УЛС ТӨР

Б.Жавхлан: Хүүхдийн мөнгө одоо бол халамж

УИХ-ын чуулган хуралдаж байна. Өнөөдөр /2022.10.07/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшин харгалзаж олгохдоо тооцоолол хийхийг тодруулан асуулаа.

Тодруулан хэлэх юм бол, сарын орлого нь 3.5 саяас дээш өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгохгүй байх чиглэлийг төсөвт тусгаад буй билээ.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан "Нийгмийн халамжийн тухай" хуульд хүүхдийн мөнгө орно. Өөрөөр хэлбэл, халамжийн бодлогын хүрээнд, халамж юмаа гэх утгаараа орж байгаа. Тэгэхээр хүүхдийн мөнгийг цаашид зорилтот бүлэг рүү чиглүүлэх бодлого баримтална гэсэн үг. Ковидын хүнд үед хүүхдийн мөнгө өрхийн орлогыг дэмжих маш том зорилгоо биелүүлсэн.

Статистикийн үндэсний хорооноос гаргасан гаргасан тоон мэдээллийг та бүхэн харж байгаа байх. Улаанбаатар хотод өрхийн дундаж орлого 1.9 сая, орон нутагт 1.5 сая байна. Дундажлах юм бол 1 сая 750 мянга. Үүнийгээ бид өндөр орлоготой хэсэг рүү нь дөхүүлэхийн тулд хоёр дахин өсгөсөн. Ингэхэд 3.5-аас 3.7 сая болж байгаа юм. Ийм орлоготой өрх 9 хувь. Иймд бид үлдсэн 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгохоор төсөвлөөд байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл өрхийн орлого тооцдог систем, төрийн сангийн мэдээллээ сайжруулна. Өнөө, маргаашгүй Засгийн газар дээр энэ ажлын хэсэг байгуулагдана" хэмээн хариуллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-07 14:24

Үнэн дураараа гэж

Зочин
Зочин
2022-10-07 16:13

Одоо Жавхлан сайд тэтгавэрийг х##амж гэх нь л дутаж бна даа тэгээд бүр тэтгэвэр нэмэх биш хасах т##аар ярьж мэдэхээр хэмжээнп хүрэх болтой. Төсөв боловсруулах хэлэлцэхэдээ эрүүь ухаанаар хандах хүн гарна гэхэд итгэхэд бэрх болтой. Ард иргэд үр хүүхдүүдийг бүгдийг Ул болгож санаа нь амрах болтой доо. Бурхан өршөөх болтугай!

Goku
Goku
2022-10-07 16:36

Угаасаа 3.5саяын орлоготой хүнд хүүхдийн 100.0 хэрэггүй байх өө

Батаа
Батаа
2022-10-29 22:56

Хүүхдийн тоо хамаагүй юу

Холбоотой мэдээ

Back to top button