НИЙГЭМ

"Охины гар хугарч, гэмтэл авсан. Автобусны жолоочийн цалинг бууруулж, гурван сар ажлыг нь хийлгээгүй"

Гэр хорооллын автобусны буудал. Цүнх үүрсэн сурагч охин буудлаас яг хөдлөж буй автобусны араас гүйсээр гүйцэж очив. Автобус буудлаас зам руу бага зэргийн эргэлт хийж орохдоо охины гар юм уу, хөлийг нь дайрч буй бичлэг өнөөдөр цахим сүлжээнд түгэв.

Уг үйл явдал хэзээ болсон, жолоочид ямар хариуцлага тооцсон талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тус үйл явдал 2022.05.05-ны өдөр болсон. Хүүхдийн гар хугарч, гэмтэл авсан учраас хэргийг эрүүгийн цагдаагийн газар хэргийг шалгасан. Ослын хувьд зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн цагдаагийн байгууллага хэргийг хаасан. Харин "Blue bus" компанийн зүгээс жолоочийн цалинг 30 хувиар бууруулж, гурван сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй гэж мэдээлэл ирлээ. Нийтийн тээврийн газраас автобус компаниудад аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгож, тогтмол сургалт зохион байгуулж байгаа" гэв.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв "Чингэлтэй дүүргийн 18-р хороо “Зүрх Уул”-ын замд автобусны жолооч “М”-н жолоодож явсан автобусны араас есөн настай явган зорчигч гүйж яваад гэмтсэн гомдлыг ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д зааснаар “жолооч хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлаа хангаагүй” үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгон, 5 оноог хасаж арга хэмжээ тооцсон байна. Хохирогч хүүхдэд эмчилгээний зардлыг жолоочоор гаргуулж шийдвэрлэсэн" хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-05 17:20

Хөөрхий бага амьтан араар нь орохоо ч мэдэхгүй гүйж очмж

хэнчбиш
хэнчбиш
2022-10-05 18:00

Жолооч нэртэй новшийг золбин нохойн идэш болгох юмсан

Цагдаа зөв шийдсэн, Үхлийн өнцөгт харагдаагүй байх
Цагдаа зөв шийдсэн, Үхлийн өнцөгт харагдаагүй байх
2022-10-05 18:50

Хүүхдийн буруу шүү. Видеог нь үзээгүй ч яг энэ зургаар бол хүүхдийн буруу. Автобусны жолооч бууд�##�гүй газар зогсох ёсгүй байдаг. Замын тойруу дээр автобусны буруу т�##�д гарчихсан, мөн ямар ч машинд үхлийн өнцөг гэж хүн амьтан юмс байгаа хэр нь жолоочид харагддаггүй хэсэг байдаг. Хүүхэд ойролцоогоор тэр өнцөгт л байх шиг байна. Ингэж гүйх маш осолтой. Хоцорвол хоцроо л биз. Загнуулаад дараагийн удаа эрт гардаг болно. Амь насаа ингэж золиослохоор гүйж болохгүй. Мөрөөрөө үхэхгүй жолоочид гай болно. Өөдөөс нь хурдтай тэнэг амьтан гарч ирвэл харахгүй дайруулахаар байна. Автобус компани ч жолоочийг ханг�##�ттай шийтгэсэн гэж бодож байна.

Зочин
Зочин
2022-10-06 10:32

Zamruu oroogui baihadni hajuudni ochson baigaa bizde

Зззз
Зззз
2022-10-05 22:02

Тэр хөөрхөн жижигхэн амьтаныг авчихгүйдээ.жолооын зөв байх лдаа.цаг хугацаатай болохоор.гэхдээ л…… жолооч нь з�##�уу хүн байсан юм бол уу

Бат
Бат
2022-10-06 08:51
Reply to  Зззз

Харсан бол зогсоно шүү дээ

Зочин
Зочин
2022-10-06 06:48

Жаахан хүүхдийг буруутгаад л болоо юу тэр жолооч зогсоод өгсөн бол ийм явд�##� гарахгүйшдээ.тэр жолоочоос гадна ер нь автобусны жолооч нарт хүнлэг ёс зүйн заавар өгдөө.

Бат
Бат
2022-10-06 08:49

Хүүхэд харагдахгүй т�##�аас нь гүйгээд байна л даа ер нь автобус зөвхөн бууд�##� дээрээ зогсож хүн буулгаж суулгах ёстой гэдгийг хүүхдүүдэд эцэг эх багш нар нь зааж өгөх хэрэгтэй байхаа автобусны жолоочыг шийтгэх ямар ч үндэс байхгүй та нар өөрсдөө жолоочын сууд�##� суугаад хараад үзээрэй зөвхөн тэгшрэх үед л харагдана шүү ер нь автобус том машины өмнүүр чихэж ороод аюултай байд�##� үүсгээд байдаг хүмүүс минь тэр том машин чинь явж байгаа дээр нь тодорхойн зайн зогсдог гэдгийг ойлгох хэрэгтэй шүү та зам дээр машинтайгаа гарсан бол зөвхөн яваад л байх биш аюулгүй байд�##�аа хангах болзошгүй аюулаас сэрэмжилж анхаар�##� болгоомжтой явах хэрэгтэй шүү

zochin
zochin
2022-10-06 16:48

Жолооч анхаар�##� болгоомжтой байж хөдөлгөөнд аюул саад учирч болзошгүй үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй... ЗХДүрмээс

zochin
zochin
2022-10-06 16:51

Яаж жолоочийн зөв байх вэ дээ автобус хөдөлж зүүн т�##�ын эгнээг саад байгаа эсэхээ нягтлах ёстой шүү дээ Автобусны зорчигчид бол бас анхааруулах ёстой байсан...

зочин
зочин
2022-10-06 17:46

Жолоочийн буруу л байна шдээ. Автобус хөдлөхлөө зүүн тaлын эгнээнд саад байгаа эсэхээ нягтлах ёстой шүү дээ! Автобусанд явж байгаа зорчигчид бас анхааруулах ёстой байсан...

Холбоотой мэдээ

Back to top button