НИЙГЭМУЛС ТӨР

Сургууль, цэцэрлэгүүдийн нүхэн жорлонг халахад Эрдэнэт үйлдвэр 100 тэрбумыг зарцуулна

УИХ-ын чуулган хуралдаж байна. Өнөөдөр /2022.10.07/-ийн хуралдаанаар Боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа шинэчлэл үр дүнгийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл танилцуулсан юм.

Энэ үеэрээ ерөнхий боловсролын сургуулийн нүхэн жорлонг халах гэж буйг онцлов.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилсан орон нутгийн сургууль, цэцэрлэгийг цэвэр, тохилог ариун цэврийн байгууламжтай болгох санал санаачилгыг дэмжин ажиллаж байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, Барилга, хот байгууллалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран аймгуудаас ирүүлсэн саналуудыг боловсруулан дөрвөн үе шаттайгаар 21 аймгийн 330 сумын сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг халж, зориулалтын ариун цэврийн байгууламжаар хангана. Энэхүү ажлыг Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа. Тус үйлдвэр 100 тэрбум төгрөгийн санхүүжилтээр шийдэх юм" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 7, 2022 16:21

ХАЙРАН МӨНГӨ ГҮЙ ЭЭ МӨН МӨНГИЙГ СӨНӨӨХ МУУ ЮМЫГ СЭТГЭДЭГ ХУЛГАЙЧУУД ЮМАА.ХАРААЛ ИДСЭН ҮМХИЙ БӨГС АЛАА ХАЛААЖ БИЕ ЗАСАХ ЮМ УУ? ҮРГҮЙ ЗАРДАЛ ГЯЛС СУУГААД Л БОСОХОД БОЛНО НҮХЭН ЖОРЛОНД ПААР ТАВИХНЭЭ ТЭНЭГТЭЭЧ МАЛНУУДАА

Холбоотой мэдээ

Back to top button