УЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД

НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийг солих сонгон шалгаруулалтыг Д.Сумъяабазар цуцлуулжээ

-Б.БЯМБАДОРЖИЙГ ЦАР ТАХЛЫН ХУУЛИАР СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙ ТОМИЛЖ БАЙВ-

Б.Бямбадоржийг өнгөрсөн 2021 оны хоёрдугаар сард НЭМГ-ын даргаар томилж байв. Дөнгөж төрсөн эхийг хөхөө өвлийн хүйтэнд гадуур хувцасгүй, углааштай зөөвөрлөснийг улс нийтээрээ эсэргүүцэж, үр дүнд нь Засгийн газар огцорсны нэг жилийн ой тохиосон. Эл дуулианаар хэд хэдэн газрын дарга нарт хариуцлага тооцож, сольсны нэг нь НЭМГ. Тус газрын дарга Төмөрбаатарыг халж, оронд нь Б.Бямбадоржийг сонгон шалгаруулалтгүйгээр тус газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Түүнээс хойш нэг жил долоон сарын хугацаа өнгөрчээ.

-НЭМГ-ЫН ДАРГЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЫГ ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР ХОЙШЛУУЛЖЭЭ-

Түүний хувьд Цар тахлын хууль далимдуулж уг албан тушаалд очсон хүн. Тиймээс хуулиараа тус байгууллага албан ёсоор сонгон шалгаруулалт зарлаж, албан ёсны даргатай болох ёстой. Гэвч өдийг хүртэл энэ албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлахгүй, хойшлуулаад байгаа шалтгааныг хотын дарга Д.Сумъяабазартай холбож хардахаас өөр аргагүй юм.

Учир нь НЭМГ-ын даргын албан тушаалд сонгон шалгаруулах зар Монголын төрийн албаны зөвлөлийн албан сайтад өнгөрсөн гуравдугаар сарын 16-17-нд зарлаж, байршуулжээ. Гэтэл хотын дарга Д.Сумъяабазар 2022 оны 03-сарын 03-ний өдөр Төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалтыг хойшлуулах санал хүргүүлснээр энэ сонгон шалгаруулалтыг цуцалжээ. Баримтыг дор хавсаргав.

-Б.БЯМБАДОРЖИЙН "АРУУД" ТОМ-

НЭМГ-ын дарга бол Эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнө хариуцдаг албан тушаалтан. Өөрөөр хэлбэл, Б.Бямбадорж ажлаа Д.Сумъяабазарт тайлагнаж, хариуцлага тооцох бол Д.Сумъяабазар л хариуцлага тооцно.

Гэтэл хууль бус томилгоотой түүний оронд хүн томилох сонгон шалгаруулалтыг цуцалснаас харахад түүнийг энэ албанд нь аль болох удаан авч үлдэх сонирхол байгааг харуулж байна. Энэ нь ч учиртай. юу гэвээс тэд нэг нутаг, тодруулбал, Өвөрхангай аймгийнх. Бүр цаашилбал Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар мөн нутаг нэгтэн. Б.Бямбадоржийг НЭМГ-ын даргаар томилох үед тэрбээр Шадар сайдын албаа С.Амарсайханд өгөөд байсан юм.

Улмаар Б.Бямбадоржийн шахалт дарамтын талаар Төрийн албаны зөвлөл болон Шадар сайдад гомдол гаргаж, гарын үсэг зурж хандсан тус байгууллагын ажилчид бүгд ажилгүй болсон гэх. Шадар сайд С.Амарсайхан ч тухайн үед нүд балай, чих дүлий байсаар албан тушаалаасаа буусан байдаг. Өөрөөр хэлбэл, нутаг нэгтэн, "том арууд"-тай учраас Б.Бямбадорж энэ албан тушаалд удаан тэсэж буй гэлтэй.

-НЭМГ-ААС ХАЛАГДАЖ, ШАХАЛТААР АЖЛАА ӨГСӨН ХҮНИЙ ТОО 40-ӨӨД БОЛЖЭЭ-

Б.Бямбадорж НЭМГ-ын дарга болсноос хойш тус байгууллагын ажилчдын 80 орчим хувь нь ажлаа өгчээ. Зарим нь тэтгэврийн нас болсон шалтгаанаар гарсан бол заримыг нь ажлаас халсан, дийлэнх нь элдэв дарамт, шахалтыг тэвчихээ байж өөрсдөө ажлаа өгчээ.

Тус байгууллага ердөө 54 хүний орон тоотой. Тэдний 80 орчим хувь гэхээр 40-өөд хүн нь солигдсон байна гэсэн үг. Эх сурвалжуудын өгч буй мэдээллээр тус сул ажлын байруудад Б.Бямбадорж дарга өөрийн хүмүүсийг томилдог гэх мэдээлэл байна. Тэдний дунд мэргэжлийн бус хүмүүс ч хэд хэд байгааг онцолж буй юм.

Ийнхүү Б.Бямбадоржийн тодотголтой шинэ ажилчид болон хуучин байсан цөөхөн хүмүүсийн дунд таарамжгүй байдал үүссэнээс болж тус байгууллагын ажил ч урагшлахгүй байгаа гэх. Гэтэл түүнийг шууд удирдлагаар хангадаг хотын дарга энэ бүхнийг харсан ч хараагүй мэт, мэдсэн ч мэдээгүй мэт дүр эсгэн өдийг хүрээд буй нь гайхалтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-09-30 09:00

содбаатар сумьяабазар нар хуйв�##�даж ар т�##�даа хүн байлгах гэж зохион байгуулж байгаа юм

Зочин
Зочин
2022-09-30 09:07

Бямбадорж агуу ихийн дэмийрэлтэй хүн шүү

Хулансаран
Хулансаран
2022-09-30 09:35

Энэ Нэг ёс зүйгүй хүнийг ядуу үхсэн ч гарзгүй гэх маягийн юм яриад байсан новш одоо болтол ажлаа хийсээр л байгаа юм уу эдийн шун�##�тай эмчийн ёс зүй түй ч байхгүй хөгийн эр байсан ш дээ, үайлуулаачээ наад хүнээ, хотын дарга, Есайдаа.

Зочин
Зочин
2022-09-30 10:10

Хотын дарга сонгон ш�##�гаруул�##�тыг хойшлуулах сан�##� хүргүүлсэн ч Төрийн �##�баны зөвлөл хараат бусаар ажиллаж сонгон ш�##�гаруул�##�таа зарлаж болно шүү дээ. Угаасаа Бямбадорж гэдэг хүн сонгон ш�##�гаруул�##�таар энэ ажилд томилогдоогүй байна. Иймд шинээр зарлах сонгон ш�##�гаруул�##�танд ороод өрсөлдөж болно шүү дээ.

Зочин
Зочин
2022-09-30 12:09

Улаан цагаан мөнгө авч дээ янз нь

Зочин
Зочин
2022-09-30 18:38

Содбаатар Бямбадорж 2 одоо болиоч дээ. Заваан юмаа.

Зочин
Зочин
2022-10-01 00:30

Содбаатар, Сумъяабазар нар Бямбадоржийг болиулж мэргэжилдээ сайн олон хүн байгаа учир чадварлаг, эмнэлгийн хүмүүсээ хайрлаж хамтарч ажилладаг,нэг баг болж ажилладаг хүнийг тавихыг Д.Амарбаясг�##�ан даргаас хүсэж байна.

Холбоотой мэдээ

Back to top button