ЭДИЙН ЗАСАГ

Бондын дахин санхүүжилтийн өртөг өмнө байгаагүй өндөр түвшинд хүрлээ

УИХ-ын гишүүн Т.Доржханд: "Ирэх онд 570 сая ам.долларын төлбөр хийгдэнэ. Байхгүй тохиолдолд дампуурал болно. Нэгэнт дефолт болчихвол эдийн засаг 10 жилийн хугацаанд сэргэхэд хүнд" гэж мэдэгдсэн. Харин Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсад дефолт зарлах эрсдэл байхгүй” хэмээн хэлж байв.

Тэгвэл эдийн засаг, санхүүгийн байдал муухан байгаа улс орнууд бондоо дахин санхүүжүүлэхэд хүнд байна. Шинээр бонд гаргах Засгийн газрууд болон компаниуд өмнө гаргасан үнэт цааснуудтай харьцуулахад 156 суурь нэгжээр өндөр хүү төлөхөөр байгааг "Bloomberg" тооцоолжээ. Энэ байдал урьд өмнө байгаагүй өндөр түвшин аж.

Мөн одоо байгаа бүх бондуудыг дахин санхүүжүүлбэл 1.1 их наяд ам.долларын нэмэлт зардал гарна гэж тооцоолсон байна. Манай улс өмнө онд хугацаа нь тулаад байсан "Чингис", "Гэрэгэ" бондын нэг тэрбум амдолларын өр төлбөрийг "Century” бонд гаргаж бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжүүлсэн.

Дэлхийн эдийн засаг уналтад орох эрсдэл нэмэгдэх нь эдийн засгийн байдал тааруу байгаа орнуудын хувьд бондоо дахин санхүүжүүлэх нь улам бүр хүндрэлтэй болохоор байна. Монгол Улс 2023 онд "Гэрэгэ" бондын 540 сая ам.доллар, мөн "Самурай" бондын 730 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны "Евро" бондын 500 сая ам.долларын өрийг төлөх учиртай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button