ЭДИЙН ЗАСАГ

ОУВС-гаас он гараад ипотекийн зээлийг зогсоохыг зөвлөжээ

ОУВС Монгол Улсын эдийн засгийн 2022 оны өсөлтийг 2.5 хувь байна гэж төсөөлжээ. Энэ нь өмнөх төсөөллөө 1.5 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлт юм. Харин ирэх оны төсөвт хэд хэдэн чиглэлд анхаарах нь зүйтэй хэмээсэн нь анхаарал татаж байна.

Тухайлбал, төсвийн алдагдлыг бууруулах нэн шаардлагатай бөгөөд тэгэхгүй бол төв банк бодлогын хүүг дахин нэмэх хэрэгтэй болно. Хэрэв тэгвэл энгийн иргэн, ААН-үүд банкан дахь зээл, зээлийн хүүгээ төлөх чадамжгүй болно. Иймд төсвийн шинжтэй үйл ажиллагаануудыг зогсоох шаардлагатай гэж зөвлөжээ.

Жишээлбэл энэ оныг дуусгаад ипотекийн зээл олголтыг зогсоох саналыг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн байна.

Ипотекийн зээлийн статистикаас харвал, зээлийн хөтөлбөрийн хүрээнд 10 мянга гаруй иргэнд олгосон зээлийн үлдэгдэл 880 тэрбум төгрөгт хүрээд буй аж.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

mongolchuudiig tegej booj ehleh yum bol bosno shuu harin

Зочин
Зочин

ОУВС ипотекийн зээлийг зогсоохыг санал болгосон нь байдал ихэд хүндэрсэн байна даа.Манай дарга нар хэвийн байна сайн сайхан байгаа гэдэг утгаар тайлбарлаад байгаа. Яг амьдрал дээр гадаад өр таалагдах тулчихсан дахин зээл авах боломжгүй болчихсон байдаг. Бодлоготой ухаалаг ажилласан бол уул уурхайн түүхий эдийн үнэ түүхэн дээд хэмжээнд байгаад байдаг .Манай дарга нар төсвөө найд төгрөгөөр алдагдалтай батлаад хөшөө барималд зориулж зарцуулаад үрэлгэн үзээд байдаг.ОУВС худлаа зөвлөхгүй дээ

Зочин
Зочин

Монгол улсын тусгаар тогтнол нэгэнт алдагдаж Америкийн гарт бүрэн орсоны баталгаа нотолгоо энэ юмдаа.

Холбоотой мэдээ

Back to top button