогоос харна уу.

  • 2022.09.20-нд: 54.36
  • 2022.09.21-нд: 53.69
  • 2022.09.22-нд: 54.40
  • 2022.09.23-нд: 55.86
  • 2022.09.24-нд: 55.86
  • 2022.09.25-нд: 55.86
  • 2022.09.26-нд: 56.75
  • 2022.09.27-нд: 57.05

Дээрх жагсаалтаас харахад рублийн ханш долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад 2.69 төгрөгөөр өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button