ЭДИЙН ЗАСАГ

Б.Жавхлан: Оны эцсээр Хөгжлийн банкны 1 их наяд зээлийг төлүүлнэ

Засгийн газар өнөөдөр /2022.10.05/ хуралдсан. Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны ээлжит мэдээллийг танилцууллаа. ТӨҮГ-уудтай холбоотой чанаргүй зээлүүдийн эргэн төлөлтийг шуурхайлах чиг үүргийг сайд нарт өгсөн, үүний биелэлтийг харлаа. Өнгөрсөн нэг сард 140-өөд тэрбум төгрөгийн зээл төлөгдлөө. Нэгдүгээр сараас хойш 800 тэрбум төгрөгөөр барагдлаа гэсэн үг. Хөгжлийн банкны тэнцэл ч сайжирч байна.

Энэ хэрээр дараагийн жилүүдэд төлөгдөх бондын эрсдэл ч багасаж байна. Цаашид хөтөлийн цемент, эрэл компаниудын өрийг төлүүлэхээр ажиллаж байна. 800 тэрбумыг жилийн эцэст 1 их наяд хүргэхээр ажиллаж байна. “Эрэл” дээр албадлагын, хууль хүчний байгууллагатай хамтарсан арга хэмжээ авах болж байна. Хөтөлийн цементийн үйлдвэрийн хувьд үйл ажиллагаа нь доголдох учраас Хөгжлийн банкнаас ажлын хэсэг гарч ажиллана” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-05 14:30

ashgvi deeeee

Зочин
Зочин
2022-10-05 14:31

Идэвхтэй төлөгдөөд яваа юм байна. Энэ эрчээрээ байгаарай

иргэн
иргэн
2022-10-05 16:10

766.5 тэрбум юм уу 800 тэрбут юм уу? Аль нь зөв тоо вэ?

Зочин
Зочин
2022-10-05 16:20

з�##�ьтай эрвэгэгр нүүдтэй эрэлийн б�##�айгаас мөнгөө аваач дээ

Холбоотой мэдээ

Back to top button