ЭДИЙН ЗАСАГ

Канадын Дээд шүүх "Рио Тинто"-д TRQ-ийн хувьцааг урьдчилан захиалах зөвшөөрөл олгожээ

Канадын Юконы нутаг дэвсгэр дээрх Дээд шүүх “Рио Тинто" группт “Туркоиз Хилл Ресурсес”-ийн нэгж хувьцааг 43 канад доллароор авах саналд нь урьдчилсан захиалгын зөвшөөрөл олгоод байна.

Өөрөөр хэлбэл Дээд шүүх санхүүгийн эрх зүйг орчинг нь бүрдүүлжээ. Харин одоо "Туркоиз Хилл Ресурсес"-ийн хувьцаа эзэмшигчид ээлжит бусаар хуралдаж, санал хураалт явуулах үлдэж байна. "Рио Тинто"-гийн саналыг хүлээж авах эсэх нь эл санал хураалтаар шийдэгдэх бөгөөд тов арваннэгдүгээр сарын 1-нд тогтжээ.

Хэдийгээр "Туркоиз Хилл Ресурсес"-ийн зарим жижиг хувьцаа эзэмшигчид "Рио Тинто"-гийн саналыг бага үнэлгээтэй гэж үзэн татгалзах хүсэлтэй байгаа ч Дээд шүүхийн шийдвэр, мөн тус компанийн Тусгай хорооны шийдвэр зэрэг нь хэлцэл хийгдэх өндөр магагдлалтай буйг харуулж байна.

"Рио Тинто" групп нь одоогоор "Туркоиз Хилл Ресурсес"-ийн 51 орчим хувийг эзэмшдэг. Харин үлдсэн 49 хувийг нь 3.3 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьсан. Хэрэв худалдан авч чадвал "Туркоиз Хилл Ресурсес" 100 хувь "Рио Тинто"-гийнх болно. Ингэвэл Оюу толгойн төсөлд зөвхөн Монголын Засгийн газар, "Рио Тинто" групп гэсэн хоёр оролцогч тал үлдэх юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-02 13:37

Рио Тинто групп дангаар эзэмшин, Монголын засгийн газар 34 хувийг нь хариуцах хувилбар үлдвэл манайд ашигтай байж магадгүй! Гэхдээ Рио Тинто өмнөх шигээ “Шогтоод”байхгүй бол шүү дээ! Оюу толгойн гадаад захир## эмэгтэй хүн болсон байна билээ. Монголын засгийн газартай үг хэлээ ололцоод байж чадах болов уу?

Холбоотой мэдээ

Back to top button