СПОРТ

Суданд үүрэг гүйцэтгэж буй хурандаа Д.Жавхланбаяр Килиманжаро уулын оргилд гарлаа

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны Өмнөд Секторын штабын дарга, Монгол Улсын Зэвсэгт хүчний Үндэсний ахлах төлөөлөгч хурандаа Д.Жавхланбаяр Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Африк тивийн Килиманжаро уулын ноён оргилд гарлаа.

Тэрбээр энэ сарын 23-ны өдөр Монгол Улсынхаа алтан соёмбот Төрийн далбаагаа Килиманжаро уулын ноён оргилд амжилттай мандууллаа. Энэхүү авиралт нь БНӨСУ-д явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагааг сурталчлах, Монгол Улсын Зэвсэгт хүчний Үндэсний ахлах төлөөлөгчийн хувьд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдын сэтгэл санаанд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Д.Жавхланбаяр нь Олон улсын уулчдын нэгдсэн багтай хамтран 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр үндсэн баазыг зорьсон алхалт, өндөр авалт эхэлж, 09 дүгээр сарын 22-ны өдрийн 00 цагт сүүлийн авиралтаа эхлэн 07:15 цагт “Үхүру” оргилд гарсан байна.

Б.БАЯРТ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХҮҮШ МУНДАГ ХАРАНДАА ЮМ ДАА ГАВЬЯАТ ТАМИРЧИН, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, УЛСЫН БААТАР, ЦЭРГИЙН АЛДАР АЛТАН МЕДАЛЬ ,АЛТАН ГАДАС ,ЧИНГИСИЙН ОДОН ИРЭХЭЭР НЬ ӨГӨӨРЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button