УЛС ТӨР

Л.Энх-Амгалан: Монголчууд хүүхдээ гадаадад сургахдаа жилд 40 биш 400 сая ам.доллар зарцуулдаг

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаарх мэдээллийг салбарын сайд танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж байна.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ "Өндөр төлбөртэй ЕБС-ийг бид ад үзэж болохгүй. Эд нар боловсролын салбарын ачааллын үүрэлцэж байгаа. Хувийн сургуульд сурч байгаа 40 мянган хүүхэд гадагшаа гарч сурна. Монголчууд хүүхдээ гадагшаа сургахын тулд жилд 40 биш 400 сая ам.доллар зарцуулж байна" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Б.Бейсен: "Дэлхийн хөгжилтэй улс орнууд боловсролд мөнгө хөрөнгө зарцуулж чадаж байна. Бид боловсролд хөрөнгө зарцуулж чадахгүй байна. Багш нарын цалин хангамж муу. Сурагчдын сурах бичгийн хүрэлцээ муу. Агуулга алдаатай байдаг. Энэ алдааны хариуцлагыг хэн хүлээх вэ. Алдаатай хэвлэгдээд гарчихсан сурах бичгийн ашиглаад байх уу. Төсвийн үргүй зардлын хариуцлагыг яах вэ. Коронавирусийн үеэр хүрэлцээ хангамж муу байснаас хоцрогдол гарсан. Үүнийг яаж шийдэж байна вэ" хэмээн асуулаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button