Нийгмийн

Д.Очгэрэл: 2017 оноос хойш цахим гавтай 117 этгээд оргосноос 100-г нь баривчлаад байна

Цагдаагийн ерөнхий газраас улсын хэмжээнд зохион байгуулж буй "Илрүүлэлт-Оргодол-2022" нэгдсэн арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр бусдыг удаа дараа залилсан, орон байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчилсан талаар мэдээллээ.

Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл хэлэхдээ "Есдүгээр сарын 12-ноос 12-р сарын 12-ны өдөр хүртэл "Оргодол" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд ЦЕГ болон ШШГЕГ-аас эрэн сурвалжилж байгаа этгээдүүдийг эрэн сурвалжилж байна.

Арга хэмжээний хүрээнд өнөөдрийг хүртэл 54 этгээдийг олж тогтоолоо. 2017 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн зорчих эрхийг хязгаарлах ялаас 117 этгээд оргон зайлснаас 100 этгээдийг олсон. Одоогоор 17 этгээдийг эрэн хайж байна.

Эхний 16 хоногийн дүн мэдээгээр цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах санд байсан 1725 хүн, мал, эд зүйлийг олж тогтоосон. тухайлбал Баянхонгор аймагт гарсан хүн амины хэрэгт эрэн сурвалжилж байсан этгээдийг олж тогтоосон. Мөн бага насны хүүхэд хүчирхийлсэн тэгээдийг олж тогтоолоо. Цахим орчинд "Байр түрээслэнэ гэж зар байшуулж залилан хийж байсан этгээдийг олж тогтоон шалгаж байна.

Түүнчлэн 15 удаагийн үйлдлээр бусдын орон байранд орж хулгай хийсэн этгээдийг олж тогтоосон. Мөн хэн болох нь тогтоогдоогүй таавн цогцосыг хэн болохыг нь олж тогтоолоо" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tojig
Tojig
2022-09-30 15:37

Soliotoi mangar ats bn daa

Зочин
Зочин
2022-09-30 22:20

Инээдтэй юмаа.тийм гавтай оргохгүй зугтахгүй гэж сэтгэдэг Нямбаатар тэргүүтэнүүдийг яанаа.

Зочин
Зочин
2022-10-01 13:00

Монголын цагдаа захи##гаар ажиллана авилгаар амьдарна
Эрүүгийн цагдаагийнхан ##баны шугамаар олж илрүүлсэн хэргээ нуун дарагдуулж шантаажны мөнгөөр амьдардаг новшнууд ...

ATGa
ATGa
2022-10-02 22:54

Ene ergvv tagz ih yum oljdee avilgach hulgaich naraa barij shorond hiij uls eh ornoo huhirolgvi bolgoj ulsaa hugjvvlmeer bna shvv

Холбоотой мэдээ

Back to top button