Нийгмийн

27 настай хохирогч залуу эхний хагалгаандаа оржээ

27 настай залууг таван хүн бүлэглэн нийтийн байранд шатаасан хэрэг энэ сарын 16-нд Чингэлтэй дүүргийн 11-р хорооны нэгэн нийтийн байранд болсон.

Хэргийг эргэн сануулбал, 27 настай Б-г фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй Р гэгч нь нийтийн байрандаа дуудан уулзаж, гурван эрэгтэй, нэг эмэгтэйтэй бүлэглэн бугуйн цаг, гар утас, банкны карт зэргийг дээрэмдэж, банкны картын нууц дугаарыг хэлүүлэхийн тулд хохирогчийн хувцсыг нь тайлж нүцгэлэн зодсон. Улмаар дээрээс нь шатамхай будаг шингэлэгч цацаж, гал тавин шатаан хэргийн газраас зугтсан. Тухайн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж, шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газраас дайчлан баривчилсан билээ.

Улмаар гурван эрэгтэйг 30 хоног яллагдагчаар цагдан хорьж, хоёр эмэгтэйг суллан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж буй.

Хохирогч залуугийн биеийн 80 хувь түлэгдэж, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй билээ. Эмч нарын зүгээс хэд, хэдэн хагалгаанд орох ёстойг ар гэрт нь хэлсэн талаар шууд дамжуулалтын үеэр хэлж байсан юм. Тэгвэл өчигдөр /2022.09.27/ эхний хагалгаа амжилттай болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-28 20:10

ЮУГИЙ НЬ СУЛЛАДАГ ЮМ ХҮН ШАТААЖ БАЙНА УДАХГҮЙ ЭХ ОРНОО ШАТААНА АЛЦГАР МУУСАЙН ОХИДУУД БОЛОХОО БАЙЖЭЭ НААД ОХИДУУДАА ХЯТАДЫН УУРХАЙД АВААЧААД ӨГЧИХ САРЫН ДАРАА АВЬЯА ЖИНХЭНЭ ШИЙТГЭЛ ЭНЭ ШҮҮ

ЗЗолбин ардчилал зайл
ЗЗолбин ардчилал зайл
2022-09-28 22:02

Золбин ардчиллын гай л энэ дээ.

Irgen
Irgen
2022-09-30 13:57

Hunii esnooc gaduur tiim muuhai um hiisen humuust hatuu shiitgel onooh heregtei.

Холбоотой мэдээ

Back to top button