СПОРТ

“BOOM”: Шийрэв багшийн шавь, "шийртэй" Цогоо

2016 оны Риогийн олимпод явахад нь түүнийг арын хаалгаар явлаа хэмээн олон хүн хэмлэж байв. Тэгэхэд ялагдчихаад хонгилд уйлж суусан ч үе бий. Гэвч тэр бууж өгөөгүй. Өдгөө “Токио 2020” олимпын наадмын хүрэл, “Ташкент 2022” ДАШТ-ий алтан медалийн эзэн болж дэлхийд дийлдэхгүй бөх гэдгээ зарлан тунхаглалаа.

Тэр дэвжээн дээр гараад хэзээ ч нурмайж байсангүй. Харин ч Монгол омогшлоо цээжиндээ ноцоож, хачин гоё класик барилдаан үзүүлнэ. Түүний барилдааныг үзсэн олон ч Монголчууд жүдо бөхөд дурлаж үздэг болсон. Ганцхан Монголчууд ч бус дэлхийн олон хүн энэ залууг чин сэтгэлээсээ хайрладаг юм билээ.

Ингээд түүнийг eguur.mn сайт өнөөдрийн “BOOM” буландаа онцолж байна.


-Ц.Цогтбаатар 1996 оны 10 сарын 16-нд төрсөн.

-Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул.

-12 настай байхдаа “Аваргын гараа” үндэсний бөхийн тэмцээнд оролцох гэж ирсэн ч өглөө нь аавтайгаа хамт таксидаж ирээд бүртгэлээс хоцорч байжээ.

-Улмаар аав нь Монгол бөхийн өргөөний шатан дээр тэмцээнд оролцмоор байна гээд уйлж суусан хүүгээ МУГБ Ц.Шийрэвт шавь оруулж байжээ.

-Ингээд л тэр жүдо бөхөд эргэж буцалтгүйгээр хөл тавив.

-Түүний удамд барилддаг, спортын хүн нэг ч байхгүй.

-Тэрбээр Ц.Шийрэв багшийгаа Монгол Улсын Гавьяат Багш болгох амлалтдаа хүрсэн “шийртэй” эр

Түүний багш МУГБ Ц.Шийрэв.

-Тэрбээр жүдод дөнгөж хөл тавихдаа автобусны мөнгөгүй, өмсөх кимоногүй байсан талаараа дурссан байдаг.

-Тиймээс Таеквондогийн кимоно хямдхан авч таллаж хайчлаад аав, ээжээрээ гадна талаар нь зах оёулж өмсөөд бэлтгэлээ хийдэг байжээ.

-Тэрбээр бэлтгэлээ ганц ч удаа таслахгүйг хичээдэг нэгэн

-Хэрвээ өглөөний бэлтгэлдээ хоцорчихвол өөрийн эрхгүй уйлчихдаг тийм л шаргуу хөдөлмөрч залуу билээ.

-Түүний эхнэр О.Энхжин мөн жүдо бөхийн тамирчин -Бяцхан хүү нь аавынхаа шийрийг хатаасан дэлхийн бөх болохыг үгүйсгэхгүй.

-Ц.Цогтбаатар 2013 онд АНУ-ын Майами хотноо болсон өсвөр үеийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. 

-2014 оны УАШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 40 бөх өрсөлдсөнөөс Ц.Цогтбаатар тодорч, хүрэл медаль хүртсэн юм.

-Тэрбээр 2015 онд 19 настайдаа нэр хүнд, чансаагаараа ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг залуучуудын дэлхийн аварга шалгаруулах Абу Дабигийн “Их дуулга”-аас мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан.

-2016  онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл медаль хүртсэн.

-Ц.Цогтбаатар “Рио 2016” олимпын наадамд 60 кг-д барилдаж, гуравдугаар тойрогт дэлхийн аваргын хошой хүрэл медальт БНСУ-ын Ким Вон Жинд ялагдан тэмцээнээ өндөрлүүлж байсан юм.

-Тухайн үед түүнийг арын хаалгаар олимпод явсан хэмээн олон хүн хэмлэж байв.

-Ийнхүү 2016 оны Риогийн олимпод ялагдчихаад уйлаад сууж байсан Монгол хүү дэлхийн хэмжээний жүдоч болсон гэдгээ зарлан тунхаглаж “Токио 2020” олимпын наадмаас хүрэл медаль хүртэв.

-ОУХМ Ц.Цогтбаатар 2021 оны гуравдугаар сард Ташкент болон Тбилисийн Их дуулгад түрүүлж, нэг сард хоёр алтан медаль хүртсэн амжилттайгаар олимпыг зорьсон юм.

-Тэрбээр олимпыг зорихоос хоёрхон сарын өмнө бүл нэмж анхны хүүхдээ өлгийдөн авч байсан.

-Ингээд “Токио 2020” олимпын наадмаас хүрэл медаль хүртэж ард түмнээ хагартал баярлуулав.

Түүний бусад амжилтуудаас дурдвал:

- Азийн аваргын алт, хүрэл,

- Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө,

- Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 3 алт, 2 мөнгө, 7 хүрэл медалийн эзэн

-Монгол Улсын 4 удаагийн аварга -Залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медалиа “Их дуулга” тэмцээний мөнгөн медальтай хослуулсан түүнд IJF-ийн ерөнхийлөгч Мариус Визер баяр хүргэж байв.

-Харин энэ жил Ташкент 2022 дэлхийн аваргаас алтан медаль хүртэж өөрийгөө хэнд л дийлдэшгүй гэдгээ зарлав.

-Одоо түүний зорилго 2024 оны олимпын аварга болох билээ.

Видео:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-10-10 09:12

хонгор нутгийн дүүдээ олимпийн аварга болохыг ерөөе

Зочин
Зочин
2022-10-10 10:05

Баттулга мундаг хүн шүү. Би бахархаж явдаг даа. Битгий тэгээд элдвээр хэлээд бариад идчихээрэй. Би бусадтай адилхан бодолтой байх �##�багүй шүү

Зочин
Зочин
2022-10-10 10:05

Жудо бөхийн амжилт Женкотой с�##�шгүй холбоотой.

Зочин
Зочин
2022-10-10 10:05

Иим.л агшин гоёдоо Түүхэнд дурсамж болж үлдэнэ

Зочин
Зочин
2022-10-10 10:06

ene hunii huchin zutgel mongoliij judod mash ih bii shuu

Зочин
Зочин
2022-10-10 10:06

Манай жудочид олимп дэлхийн дэвжээнд өндөр амжилт гаргахад холбооны ерөнхийлөгчийн дэмжлэг тус тэдний амжилтанд ихээр нөлөөлж байгаа

Зочин БӨ
Зочин БӨ
2022-10-10 20:36
Reply to  Зочин

ЗА МАШ САЙН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ ТЭВЧЭЭР ЗААЖ, НАРИЙН ГОРИМООР АЖИЛЛАЖ АМЬДАРСААР ЖИЛ ХАГАСЫН ДАРАА БОЛОХ ОЛИМПООС АЛТАН МЕДАЛ ШҮҮРЭХ ЗОРИЛГО ТАВЬЖ АЖИЛЛАЖ АМЬДРААРАЙ. МАШ САЙН БАЙНА. ОЛИМПИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ УРАГШАА ЦОГТБААТАР АА!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин
Зочин
2022-10-10 10:06

Бахархахгүй бхын аргагүй агшин бна.

Зочин
Зочин
2022-10-10 10:07

Battulga estoil 2- gui setgelee MGL-iin judog Delhiid taniulaj yvaa gavtatai hun shuu hench margahgui bhooo????????????????‍♂️????‍♂️

mongol
mongol
2022-10-10 11:05

sain bn. Chi chadnaa aa. Gehdee minii duu tsaana chin Shoho Ono avarga hullej bn shyy dee. Tuuniig yadaj 1 yalaad tomorch bolno oo

Холбоотой мэдээ

Back to top button