НИЙГЭМ

2023 оноос Төв банк ипотекийн зээлийг олгохоо больж, Засгийн газар хариуцна

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Өнөөдөр /2022.10.06/-ийн чуулганаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ипотекийн зээлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Төв банкны зүгээс ипотекийн зээлийг 2023 оноос зогсооно. Ипотекийн зээлийг ковидын хуулийн дагуу олгоод явж байгаа. Олгож байгаа эх үүсвэр нь эргэн төлөлт. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн хөтөлбөр маань өөрөө, өөрийгөө санхүүжүүлээд явах хэмжээнд оччихсон. Тэр утгаараа ирэх 2023 оноос төв банк хуулийн дагуу олгож болохгүй. Тэгэхээр Засгийн газрын нэг агентлаг, аж ахуйн нэгжээр дамжаад энэ хөтөлбөр хэрэгжээд явах боломжтой гэж харж байгаа" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэгэхээр ямар өөрчлөлт гаргах юм бол?

Зочин
Зочин

Арай хямдарч илүү олон иргэдэд боломж олдоно гэж байх уу?

Зочин
Зочин

Дэмжиж байна

Тогтох
Тогтох

Төр олон юманд хутгалдах хэрэг байна уу АА-нуудаа чөлөөлөөд явуулбал яасын

Холбоотой мэдээ

Back to top button