Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

АН-ынхан МАН-ын ЗАДЛАХ тоглоомноос гарах цаг

АН-аар овоглогсод нэг уушийн газар цугларч, хавь ойрд таараагүй сэтгэлээр баахан "хөгссөн"-ийг олон нийт "Овоо ш тээ" гэх дүгнэлтээр жигтэйхэн баяртай хүлээж авав. АН 2016 оноос хойших хугацаанд,

  • Ц.Элбэгдоржийн талынхан,
  • Х.Баттулга, З.Энхболд нарын тал,
  • С.Эрдэнийн тамганы маргаан,
  • Ц.Оюунгэрэлийн байгуулсан "Иргэдийн оролцооны нам",
  • Ж.Батзандан, Л.Болд нарын "Шинэ нам" гэхчлэн хуваагдаж, бутран үйрсээр буй.

Тэд тамга, тэмдгийн маргаан үүсгэн, нэгнээ "оросын тагнуул", "барууны бууны нохой" гэлцэн доромжлов. Орон шоронгийн хаалга татацгааж, оргон зайлж, ер нь л үзэж болох муухай бүхнээ туулцгааж яваа.

Энэ ороо бусгаа цаг хугацаанд тэд саяхных шигээ огт цуглаагүй.

Намын байр нь Л.Болд, С.Эрдэнэ нарын хувийн оффисоор тэнүүчилж, Х.Баттулгын үед ЕТГ-аас санхүүжилттэй нам шиг "зутармаг" явцгаасан.

Ямар сайндаа л 2020 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас хөөгдсөн О.Баасанхүүг, бие даагчийн ширээнээс С.Жавхланг элсүүлэн өрсөлдсөн ч нам таг ялагдах вэ. Ерөөс хоёр парламент дамнан, 10 орчим суудал авсан ч гишүүд нь толгой дараалан, МАН-ын хүүхэлдэй болж, эдүгээ бүлэг ч үгүй шахам задгай индэр болчхоод байна.

Энэ мэтээр АН-ынхны уруудан доройтсон сүүлийн жилүүдийн кэйс дэндүү олон. Үүнийг дагаад парламентад ямар ч сөрөг хүчингүй нэг намын ноёрхол үүсч, МАН-ын хэдхэн хүмүүсийн гарт улс орны хувь заяа бүхэлдээ атгагдчихаад байна.

Чухамдаа АН-ыг ийм өлбөгөр байлгах тоглолтыг МАН сүүлийн арваад жил идэвхийлэн үйлдсэн гэж харагддаг. Тодруубал, хөшигний ард "АН-ыг таваас зургаа салгаж, хэн ч биш болгох" төлөвлөгөөг Тусгаар тогтнолын ордноос хэрэгжүүлж, үүнийг нь МАН-ын томчууд удирдсан гэгддэг.

Логик хөөж харахад,

Үнэхээр ч дээр нэрлэгдсэн байдлаар АН 5-6 салсан нь үнэн. Тухайлбал, Ж.Батзандан, Л.Болд нарыг МАН-ынхан л хөөргөж, өөрсдийнхөө төлөө кноп даруулсан. Эцэст нь бизнес, албан тушаалыг нь жаахан дэмжиж өгөөд, Шинэ нам байгуулах чиг рүү нь хөтөлсөн байдаг. С.Эрдэнэ чухам МАН талд ил цагаан ажиллаж, 2020 оны УИХ-ын сонгуулиар ихэнх тойргоо шаварт хутгангаа өөрөө бийлэгжсэн гэх.

МАН зарим үед Ц.Элбэгдоржтой сайширч, ихэнхдээ Х.Баттулгатай үгссэн маягтай явахдаа хэн хэнийг нь хоёр туйл руу өшигчсөөр байв.

Бүр эдний намын даргын асуудлыг хүртэл МАН зохицуулдаг болтлоо АН-ыг жижиг халаас болгосон кэйс бий. Тэр нь, С.Баярцогт, О.Цогтгэрэл, Л.Гантөмөр нарт хөшигний ард "Чамайг дэмжинэ" гэж ам шүд алдсан үгсээр илэрнэ. Одоо АНУ-аас Ч.Сайханбилэгийг авчрах ажил л МАН-д үлдээд буй гэлтэй.

Тиймээс ч нам байгуулж салж одсон нөхдүүд нь, барууны ноход, оросын тагнуул гэж нэгнээ жадлагсад нь, МАН-аас дэмжлэг авч, АН-ын зүтгэхээр үзэж буй С.Баярцогт нь, Х.Баттулгаа үлдээгээд, өөрөө залуусын төлөөлөл болж уулзалтыг зангидсан Ө.Шижир нь ч олон нийтэд НЭГ ДОР цугларснаараа жигтэйхэн сайхан мэдрэмж төрүүлэв.

Нэг нам найман жил дамнан засаглаж, МАН-ын дарга нь Ерөнхий сайд, ЕНБД нь ЗГХЭГ-ын дарга болж, үндсэндээ Тусгаар тогтнолын ордны Засгийн газар бүрдчихээд буй ийм үед олон нийт шинэ салхи, АН-ын өмнөх сайхан үеийг хүсэх нь тодорхой. Чухам ийм зай, ан цавыг өөрсдөдөө үүсгэхгүй гэж МАН-ын байрнаас АН-ыг шоглосоор ирсэн гэх логик сүүлийн жилүүдэд нэвт үнэртсээр буй.

Харин тэд уулзаад "Намаа бүр булшлагдахаас өмнө нэгдэцгээе" гэж ярьцгаасан нь сайн хэрэг. Монголд дан ганц намын ноёрхол удаан зохицохгүй. Том намын эгнээнээс АН яавч хасагдаж, жийгдэж болохгүй. Ийм л учраас л тэдний МАН-ын ЗАДЛАХ тоглоомоос гарах оролдлогыг олон нийт алга ташин хүлээж авч буй гэх уур амьсгал үнэртэнэ. Эрх биш дээ, Ардчилсан нам байна даа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-30 08:16

Мядагбадам яг л бичдэг шүү

Зочин
Зочин
2022-09-30 08:25

Мангарууд АН-аар ХҮн-ээр тоглосон нийгмээ ч самарсан

Зочин
Зочин
2022-09-30 08:26

ЗОДОЛДООД НАРМАЙГАА НЭЭЛЦЭЭД САЛСАН НЬ ДЭЭР БАЙСЫМДАА ХЭЗЭЭНЭЭСЭЭ Л ШУУДАЙНД ХИЙСЭН ҮХРИЙН ЭВЭР ШИГ ДАГЗНУУД

Зочин
Зочин
2022-09-30 08:54

Хүүхэд биш дээ.Хөгшин ТӨГЦӨГ үүд Ахмадын баяраа жилд ганц тэмдэглээд явж бай.Өмчлөөд авчих санаатай АРДЧИЛАЛ чинь �##�га болсон.Бүүр С ЗОРИГТОЙ ХАМТ ШҮҮ

Зочин
Зочин
2022-09-30 08:54

Улстөрийн том нам байж Амарбаясг�##�ангийн тоглоомын хүүхэлдэй болох гэж

Зочин
Зочин
2022-09-30 09:11

????????????

Zochin
Zochin
2022-09-30 09:29

Odoo l neg zuw shiidej bnsht

Уншигч
Уншигч
2022-09-30 11:22

Уг нь АН-ынханы толгой сийрэг, сэтгэлгээ сайтай байдаг. Гагцхүү даргаа хөрөнгө мөнгөтэй нэр холбогдоогүй, шорон оронд дуудагдаагүй, ороогүй нэр цэвэр хүнээр сонговол олон түмэн сайнаар харж, хүлээж авах болно. Ялангуяа С.Эрдэнэ, Х.Баттулга мэтийн хүмүүс маш хол байх хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-09-30 11:39

Эд нар зодуулж нүдүүлэлгүй зүгээр л биологийн үхлээрээ энгийн үхэхийг бодсон нь дээр байхөө юун улс төр эн тэр байхгүй шүү

Зочин
Зочин
2022-09-30 13:30

ХУРЭЛСУХ,ЭРДЭНЭЭ ХОЕР МЭДНЭ

Зочин
Зочин
2022-09-30 20:05

ЛИДЕР ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ НЭРЭЛСЭН ХЭДЭН ГУЛГАЙЧИД ГЭМТ ХЭРГЭЭРЭЭ МАН тай АН аа НАЙМААЛААД Л ЯВАА ЮМ

Зочин
Зочин
2022-09-30 21:35

БИЕ СЭТГЭЛ НЬ ХҮНИЙ ХАГАС БИЛЭГ ОЮУН НЬ АДГУУСЛАГ ЧАНАРТАЙ ИЙМ НӨХДҮҮД УЛС ТӨРД ХӨЛ ТАВИАД ЯАЖ ТЭНЭГТЛЭЭ ХЯТАДУУД ИХ ОЛОН БАЙНАА ХУЖАА ХАЛЗАН ГАНБОЛД БААБАР ГЭЖ НЭГ АЛИАЛАГЧ БАЙНА. ОДОО МУУСАЙН ГЭР ХОРООЛЛЫН ЖОРЛОНГИЙН ӨТНҮҮДЭЭ УХААНТАЙ ЭВТЭЙ БАЙГААЧ ТА НАР ШИГ ҮХЭРНҮҮДЭД САЙХАН БОЛОМЖ ГАРЧ ИРЛЭЭ.МАН ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР САЛААВЧ АВАХ ХАМАГ ЮМАА САЙТАР ХИЙЧЛЭЭ ҮҮН ДЭЭР НЬ ТОГЛООЧ АЦНУУДАА АРД ТҮМЭН ӨДРӨӨР БИШ ЦАГААР ЯДУУРЧ ИХЭНХ ИРГЭД ТАНКЧИД БОЛЖ БАЙНА. АМЬДРАЛ ҮНЭНДЭЭ ҮХСЭН НОХОЙ ШИГ БОЛООД ЭХЭЛЛЭЭ.ТА НАР ЭНЭ ОЛОН НАМ НЭРТЭЙ БӨГС БӨӨРНӨӨСӨӨ БОЛЖ БУЗАРТСАН ТОЧИК ЗААРНААСАА ТҮР САЛААЧ.ДОНТОЙ ХУЛГАЙЧУУД ЮМАА ЮМ Л БОЛ УЖИГ САМУУНД АВТААД ЯВАХ ЮМ. ДАНДАА БООВ НЬ БОССООТОЙ ЯВДАГ ЮМ УУ? ОДОО БОЛЬ ТАНАЙ НАМЫН БАЙРААР ОРОХОД НИЛ ХИЙСЭН ТОЧИК ҮНЭРТЭХ ЮМ ҮҮНИЙГЭЭ Л БОЛЬЧИХ БУУДАЛД МУУДАЛД ЧААЛЦААЧ ТЭНЭГҮҮДЭЭ ОДОО УХААНТАЙ БАЙ ЭСВЭЛ БИ ЗӨВЛӨХӨӨР ЧИНЬ ОЧЬЁО НАДАД ГУРВАН САЯ ДАЙЛУУР ГЭДЭГ МӨНГӨ ӨГЧИХӨӨ ТАНАЙ ЛАЛАРЫН НАМЫГ БИ 71 СУУДАЛ АВЧ ӨГЬЕӨ

Зочин
Зочин
2022-10-01 07:01

АН ынхан МАН-ынханаар тоглуулна гэж юу байх вэ дээ. Шүүгч нар чинь энэ хара�##� идсэн ардчмлсан хулгайч нарын өөрсдийнх нь томилсон шүүгч нар байгаа ш дээ. Хэрэв МАНынхан ардчилсан намынханг хаг�##�ган бутаргаж байгаа н ь ортой бол ёстой хохь нь үхэж д�##�д орсон ардчилсан намынхан гэж л хэлэх байна даа.

ЗОЧИН
ЗОЧИН
2022-10-01 07:47

АН ХЭНИЙ Ч ТОГЛООМ БОЛООГҮЙ ЭЭ ТА БҮГДИЙН ХОР ХОРЛОЛ ӨӨРСДИЙГ ЧИНЬ ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭСЭН.

Зочин
Зочин
2022-11-13 12:49

Хүмүүсийн таамагт за ийм л байгаа даа гэдэгт тааруулж бичсэн байна, тааруухан зохиол.

Холбоотой мэдээ

Back to top button