ЭДИЙН ЗАСАГ

Ч.Хүрэлбаатар: Валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд нүүрсээ биржээр зарна

Засгийн газар өнөөдөр /2022.10.05/ хуралдсан. Хуралдааны дараа Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Валютын нөөцийг нэмэгдүүлэх асуудлаар ЗГ-ын тогтоолын төслийг хэлэлцүүллээ. Статистик  харахаар экспорт өндөр байдаг. Үүнтэй дүйцэх валют орж ирж байгаа эсэх нь эргэлзээ дагуулдаг. Оффтейкээр буюу бүтээгдэхүүнээ урьдчилж зарсан шалтгаан байгаа. Нөгөө хэсэг шалтгаан нь жишиг үнэ, гэрээний үнийн зөрүүтэй холбогддог. Иймд Монгол Улсын экспортод гарч буй нүүрсний нөхцөл байдлыг ил болгох тогтоол гарлаа.

Тухайлбал, ямар үнээр нүүрс зарагдаж байх ёстойг тогтоолоор зохицууллаа. Амны үнэ, хилийн үнийн зөрүүгээс болж валют алдаж байна. Үүний дээр, нүүрс борлуулах бүх гэрээг цахимжуулж байж экспортод гаргах ёстой болж байна. Гэрээнүүдээ ил тод болгож, биржээр заръя гэсэн зохицуулалтыг тус тогтоолд багтаалаа.

Зөв арга хэмжээгээ аваад байвал валютын нөөц нэмэгддэгийг бид есдүгээр сарын дүнгээс харлаа" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-05 19:07

Үнэ байнга св�##�гаатай ялангуяа нүүрс мэтийн худ�##�дан ав�##�т улмрлын шинжтэй, худ�##�дан авагчид цөөн байгаа нөхцөлд биржээс урт хугацааны гэрээгээр зарах нь үнэ тогтвортой эрсдэл багатай даа. Непть, хий зардаг Катар мэт орны жишээнээс үзэхэд

Холбоотой мэдээ

Back to top button