Залуучуудын волейболын УАШТ-д "ЭНАГУРЭ" баг найм дахь удаагаа түрүүллээ

Монголын Залуучуудын улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг тэмцээн есдүгээр сарын 29-ний өдөр эхэлж өчигдөр буюу аравдугаар сарын 05-ны өдөр аваргуудаа тодрууллаа.
Уг тэмцээн дээд лигийн өмнө зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог бөгөөд тэмцээнд оролцсон шинэ залуу баг, тамирчид дээд лиг рүү дэвшин тоглох боломж ч байж болохоор харагдав. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 15, эмэгтэйчүүдэд 10 баг өрсөлдсөн юм. Энэ тэмцээн залуучуудын ангиллын 2022 оны гурав дахь тэмцээн болж байна. Залуучуудын УАШТ-д “Залуу монгол”, “Хөвсгөл шинэ үе” багууд анх удаа өрсөлдлөө.
Тэмцээний эмэгтэй төрөлд дараах гурван баг медальт байранд шалгарсны дээр түрүүлсэн "ЭНАГУРЭ" баг найм дах удаагаа аваргалж буйг онцлох нь зүй.
- Нэгдүгээр байр: Жан Жи Хунг эзэнтэй, Г.Бадамхорол менежертэй, ОУХМ Б.Хэрлэн ахлах дасгалжуулагчтай, С.Булгантамир ахлагчтай Амин бүрд ХХК-ний "ЭНАГУРЭ"
- Хоёрдугаар байр: Г.Бат-Эрдэнэ эзэнтэй ОУХМ Р. Тамираа ахлах дасгалжуулагчтай Б.Цолмон ахлагчтай УЛААНБААТАР КЛУБ
- Гуравдугаар байр: А.Ганхуяг эзэнтэй Ж.Эрдэнэбат менежертэй А.Батжаргал ахлах дасгалжуулагчтай Э.Номин-Эрдэнэ ахлагчтай Тэнүүн-Огоо ХХК-ны "ТЭНҮҮН ЗАЛУУ МОНГОЛ”
Тэмцээний эмэгтэй төрлийн шилдэг тоглогчдоор:
- Шилдэг хамгаалагч: Тэнүүн-Огоо багийн тамирчин Э.Эрдэнэ-Энх
- Шилдэг давуулагч: Тэнүүн-Огоо багийн тамирчин Г.Саруулгэрэл
- Шилдэг холбогч: Энагурэ багийн тамирчин Д.Анужин
- Шилдэг довтлогч: Улаанбаатар клубын тамирчин Ж.Баянжаргал
- Шилдэг Тэгш тоглогч: Энагурэ багийн тамирчин С.Булгантамир
- Шилдэг дасгалжуулагч: Энагурэ багийн дасгалжуулагч Б.Хэрлэн











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Божуу багтаа байгаа юу.