СПОРТ

ТАШКЕНТ 2022: Б.Хорлоодой хүрэл медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах "Ташкент-2022" тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж буй. Өнөөдөр манай улсын гурван тамирчин барилдах хуваарьтай байснаас Ё.Басхүү, Г.Хэрлэн нар тэмцээнээ өндөрлүүлсэн.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Бишрэлтийн Хорлоодой дэлхийн чансааг тэргүүлэгч Унгарын Река Пупптай эхний даваанд оноолт таарч барилдааны сүүлд торгуулиар цэвэр ялж, шөвгийн 16-д шалгарсан.

Улмаар дагах барилдаанд Польшийн тамирчныг цэвэр ялж, хүрэл медалтийн төлөө барилдахаар боллоо. Медалийн төлөөх барилдаанууд орой 20.00 цагаас эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 8, 2022 05:18

За Хорлоодойминь чи нэг юм дуулгах цаг нь болсон баймаар даа. Амжилт хүсье. Дэлхийн аварга аа гээд ерөөчихье

Холбоотой мэдээ

Back to top button