Нийгмийн

Он гарсаар анх удаа гадаад валютын албан нөөцийн хэмжээ өслөө

Манай улсын гадаад валютын албан нөөц есдүгээр сард 2.8 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх сарынхаас 3.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Ингэснээр он гарснаас хойш анх удаа гадаад валютын нөөцийн хэмжээ өсөж байгаа нь энэ юм. Сарын дүнгээр гадаад валютын албан нөөцийн хэмжээ бага зэрэг өссөн ч өмнөх оны мөн үеэс 33.16 хувиар буураад байна.

Импортоор авч буй бараа, үйлчилгээний өртөг, зардал нэмэгдсэнээр төлбөрийн тэнцлийн алдагдал даамжирч, гадаад валютын нөөц буурахад нөлөөлж байгаа аж. Төлбөрийн тэнцлийн алдагдал оны эхний найман сарын байдлаар 1.5 тэрбум ам.доллар хүрээд байгаа бөгөөд эрдэс бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ, үнийн дүн өсөж, гадаад худалдаа сүүлийн саруудад ашигтай гарч байгаа ч төлбөрийн тэнцлийн алдагдал өссөөр байгаа юм.

Үүнийг төрийн өмчит томоохон компаниуд урьдчилан борлуулах нөхцөлтэйгөөр худалдаа хийсэнтэй холбоотой хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл урьдчилж төлбөрөө аваад дараа нь бүтээгдэхүүнээ экспортолж байгаа гэсэн үг. Мөн тээврийн зардал өсөж байгаа нь манай улс шиг эрдэс бүтээгдэхүүнээ авто замаар тээвэрлэдэг улсад зарлага өсөх бас нэг том шалтгаан болж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-10-05 12:39

гаднаас 100 сая долларын зээл орж ирээд нөөц өссөн болж байгаа болхоос эекспорт нэмэгдээд өсөөгүй ш дээ , ард түмний толгой эргүүлэх ээ болио

Холбоотой мэдээ

Back to top button