Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Ах нартаа сайдын суудал өгөөд, ҮХНӨ-ийн том агуулгуудаа "нойл"-д хийж урсгасан МАН-ын 80-аад оныхон

"М.Энхболд л төрөөс явчихвал улс орон цэцэглэн хөгжих гээд байна" гэж хашхирч явсан эмоцио эрх баригчид саяхан Үндсэн хуулийн 39.1 дээр ашиглав. Тэр нь, зөвхөн Л.Оюун-Эрдэнэ танхимаасаа таалагдахгүй сайд нараа гаргаж шидэхэд л чиглэв.

"МАН-ЫН 80-ААД ОНЫХОН АХ НАРААСАА ОГТ ЯЛГАРСАНГҮЙ"

Намынхаа толгойд яваа МАН-ын 80-аад оныхны зорилго ба алхам нь ийм богинохон эрх ашиг дээр гүйгээд л зогсчихлоо. Уг нь тэд,

  • Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болох,
  • УИХ-ын гишүүдийн тоог нэмэх,
  • Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх зэрэг гал халуун сэдэв ярьж байсан билээ.

Монголд улс төржилт явсаар ерөөсөө хүн рүүгээ субъектив байдлаар чиглээд л дуусдаг.

Үүнийг Үндсэн хуулийн 39.1-ийг өөрчлөөд л бусад өөрчилнө гэж байсан агуулгаа нойл руу хийгээд, усыг нь татчхаж байгаа МАН-ын 80-аад оныхны шийдэл баталж харуулж өгөв. Эднийг ах нараас нь ялгаад, "Ээ, сайн зорилго руу тэмүүлж буй" гэж хөөргөх нь ч илүүц харагдана. Яг л ялгаагүй хүнд зориулсан хуулийн өөрчлөлтийг тэд хийлээ. Тэгээд л зогсчихлоо.

Юун нөгөө парламентад олон намын төлөөлөл орж суух боломжийг хангах замаар, нэг намын ноёрхлыг сааруулах. Юун гишүүдийнхээ төлөөллийн нэгжийг багасгаж, эрх мэдлийг нь хумиад сонгодог парламент хөгжүүлэх. Засгийн газартайгаа ижил тэнцүү эрх эдэлж, төсвийн нэг урсгал хамаад буй Ерөнхийлөгчийн сонгогдох хэлбэрийг өөрчлөх.

Эсрэгээрээ эдний улс төржилт нь бүр нэг биш болоод ирэнгүүт, насны ахаар У.Хүрэлсүх санаачилгыг гартаа авч, зарим талаараа Х.Баттулга, Ц.Элбэгдорж нараас ч давуу эрхийг нам дотроо эдлэх болжээ.

"АХ НАРЫН ДҮҮ НАР ИЙМ БАЙДАГ"

МАН дотор одоо хамгийн хүчтэй буй нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Д.Сумьяабазар, Х.Нямбаатар тэргүүтнүүд. Тэд үеийнхнээсээ яаж ийгээд, Т.Аюурсайхан, Г.Тэмүүлэн зэргийнхээ амыг барьж чаджээ. Харин эсрэгээрээ, ах нараасаа цэвэрлэх гэж байсан тогтолцоогоо ах нартаа тавьж өгөв.

Хошин жишээ авахад,

Л.Оюун-Эрдэнэ нарын идэвхийлэн хийсэн акцын үр дүнд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар огцроход Б.Чойжилсүрэн Сангийн сайдаас бууж байв. Түүнийг энэ цаг үед эргүүлэн улсын тусгаар тогтнолын далд амин судас болсон Эрчим хүчний салбарт сайдаар тавьчихлаа.

Ч.Хүрэлбаатар Сангийн сайд, УИХ-ын Төсвийн байнгын хороо ахалж, Хөгжлийн банкны жинхэнэ нам гүм "түгжил" үеийг удирдаж явсан. Гэтэл ах нарынхаа сааруулж, удаашруулж, хөгжлийн замыг нь гацааж байсан том төслүүд, зарим агуулгыг хөдөлгөх зорилготой байгуулсан Эдийн засгийн хөгжлийн яамаа Ч.Хүрэлбаатарт өгчхөж байх жишээтэй.

Ингэж дүү нар нь "Сайд нараа л солихгүй бол ажил явахгүй байна" гэж орилж байгаад, парламент дахь мөнгөтэй, лоббитой, бизнестэй ах нартаа сайдын суудал өгч найр тавилаа. Ард нь гарангуутаа өнөөх хийнэ гэж ҮХНӨ-өө бүр мартсан гэлтэй таг чиг болов.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Намын дарга нь намын генсектэйгээ ордонд суусан ийм үед МАН-аас яг ҮХНӨ-ийн тогтолцооны шинэчлэлтийг хүсч хүлээж нь зөв үү. Магад хэт романтик төсөөлөл болчих биш үү. Одоо ийм л асуулт гарч ирэв, олон нийтийн өмнө.

Хэдий ковид, дайны нөлөөнөөс дэлхийн эдийн засаг уруугаа яваа ч манай улсад нэг нам хэт удаан засагласнаас авлигын сүлжээ гаарч, хүний эрх, эрх чөлөө хумигдаж, демократ үзэл алсран хийцгүйрсээр байна. МАН ч үзэл санааны хувьд баахан төөрч, эдүгээ хүүхдийн мөнгөн дээрээ хүртэл маргаан үүсгэх хүртлээ доройтлоо.

Одоо тэднээс ҮХНӨ-ийн бусад агуулгуудыг ер нь нэхэх үү. Ийм чадамж тэдэнд яг байна уу. Энэ их эргэлзээ төрүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-06 08:59

Бодит байдлыг сайхан буулгаж хэлжээ хахахаха

Зочин
Зочин
2022-10-06 09:00

Яг үнэн. Ахаа �##�д, дүүгээ дэлэм хүндэл гэдэг үг хэтэрхий хэрэгжээд хууль болчихсон юм биш үү

Зочин
Зочин
2022-10-06 09:01

orchin ved ajil neg iiim maygaar l ywagdag boljdeeee hoorhii

Зочин
Зочин
2022-10-06 09:14

ug n nutagrahal bj l bsan gehdee ene zasag turiinh shig arai iim aimar bsanguiee. Hentiigiinhen hun busad n uilchlegch. ps#aaaaaaaaaaaa hentiigiinhen

Зочинhg hgсм
Зочинhg hgсм
2022-10-06 14:03
Reply to  Зочин

цаашаа хараад зогсож �######�ийг нь долоож буй нэг харх нүдэлсэн амьтан яс горьдсон нойо адил ха ха. эд нараас юу ч хүлээх хэрэггүй цаг нь болоосой л гэж тэвчихээсдээ

Зочин
Зочин
2022-10-06 09:14

Поп нохой засаг төрийг жинхэнэ сүйрүүлж бн даа бид арчаагүй улс юм хоосон толгойтнуудаар удирдуулаад сүйрэлрүүгээ явж л байдаг

Зочин
Зочин
2022-10-06 09:16

kino hiimeeer bolchihjeeee yaltgvi

Их мэдэх
Их мэдэх
2022-10-06 09:35

ОЮУН-ЭРДЭНЭ �######�аачээ. Оронд Амарбаясг�##�ан бол бүүр биш шүү

Зочин
Зочин
2022-10-06 09:48

Хага хага бичжээ

Зочин
Зочин
2022-10-06 10:35

арай арай гутармаар юм улс минь хөгжихгүй байхад эд нар хөлжөөд байхийн

Зочин
Зочин
2022-10-06 11:29

Энэ нөхдүүд ч улс орныг самарч дууслаа.

Зочин
Зочин
2022-10-06 11:47

З�##�уу үедээ итгэж байна

зочин
зочин
2022-10-06 23:09

шинэ манан маф бий болсон шүү.бас л нэг сэлэм эргүүлэгч гарч ирлээ.ми.энхболдоосоо долоон дор бишүү.

Үнэн үнэн үнэн
Үнэн үнэн үнэн
2022-10-07 10:02

Эд нарыг шүүх цаг ирнээ.

Иргэн
Иргэн
2022-10-07 11:35

МИЕЭЭ АМЬД ГЭДГЭЭ ХАРУУЛАЖ БН, МИЕ, СҮ, МЭНГЭТ НАРЫН МАФИЙН БҮЛГЭЛЭЛ НОЁЛОЖ БН

Зочин
Зочин
2022-10-07 17:58

Ойлгосонгүй.юу гэх гээд юу гэчидээ.Үнө т хийж сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулна гээд бснаа больчихлоо гээд бгаа юмуу.Манайд тэр хууль хэрэггүйшдээ гэдгийг эгэ сэтгүүлч ухаараагүй бухимдаад яваа бололтой

Haliun
Haliun
2022-10-08 05:56

ЯЛЗАРСАН ТОЛГОЙТНУУД ТӨР УДИРДАНА ГЭДЭГ ГОЖИЙНЖОО БОЛСООН ЭНЭ БОЛ МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ

Зочин
Зочин
2022-10-08 17:13

Ха ха

Зочин
Зочин
2022-10-08 17:45

Энэ новшнууд үлгэр ярьж ард иргэдийн толгойг угааж хор найруулахаас өөр чадах зүйл байна уу

Зочин
Зочин
2022-10-09 02:17

Ичсэн нүүрэндээ үнэн мэдээ бичсэн бол уу.уг нь ийм мэдээ мэдээлэл өдөр бүр гарч байж иргэд сонголтоо хийх боломжтой болно!одоо мэдээний 90% нь шууд төрийн мэдээлэл( хөөрөгдсөн амласан)-ээр шууд тархиа уга�##�гадаг болжээ.яг хэзээ ийм болсон бол?(Баттулга сонгуулийн мэтгэлцээнд орсон тв үүд бүгд ман ын нөлөөний гэж үзээд ороогүй!)

Холбоотой мэдээ

Back to top button