Нийгмийн

"Онгоцны цас арилгах хоёр машины нэг нь сургалтад орсноос өчигдрийн нислэгүүд нэг цаг саатсан"

Өчигдөр /2022.10.02/ Улаанбаатарт анхны цас орсон. Гэтэл "Туркийн Истанбул руу нислэг үйлдэх онгоц нисэх цагаасаа хоёр цаг хойшилсон. Учир нь мөс арилгадаг шингэн цацдаг ганц машинтай, тэр нь гурван онгоц цувруулсаар оройтсон" гэх мэдээлэл цахим орчинд тархав.

Энэ талаар бид ИНЕГ-аас тодруулахад "Газрын үйлчилгээг манайх биш МИАТ үзүүлдэг тул МИАТ-аас асуу" хэмээсэн юм.

МИАТ-аас тодруулахад "Манайх ИНЕГ-аас шингэн цацалтын автомашиныг, ажилтантай нь цуг авч түрээсээр ажиллуулдаг. Онгоцны далавч дээр тогтсон цас, мөсийг арилгах зориулалт бүхий шингэн цацдаг Volvo, Typhoon Safeaero загварын хоёр ширхэг машин бий. Өчигдрийн хувьд нэг нь сургалттай байсан тул нөгөөг нь ажиллуулах явцад онгоцны нислэгүүд хөөрөх хугацаанаасаа нэг цагаар саатсан. Учир нь нэг удаа халаасан шингэнээрээ гурван онгоцны цасыг цэвэрлэх бололцоотой. Гурван онгоцоо гаргачхаад дараачийн шингэнээ 40 минутын хугацаанд халаадаг. Энэ хугацаанд л онгоц саатсан гэж ойлгогдож байгаа" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button