Ярилцлага

"Хүний амь" киноны Тунгалаг: Цаг хугацааг эцтэл ажилласан ч, багшийн ажлаас больё гэж шантарч байсан удаагүй ээ

Цэцэрлэггүйгээр би өөрийгөө төсөөлж чаддаггүй. Багшийн ажил бол миний дотоод мөн чанар. Хүүхэдтэй ажиллах бол зүрхнээс зүрхэнд хүрэх тэр л торгон мэдрэмжийн эрэл хайгуул. Багш болж, ажил хөдөлмөрийн жаргал, зовлонд умбаж байхдаа өөр хэн ч мэдэрдэггүй тийм гайхамшигтай, зөвхөн багш хүний мэдэрдэг жаргалыг мэдэрсэн. Хайр гэрэлд умбаж байгаа бяцхан шавь нараа харахаар өөрөө ч бас хүүхэд шиг болдог. Цаг, нойргүй ажиллаж, хөлс оюунаа бясалган сэтгэлээ уудалж, зүрхээ агшааж, цаг хугацааг эцтэл ажилласан ч больё гэж нэг ч удаа шантарч байсангүй...” хэмээн ярих энэ эрхэм бол Д.Чимгээ. “Хүний амь” киноны Тунгалаг гэдгээр нь таних байх.

Тэр энэ кинонд тоглохдоо аравдугаар ангийн сурагч байсан. Г.Жигжидсүрэнгийн найруулга дор, П.Цэрэндагва, Ш.Гүрбазар, Ц.Төмөрбаатар, Н.Сувд, А.Очирбат зэрэг тайз, дэлгэцийн одуудтай хамт ажилласан тэр л цаг хугацааг өөрийнх нь амьдралд гийсэн “од”, “аз” хэмээн тодотгон ярина.

“Хүний амь” түүнийг жүжигчний мэргэжил рүү хөтөлсөн ч, хайр сэтгэлийн жолоо хөдөө тийш зүглүүлжээ. Гэр бүлийнх нь хүн эх орон хаана дуудна, тийш л зүглэх томилолтой цэргийн хүн тул хамт Дорноговь аймаг руу гараад давхичхаж. Энэ үед аав, ээжийнх нь “Чи сургууль соёл төгссөн хүн. Хэзээ ч ажилгүй байж болохгүй” гэсэн захиас зүгээр суулгаагүй гэнэ. Тэгээд л сумын цэцэрлэгт багшаар ажиллах болж.

Цаг хугацаа өнгөрсөөр, хөдөөг зорьсон томилолт нь дуусав. Багшийн мэргэжилд дурлаж, сэтгэл татагдсан тул хотод ирээд багшаар суралцсан байна. Улмаар улсын гурван ч цэцэрлэгт ажиллаж, 2014 онд гавьяаныхаа амралтад гарчээ. Гэсэн ч тэр зүгээр суусангүй. Зүгээр суусангүй гэхээс илүү багшийн мэргэжил нь зүгээр суулгасангүй. Хоёр ч хувийн цэцэрлэгт урилгаар очин, багшилж байгаад энэ намраас өөртөө бүр чөлөө өгсөн байна.

20 настайгаа л амьдралаа холбосон багшийн ажлаасаа ийн 64 насныхаа босгон дээр амралтаа авч буй түүнтэй дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан ярилцлаа. Боловсон хүчнүүд нь халирч зугтсан, энэ мэргэжлийн нэр хүнд унасан цаг хугацаанд бид багшийн мэргэжлийн сайн сайхныг ярихыг хичээлээ.

Тэр ярьж эхэллээ.  

БАГШ УУ ЭСВЭЛ...

-Багшаар ажиллаж байх үед жүжигчнээр ажиллах юмсан гэж адгасан, дотроос шатсан үе байгаагүй биш байсан. Гэхдээ би нэг их харамсаад байдаггүй. Залуу ч байж, зоригтой ч байж. Шууд л нөхрийгөө дагаад явчихсан. Тухайн үед хөдөө битгий яв гэж найз нөхөд, ангийнхаас ч ганц нэг нь хориглож байсан удаатай. Одоо ч тэр ганц нэг харамсаж явдгаа хэлдэг л юм. Тэр дундаа Б.Баярмагнай гээд найз маань “Чи урлагаар явсан бол гавьяат болчихсон байгаа. Гэхдээ миний найз мундаг аа” гэж хэлж байсан сан. Би харамсаагүй ээ. Өөрийн хүсэл зорилго, тэмүүллээр сурсан мэргэжил минь сургуулийн өмнөх боловсролын багш.

Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлнэ гэдэг чинь сайхан үйл. Жүжигчний мэргэжлээс олж авсан, сурсан бүхэн минь сурган хүмүүжүүлэх энэ ажлыг нэр төртэй хийхэд надад ихээ тусалсан гэж боддог. Түмний сайхан хүүхдийн авьяасыг нээсэн тийм л сайхан он жилүүд байлаа.

БАГШИЙН ЦАЛИН

-Багш мэргэжлээр ажиллаад анх 300 хэдэн төгрөгийн цалин авч байлаа. Амьдрал зохиочихсон байсан тул гэртээ орны бүтээлэг авч байсан. Хээтэй, цэцэгтэй ногоон бүтээлгээр айлууд гэрээ их гоёдог байж билээ. Ховрыг ч хэлэх үү. Тийм хос бүтээлэг авч анхны цалингаараа гэрээ гоёж байсан сан. Дараа нь залуу нас юм болохоор өөрийгөө гоёж л явлаа. Тухайн үед хүүхнүүд шуб их өмсдөг байсан. Нэг саарал шуба таалагдаад болдоггүй. Тэгэхээр нь авчихлаа. Бас нэг урт түрийтэй, өндөр өсгийтэй гутал авч байсан юм. Тэр хоёроор мөн ч их гоёсон доо. Юм ч хямдхан байдаг байж.

Одоо бол цаг үе, нийгмээ дагаад юмны үнэ цэнэ өсөж байна. Тэгэхээр залуус сайхан хувцаслаж, гэр орноо өнгөтэй, өөдтэй авч явахыг хүсэж байгаа. Гэтэл авч байгаа цалин нь амьдралд нь хүрэхгүй л. Цалин муу тул залуус ажлаа орхин гадагш явж байна. Цалинг нь л сайн тавиад өгчих юм бол монгол залуус чадахгүй биш чадна.

СОНГОЛТ БА ҮНЭНЧ БАЙДАЛ

-Цэцэрлэгийн багш дуучин, зураач, бүжигчин ч болно. Сурагчид дэгдээхэй шиг нааш цааш гүйгээд л. Шинэ жилээр сурсан дуугаараа хоорондоо уралдаад л. Ер нь бол цэцэрлэгийн багш бол сэтгэлтэй хүний л хийх ажил. Тиймээс залуус эцэг, эхийнхээ, найз нөхдийнхөө үгэнд орж сонголт хийж, багшийн нэр хүндийг бүү гутаагаасай. “Би хүүхэдтэй ажиллаж чадах болов уу. Энэ мэргэжил миний насан туршийнх юм шүү” гэж өөрөөсөө асуу. Хариулт ав. Түүнийхээ дараа л шийдвэр гаргах хэрэгтэй. Нэгэнт шийдвэр гаргаад, орж ирсэн бол бүү буц. Сурсан мэдсэнээ мэргэшүүлж, өөрийн болгох хэрэгтэй. Тэр дундаа хүүхэдтэй ажилладаг багш хүн хүүхдийн дотоод сэтгэл рүү өнгийж хардаг байх нь чухал. Хүүхэд нэг бүртэй ярилцахдаа нүд рүү нь л харна. Хоёр нүднээс л бүгд харагддаг. Амьдрал ахуй, сэтгэл санаа гээд л.

Хүний хүүхдийг яаж өөрийн юм шиг хайрлаж, сурсан юмаа үлдээх вэ гэдгийг л бодох хэрэгтэй. Дандаа сэтгэлтэй байгаарай. Сэтгэлийн дуудлагаар мэргэжлээ сонгосон бол түүндээ л үнэнч байгаарай.

ИТГЭЛИЙН ТУХАЙ...

-Би хүүхдэд их итгэдэг. Алдсан ч бай, оносон ч бай амьдрал угаас итгэл дээр тогтдог. Итгэж л чадах юм бол тэр хүн надад эргээд итгэдэг байхгүй юу.

Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдэдээ сонин асуулт тавьдаг болсон байна лээ. Намайг залууд “Миний хүү өнөөдөр юу сурсан бэ. Багш нь юу заасан. Ямар ном уншиж өгөв.  Ямар дуу, шүлэг сурав” гэж асуудаг байсан санагдана. Харин одоо бол эцэг, эхчүүд аль болох багшаас өө хайгаад байх юм. Багшийг л их шүүмжлэх юм. Уг нь бол багшийн сайхан талыг олж хараад байвал тэд шантрахгүй  ажиллана даа.

Тэгэхээр эцэг, эхчүүд өөрсдийн сэтгэл санааг хүүхдийнхээ ангийн багшид хэлж, ойлгуулж байх хэрэгтэй. Хүүхдийг тань нийгэмшүүлж, төлөвшүүлэх гэж буй тул багш нар та нарын сэтгэл зүрхтэй холбогдохыг хүснэ. Тэд сурагчид шигээ эцэг эхчүүдэд их итгэдэг. Тэгэхээр эцэг эхчүүд ч гэсэн багшид итгэж сурах хэрэгтэй.

Хичээл, цэцэрлэгийг нь тарахаар утас өгч, зурагт асааж өгөх биш. Хүүхэдтэйгээ ярилц. Хүүхэдтэйгээ ажиллаж сур. Эцэг, эхийн энэ мэт идэвхгүй байдлаас болж залуу багш нар шантарч байгаа л даа, бас.

ТЭТГЭВЭРТ ГАРААГҮЙ

-Тэтгэвэрт гараад, хувийн цэцэрлэгт ажиллаж байх үед эцэг, эхчүүд сураглаад л ирж байгаа юм чинь, хөөрхөн. Тэгэхэд цэцэрлэгийн маань эрхлэгч “Сайн багшийг хаана ч байсан хүүхдээ өгөх гэж ирдэг юм” хэмээн хэлж байсан. Хэдий тэтгэвэртээ гарсан ч цэцэрлэг дээрээ очиж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт цэцэрлэг дээрээ очиж, сурагчдыгаа харсан. Хүүхдүүд хөөрхөн харагдаад, ажиллачихмаар санагдаад болдоггүй.

Бүр амралтаа авсан ч хааяа цэцэрлэг дээрээ очно оо. Залуу багш нартаа зөвлөгөө өгнө. Би ер нь сурах, урагшаа тэмүүлэх л хүсэлтэй. Одоо бол шүрээр юм хийж сурч байгаа. Манай ангийн хүүхдийн ээж намайг суралцаарай гэсэн юм. Өөртөө хүзүүний зүүлт хийчихсэн гээд бод доо. Одоо хүүхдүүдэд зориулсан гарын авлага хийж, өгөхийг л мөрөөдөж явна.

“Хүний амь”-ийн Тунгалаг буюу Д.Чимгээг ийнхүү онцоллоо. Тэр айлын том охин. Дөрвөн хүүхэдтэй. Хань Ц.Хурцболд нь 2014 онд тэнгэр болсон. Одоо ач, зээ нарынхаа дунд тэмцээн зохиож, хажуугаар нь өөрийгөө хөгжүүлэн шинэ зүйл суралцаад л, эргэх өдөр хоногийн дунд инээмсэглэн зогсоно.

Тэрбээр ярилцлагын төгсгөлд өөрийнх дотроос дандаа төөнөж байдаг урлагийн тухай яриа дэлгэв.

Долоодугаар ангид байхдаа би “Нэг ангийн хоёр” кинонд сурагчийн дүр авч ажиллаж байсан. Манай байрны хүүхдүүд “Аая мундаг охин. Кинонд тоглочихсон” гээд л. Би учрыг нь ч мэдэхгүй юм байж, “За, кинонд тоглочихсон юм чинь” хэмээн толгой өндөр алхаад л. Хүний сэтгэл зүрх, урлагаар амьдрах ийм л байдаг юм билээ.

Харин аравдугаар ангид байхдаа азаар “Хүний амь” киноны Тунгалагийн дүрд тэнцсэн. Монголын олон сайхан одуудтай тоглосон. Тэр жилээ шалгалт өгч, Багшийн дээдийн Кино драмын ангид элсэн орсон. Б.Мөнхдорж багшийнхаа удирдлага дор сурч байлаа. Манай ангиас Ардын жүжигчин гурав, Гавьяат жүжигчин тав төрсөн. Жүжигчнээрээ ажиллаагүй ч ангийнхан минь намайг мартахгүй. Дандаа л холбоотой байцгаадаг.

Энэ хоёр бүтээлд тоглосноос хойш “Бардо”, “Халгай” гэсэн хоёр кинонд дүр авч ажиллах боломж олдсон. Одоо бол болсон. Болсон болоогүй, чадах, чадахгүй юм бүтээж байхаар ганц дүрээрээ л амьдаръя гэж бодож байна. Ганц дүр бүтээсэн, ганц кинонд тоглосон ч хүнд дурсагдах юмыг бүтээсэн цагт хүний сэтгэл зүрхэнд явж л байдаг юм билээ. Тэгэхээр би “Хүний амь”-ийн Тунгаадаа хайртай”.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-05 08:56

Үнэхээр сайхан яриа болжэээ. Таньд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Зочин
Зочин
2022-10-05 08:57

Найз минь сайхан харагдаж байна. Эрүүл энхийг хүсий

Зочин
Зочин
2022-10-05 08:58

Nuutslag erhem bn shvvv saihan yriltslaga boljee

Зочин
Зочин
2022-10-05 09:10

Яг зөв. Ийм ил болгоогүй нандин хүмүүсэээ гавъяаг үнэлж түүхийг нь мөнхлөх хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-10-05 09:11

Дээр үе шиг конспект бичиж ш�##�гууож ц�##�ингаа авдаг байсан бол бүгд ажлаасаа гарах нь ээ!!! З�##�хуу болжээ багш нар!!!

Зочин
Зочин
2022-10-05 09:27

Энэ эгч тэр дүрийг маш мундаг урласан нээг их тогтуун найз з�##�уудаа өөрөөр хэлбэл архичин хөнгөн явд�##�тай орон байрны хулгайчтай нөхцсөн иргэн Саруулыг засахыг оролдсон ч гөлгөр Гүрээ гүрийсээрээн байгаад иргэн Очирын хутг�##�ж �##�аад өнгөрөө.Энэ дүр монголчуудын сэтгэл зүрхэнд мөнхөд орших маш гоё дүр эгчдээ эрүүл энхийг хүсье .Кинонд урласан тэр дүрээрээ монгол орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг хүмүүжүүлж байгаа таны ажил тэр дүрийн чинь үргэлжлэл юм баяр�##�лаа эгчдээ

Зочин
Зочин
2022-10-05 09:50

Gaihaltai hun shvvv

Зочин
Зочин
2022-10-05 09:51

Eruul enkh az jargal husey

Зочин
Зочин
2022-10-05 10:03

Эрүүл энхийг хүсий

Зочин
Зочин
2022-10-05 10:04

Эгүүр их сайхан чрилцлага авчээ.

Зочин
Зочин
2022-10-05 10:05

Баяр хүргэе

Зочин
Зочин
2022-10-05 11:37

Баярын мэнд сайхан баярлаарай

иргэн
иргэн
2022-10-05 11:53

Хошин шогийн б�##�ай юмнуудаас хамаа ч үгүй илүү, өөрөөрөө байж чадсан, сэтгэл татам жүжигчин бас мундаг БАГШ

хүннү
хүннү
2022-10-05 14:09

1976 онд Нийсллийн 21-р сургууль төгссөн. Манай сургуулийн хөөрхөн охидуудын нэг байсан. Чимэгээ манай нөгөө ангид байсан. Би 10 В-г төгссөн. Чимэгээдээ эрүүл энх аз жарг�##�ыг хүсэе. Сайхан ярилцлага болсон байна.

Зочин
Зочин
2022-10-05 15:34

Xunii ami kinonii tsaralaig daruuxan Tungalag busgui maani odoo ch gesen goo uzesgelentei xeveeree baina Tanii buteesen dur tuxain uedee kino urlagt garch tsoo shine sodon dur bailaa

Зочин
Зочин
2022-10-05 16:18

Үнэхээр сайхан ярилцлага өгсөн байна амжилт аз жарг�##� хүсье

Эрка
Эрка
2022-10-05 17:40

Чамдаа эрүүл энх сайн сайханыг хүсье! Хайртай шүү.

Уншигч
Уншигч
2022-10-06 10:07

ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬE. ГАЙХАЛТАЙ БҮСГҮЙ.

Кино урлагт хайртай эмэгтэйгээс
Кино урлагт хайртай эмэгтэйгээс
2022-10-06 10:41

Дээр үеийн кинонууд яагаад ийм сайн гоё болдог байсан юм бол, киноны дуу оруул�##�т нь бүр янзын гоё цэвэрхэн, дүрүүдийн хоорондын яриа, зурагл�##� нтр бүр хүнд үр өгөөжтэй, ахуй амьдр�##�ыг яг л нээх гоё үнэн бодитоор гэхдээ гоё найруулгатай харуулдаг, одооны кино болохоор хүүхнүүд нь орилоод л хашгираад л нэг тийм муухай өнгө аястай. Дээр үеийн дүрийн сонголтыг яаж ингэж оновчтой зөв хийдэг байсан юм болоо? Одоо үед хийж байсан юмаа яагаад чадахгүй болсон юм болоо?

Одноо
Одноо
2023-05-10 19:50

Гоё ярилцлага болсон байна. Найздаа баяр хүргэе. Чи минь юманд чин сэтгэлээсээ ханддаг, сайхан сэтгэлтэй эмэгтэй шүү.

Зочин
Зочин
2023-05-10 21:17

Мундаг сэтгэлтэй сайн багш шүү. Та минь урт нас�##�ж удаан жаргаарай

Холбоотой мэдээ

Back to top button