СПОРТ

ДАШТ: Ё.Басхүү шөвгийн 16-д шалгарлаа

Өчигдөр буюу аравдугаар сарын 06-ны өдөр "Ташкент-2022” жүдо бөхийн ДАШТ эхэлсэн билээ. Манай улс тэмцээний эхний өдөр дэлхийн аваргын нэг мөнгөн медальтай болсон.

Тэгвэл өнөөдөр буюу дэлхийн аваргын хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаанууд болох хуваарьтай.

66 кг-ын жингийн дэлхийн чансааны тавдугаарт эрэмбэтэй ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү 1/16-д Бахрейний орос легионер Рамазан Коджаковоос хоёр вазаригаар цэвэр ялснаар шөвгийн 16-д шалгарлаа. Тэрбээр шөвгийн 16-д Италийн Элиос Манзитай барилдах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button