Боловсролын чанараа тодорхойлуулахаар олон улсын PISA үнэлгээнд Монгол Улс анх удаагаа хамрагджээ

УИХ-ын чуулган хуралдаж байна. Өнөөдөр /2022.10.07/-ийн хуралдаанаар Боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа шинэчлэл үр дүнгийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл танилцуулсан юм.
Энэ үеэрээ "Монгол Улсын боловсролын чанарыг дэлхийн улстай харьцуулах, боловсролын чанарт нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор олон улсын PISA үнэлгээнд 2022 онд хамрагдлаа. Тус үнэлгээнд хот, хөдөөгийн 195 сургуулийн 7300 суралцагчийг түүврийн аргаар сонгон авч хамруулсан болно. Энэхүү судалгаанд Монгол Улс анх удаа оролцож буй бөгөөд 15 настай суралцагчдын математик, байгалийн ухаан, уншиж ойлгох чадвар болон бүтээлч сэтгэлгээний мэдлэг чадварыг үнэлэх шалгалт судалгааг компьютерт суурилсан хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Олон улсын байгууллагаас судалгааны нэгдсэн үр дүнгийн тайланг 2023 оны арванхоёрдугаар сард багтаан нийтэд танилцуулна" гэх мэдээллийг өгөв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яах нь сонин байна даа.
Ерөнхий боловсролоор бол гайгүй байхө.Дараагийн шатны сургуулиуд хэцүү дээ.