ЭДИЙН ЗАСАГ

Рублийн ханш нэг сард 4 төгрөгөөр өслөө

Рублийн ханш өнөөдрийн /2022.10.04/ байдлаар 57.49 төгрөг байна. Ханшийн графикаас харахад, огцом өсөлт ажиглагдаж байгаа юм.

Сүүлийн нэг сарын байдлаар нь авч үзвэл, есдүгээр сарын 4-нд ханш 53.14 төгрөг байжээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн нэг сарын хугацаанд Рублийн ханш 4 төгрөгөөр өссөн байна. Энэ нь 0.9 дахин өссөн үзүүлэлт болно.

Харин есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 2-ны өдрүүдэд 58.6 төгрөг байсан нь ойрын нэг сардаа хамгийн өндөрт хүрсэн ханш болох юм байна. ОХУ-аас олон тооны иргэд ирэх болсонтой холбогдуулан рубль солиулах нь ихэссэн. Үүнийг дагаад рублийн ханш өссөн байх үндсэн магадлал байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button