Нийгмийн

Хүүхдийн ордноос Нарны зам хүртэл талбайд ногоон байгууламжийг дөрвөн жилийн хугацаанд хийнэ

Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх 10.2 га талбайд ногоон байгууламжийг 4 жилийн хугацаанд хийхээр төлөвлөөд байна. 

Дэлхийн жишигт нийцсэн энэ цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгуулмж хийх санамж бичгийг “Рио тинто” компани, хотын захиргаатай байгуулав. Хүүхдийн паркийг 2 хэсэгт хувааж тохижуулах бөгөөд эхний жил ногоон байгууламжаа бий болгож, дараагийн жилд арчлалт хамгаалалтыг хийх талаар “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал хэллээ.

Хэцүү цаг үед төрийн байгууллага хувийн хэвшлийн тусламжаар энэ бүтээн байгуулалтыг хийхээр боллоо. Хүүхдийн парк бол 1966 онд байгуулагдсанаас хойш хүн бүрийн сэтгэлд үлдсэн газар. Хүүхдийн паркт олон давхар офисын барилга барилгүй хамгаалж ирсэн хувийн хэвшилд баярлалаа гэж хэлмээр байна” хэмээн Хотын дарга Д.Сумъяабазар тэмдэглэжээ.

Тэрбээр, “Дугуй цагаан орчмын тохижилт 90 хувьтай үргэлжилж байгаа, ирэх сарын 15-н гэхэд дуусгана. Одоогоор Туул голын эрэг дагуух тохижилт 80 хувьтай байна. Бага тэнгэр орчимд 3.8 га орчимд ногоон байгууламж бий болгоход түлхүү анхаарч, Богд хааны ордон музейн гадна талбайн тохижилтыг хийж байгаа. Дүүрэг бүрд ногоон байгууламж хийх чиглэлтэй байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-06 17:32

Худ�##�ч хүнд �##�гын чинээ газрыг дөрвөн жил тохижуулна гэнээ. Шулуунаар нь 40 жил тохижуулб�##� яасан юм бэ, мянгуужин минь?

Холбоотой мэдээ

Back to top button