ЭДИЙН ЗАСАГ

Өмнөх онтой харьцуулахад Монголбанкны худалдан авах алтны хэмжээ нэмэгдэж байна

Есдүгээр сарын статистикаар Монголбанк 2.4 тонн алт худалдан авчээ.

2022 оны хэмжээнд хамгийн их алт худалдан авсан нь наймдугаар сар болсон. Тус сард 2.9 тонныг Монголбанк худалдан авсан юм.

Түүнчлэн, есдүгээр сард худалдан авсан 2.4 тонн алт нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн дүн болжээ. Үүний дээр оны эхнээс хойш худалдан аваад буй нийт алтны хэмжээ 15 тонн байгаа нь ч 2021 онтой харьцуулахад өндөр юм байна.

Эрдэнэсийн санд төвлөрөх алтны хэмжээ сайн байх хэрээр гадаад валютын нөөц сайжирч, төгрөгийн ханш чангарах боломжтой юм.

Гэхдээ гадаад зах зээл дээр алтны өндөр биш байна. Энэ ханшид үндэслэж, Монголбанк алт худалдан авах үнээ тогтоодог бөгөөд есдшгээр сард нэг граммыг 184,565 төгрөгөөр /дунджаар/ авчээ. Энэ нь сүүлийн таван сарын хугацаан дахь хамгийн доод үнэ боллоо.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-05 13:14

Гэхдээл �##�т68% татвар ноогдуулхаас өмнөх үед очих болоогүй л байна

Холбоотой мэдээ

Back to top button