УЛС ТӨР

Б.Лхагвасүрэн: Монголд салбараа нээе гэж гадаадын ганц ч банк хандаагүй

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Өнөөдөр /2022.10.06/-ийн чуулганаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан "Бусад улс орнуудтай харьцуулахад манай улсын арилжааны банкнуудын зээлийн хүү маш өндөр байна. Өндөр хүүтэй зээл авч, аж ахуй явуулаад орлого олно гэдэг хэцүү. Ер нь гаднын банк оруулж ирж болохгүй юм уу. Бид 1990 оноос зах зээлийн нээлттэй эдийн засгийн харилцаанд шилжсэн. Зах зээлийн нээлттэй харилцаанд шилжсэн бусад орнууд гаднаас хүү багатай банк оруулж ирээд зээл олгож байгаа. Нэг биш олон банк оруулж ирж байна. Энэ тал дээр Монголбанк ямар бодлого барьж байгаа вэ?" гэлээ.

Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "УИХ-аас зээлийн хүү бууруулах стратегийг баталсан. Энэ хүрээнд зээлийн хүүг бууруулах, ялангуяа эх үүсвэрийн хүүг огцом бууруулсан. Үр дүнгээр зээлийн хүү жилийн 14 хувь хүртлээ багассан.

Өнөөдрийн үйлчилж байгаа банкны тухай хуулиар бол хувийн өмчтэй, гаднын арилжааны банк Монголд бие даасан салбар байгуулах боломжтой. Хуулийн дагуу эхлээд төлөөлөгчийнхөө газрыг нээж, тодорхой хугацаа болсны дараа салбараа нээдэг. Монгол Улсад өнөөдрийг хүртэл зургаан банкны төлөөлөгчийн газар байсан боловч гурав нь гараад явчихлаа. БНХАУ-ын хоёр банкны төлөөлөгчийн газар, Японы нэг банкны төлөөлөгчийн газар байна. Гэхдээ хувийн секторын банк гэдэг үүднээсээ Японы банканд салбар нээж ажиллуулах боломж нь нээлттэй байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл Монголд салбараа нээе гэж гадаадын ганц ч банк хандаж ирээгүй. Бидний хувьд хууль, зохицуулалтынх нь дагуу шалгаад, зөвшөөрөл өгөхөд бэлэн байгаа.

Хэрэв төрийн өмчтэй банк байх юм бол тусгай хуулийн зохицуулалттай. Эхлээд Засгийн газраас зөвшөөрлөө аваад орж ирэх зохицуулалт байдаг" хэмээн хариулав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2022-10-06 14:09

Хэзээ, хэн хандах бол гээд хүлээгээд суудаг юм уу? Гадны томоохон банкуудад сан�##� юм аа тавиад, хөөцөлдөөд ажлаа хийгээч

Зочин
Зочин
2022-10-06 14:15

Унхиагүй золиг л доо

Zochin
Zochin
2022-10-06 21:02

Baisan hurung oruulagchdig orkuud huuguud garagtsan. Odoo ter orkuud darga bolson, gevch gadnihan tenguudig toohgui

Татвар төлөгч
Татвар төлөгч
2022-10-09 21:32

Монголоор дүүрэн авилгач дарга, хууль нь дарга эдгээрийг хамга�##�ахад зориулагдсан байхад ямар гадны банк орж ирэхэв дээ

Холбоотой мэдээ

Back to top button