Ярилцлага

Г.Өлзий: Анх аавыгаа санаад “Амгалан аав” дууг коверлож байлаа

...

Үүлэн хээтэй тэрлэгээ шуугаад

Үүрийн цолмонтой адуундаа мордсон

Үг нь хатуу ч зөөлөн сэтгэлтэй

Өлчир хээгүй миний л аав уу даа... хэмээн С.Жавхлангийн “Амгалан аав” дууг коверлож олны сэтгэлд хоногшсон энэ залууг Г.Өлзий гэдэг. Түүний хувьд хамгийн чимээгүй бас даруухан хэрнээ шаргуу хөдөлмөрлөдөг залуусын нэг. Түүнийг сонсдог олон олон залуус бий. Гэхдээ би түүнийг саяхан л өөртөө шинээр нээсэн юм.

“Миний хоолой тийм хүчтэй биш ч гэсэн сэтгэлийн гүнээс гардаг болохоор бусдыг татдаг байх” хэмээн даруухан ярина. Түүний хувьд “Амгалан аав”-аас гадна “Гэрлэж амжаагүй явна”, “Би хайртай хүнтэй”, “Хонин цагаан үүл” гэх мэт дуунуудыг коверлосон. Мөн өөрөө үг аяыг нь бичсэн “Macarena”, “Ганцаардвал залгаарай”, “Намайг аваад үлдээч” киноны дуу зэргийг нь мэдэхгүй хүн ховор биз. Уран бүтээлийг нь мэддэг хэрнээ дуучныг нь мэдэхгүй байгаа талаар асуухад “Би жаахан ичээд байдаг юм аа. Тиймээс олон газар яриа өгч үзээгүй болохоор танихгүй байх нь аргагүй” хэмээн бидэнд ярьсан билээ.

Түүний “Youtube”-д  оруулсан дууг хамгийн ихдээ 3 сая 500 мянган хүн сонссон бол бусад дууг нь дор хаяж сая удаа тоглуулжээ. Ингээд бодоод үзвэл давтагдсан тоогоор 10 сая удаа түүний дууг орж сонссон болж таарах нь. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.

-Анх “Амгалан аав” дууг коверлож байв уу?

-Тийм. Тэр үед би аавыгаа хачин их санаад “Амгалан аав” дууг коверлож дуулсан. Манай аав ээж Дархан-Уул аймагт амьдардаг хөдөөний малчин хүмүүс л дээ. Харин би сурах, ажиллах гээд Улаанбаатар  байдаг юм. Гэтэл нэг өдөр гэр орон хөдөө тал, аав маань санаанд ороод дуулсан нь олон хүнд хүрсэн байсан

-Хөдөө нутаг, аав ээж ч их юм бодогдуулдаг байх шүү?

Сэтгэл хөрчих вий л гэж айдаг. Ахуйтайгаа ойрхон сэтгэл гэдэг их ондоо. Дотоод сэтгэлээс хамаг юм гардаг болохоор бүх зүйлийг надтай ойр байгаасай гэж боддог. Бүх зүйл амгалан байдаг болохоор миний дуу хоолой олон хүнд хүрдэг байх. \

-Хөдөө нутаг аав ээжээс гадна D45 хамтлагийн дууг ковер хийсэн байх аа?

-Тэрийг би зүрх сэтгэлийн сэжим л гэж хэлнэ. би өөрөө гэр бүлтэй хүн. Аливаа зүйлд уян хатан чанараас гадна зүрх сэтгэлийн дуудлага гэж байх ёстой. Үнэн ч болоод хувирахгүй сэтгэл гэж байдаг байх. Миний зүрх сэтгэлийн дуудлага бол урлаг уран бүтээл шүү дээ. Тийм учраас зүрх сэтгэлээсээ л байхыг хүсдэг.

-Урлаг гэх юм. Та өөрөө уг нь жүжигчин хүн биз дээ?

-Тийм шүү дээ. Гэхдээ би тайзан дээр гараад ч юм уу, кинонд тоглож байхдаа их нээлттэй хүн шиг харагддаг. Гэтэл би амьдрал дээр их ичимхий хүн байхгүй юу. Анх жүжигчин болж чадах болов уу үгүй болов уу гэж их боддог байлаа. Ээжтэйгээ ярилцаад жүжигчин болох шийдвэрийг гаргасан юм.

-Киноны тухайд хэдэн кинонд тоглосон бэ?

-“Амьд бус амьдрагсад”, “Намайг аваад үлдээч” гэх мэт кинонуудад тоглосон. Одоо “Намайг аваад үлдээч” гэдэг киноныхоо хоёрдугаар ангийг хийж байна. Хүмүүс тэр үедээ их хүлээ авсан шүү

-Анхны ковер уран бүтээлээ гаргаж байсан үеийнхтэй харьцуулахад, танд ямар өөрчлөлтүүд гарсан гэж бодож байна вэ?

-Мэдээж өөрчлөлтүүд гарсан. Басхүү хийсэн уран бүтээл бүхнээсээ эерэг хандлагыг авч чаддаг. Ковер дуу миний хил хязгаарыг тэлж, амьдралд шинэ, шинэ боломжуудыг нээж өгсөн юм шиг санагддаг.

-Гэхдээ зарим талаасаа ковер уран бүтээлийг хүний дууг дууллаа хулгай гэж хүлээж авах тал байдаг шүү дээ. -Ковер уран бүтээлийг тань сонсоод хүмүүсийн хүлээж авч байгаа хандлага хэр байсан бэ. Сөрөг сэтгэгдлүүд байвал хэрхэн хүлээж авдаг вэ?

лон нийтийн хандлага, сэтгэгдлийг тийм ч их хардаггүй. Олон дунд янз бүрийн л үзэл бодолтой хүмүүс бий. Иймээс түүнд ач холбогдол өгч, хүндээр хүлээж авах хэрэггүй гэдгийг маш сайн ойлгуулсан. Гэхдээ хүмүүс дийлэнхдээ эерэг хандлагаар хүлээж авч, урмын үг их хэлдэг. Магадгүй өөрийн дуртай дууг шинэ хувилбараар, өөр байдлаар сонсох нь хүмүүст таалагдсан ч байж болох юм. Мөн би чинь өөрөө уран бүтээлтэй хүн шүү дээ: Анхнаас ковер дуулсан болохоор яг миний өөрийн уран бтээлийг ковер хийж байна гэж харах тохиолдол байдаг. Уг нь “Macarena” энэ тэр чинь минйи өөрийн зохиосон дуу шүү дээ.

-Сүүлийн үед залуус ковер уран бүтээл их хийж, оролддог болсон. Тэдний хөгжих боломжийг хэрхэн харж байна вэ?

-Одоогийн нөхцөлд дуу коверлож байгаа залууст маань боломж маш их байна гэж хардаг. Шинэ үеийн ковер хийж байгаа залуус маань илүү чанартай бичлэг, дүрс, дуулалт гэх мэтээр сонирхлоо илүү зориулалттай хийдэг болсон нь харагдаж байна. Иймд өөрийн зүгээс тэдэнд хандаж хэлэхэд цаг хугацаа, боломж хүн бүхэнд зэрэг оршиж байдаг.  Ямар ч зорилго тавьсан урт хугацааны, тууштай байдал чухал.  Үр дүн тодорхой хэмжээнд гарах учраас түүндээ чин сэтгэлээ зориулж чадвал төсөөлснөөс ч илүү зүйл чамайг хүлээж байгаа гэдгийг залуустаа хэлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-06 08:57

Дандаа түүхт дуунуудыг коверлодог авьяастай з�##�уу байхнэээ. Амжилт хүсий

Зочин
Зочин
2022-10-06 08:57

Amjilt husey

Зочин
Зочин
2022-10-06 08:58

Нэг тийм аядуухан хоолойтой зөөлөн хүн мэт санагддаг шүү. Дууг нь үнэхээр их сонсох дуртай шүү

Зочин
Зочин
2022-10-06 09:10

sonsoh durtai egel zoolon goy shvv

Зочин
Зочин
2022-10-06 09:16

Амг�##�ан аав дууг дуулж байгааг дахин дахин сонсоод л баймаар үнэхээр гоё шүү

Зочин
Зочин
2022-10-06 09:18

Aabiigaa hairlaj ybaarai goe duu

Зочин
Зочин
2022-10-06 09:19

Амжилт хүсье

Зочин
Зочин
2022-10-06 09:20

Сайхан ярилцлага болжээ зөв үлгэр дуурайл�##� эгэл даруухан з�##�уу шиг санагддаг. Амжилт хүсий

Зочин
Зочин
2022-10-06 10:24

Cooool hooloitoi zaluu shvv amjilt

Зочин
Зочин
2022-10-06 15:20

Mundah shuu dee ta min

УССӨ
УССӨ
2022-10-07 09:21

КОВЕРЛООД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ? ЭРГҮҮ МАЛ, МОНГОЛ ХЭЛЭЭ МАРТСАН...

Холбоотой мэдээ

Back to top button