Өчигдөр орой зам хааж байгаад Канадын Сенатын даргыг Улаанбаатар их дэлгүүр хэсүүлжээ

Өчигдөр /2022.10.09/ нийслэлийн замыг богино хугацаагаар хэсэгчлэн хаав. Иргэд чухам юу болов, Оросоос Владимир Путин, Хятадаас Ши Жиньпин ирэв үү хэмээцгээх. Тодруулбал, Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри манай улсад айлчилан ирж буй тул зам хаажээ.
Төрийн дээд хэмжээний айлчлалын үеэр хаах замын байршил, цаг нууцлалын зэрэгт хамаардаг тул нийтэд мэдээлдэггүй.
Монголд айлчилж ирээд буй хүндэт зочин УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар ирсэн. Монголд ирээд Улаанбаатар их дэлгүүрээр төрийн хамгаалалтан дор хэссэн байна.
Өнөөдөр /2022.10.10/ УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочныг Сүхбаатарын талбайд угтаж авна. Жорж Ж.Фюри манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана. Харин түүнд Ерөнхий сайд болон Засгийн газрын нэр бүхий гишүүд бараалхах нь ээ.
Энэхүү айлчлалын хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар албан ёсны хэлэлцээ хийгдэх аж.
Жорж Ж.Фюри гэж хэн бэ
Ньюфаундленд, Лабрадор мужийн уугуул бөгөөд одоогоор Канадын Сенатын 45 дахь даргаар ажиллаж байна.1999 оны наймдугаар сарын 11-нд Сенатын гишүүнээр томилогдсон бөгөөд тус мужаас сонгогдсон анхны дарга юм.
Ньюфаундленд, Лабрадор дахь их сургуульд суралцаж, 1970 онд урлагийн бакалавр, боловсролын бакалаврын зэрэг, 1976 онд Боловсролын магистрын зэрэг хамгаалсан. Сент Жонс дахь Ромын Католик сургуулийн Удирдах зөвлөлийн багш, сургуулийн хяналтын дэд захирал байсан. Ийнхүү 1969-1980 онд боловсролын салбарт амжилттай ажилласны дараа Далхаузи хуулийн сургуульд суралцаж, 1983 онд Хууль зүйн бакалаврын зэрэг хамгаалсан. 1984 онд Ньюфаундленд ба Лабрадорын Хууль зүйн нийгэмлэгийн Хуульчдын зөвлөлд дуудагдсан бөгөөд дараа нь хуулийн фирмийн хамтрагчаар томилогдов. Тэрбээр хуульчийн мэргэжлээр хоёр дахь жилдээ ажиллаж байхдаа бэлгийн хүчирхийллийн эсрэг Эрүүгийн хуулийн хэллэгийг амжилттай эсэргүүцэж, хуулийн зарим зүйл заалтууд Үндсэн хууль зөрчсөн болохыг нотолсон. 1989 онд тэрээр фирмийн ахлах түншээр, 1993 онд аймгийн Цагдаагийн газрын Гомдлын комисст томилогдсон. Улмаар 1996 онд Хатан хааны зөвлөхөөр тус тус томилогдож байжээ.
Түүний эхнэрийг Карен гэдэг. Тэд долоон хүүхэдтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хурай хурай
Тэглээ гээд яадгиим гадны хүн сонирхоо л биз
Яахавдээ тиим юм бай шүүдээ гол нь том зочин шүүдээ
Тэгээд юуг нь буруу гэх гээвдээ тэнэг юмаа
Өөрөө ч тэгье гээгүй байхаа манайхан л хүнийг эвгүй байд�##�д оруулаа биз
Монголд үйлдвэрлэв дэлгүүрээр оруулахгүй.
Хэсүүлэв ч гэх шиг, үгээ олж бичиж бай. Яагаад зочиндоо хүндэтгэл үзүүлж болдоггүй юм бэ? Сэтгүүлчид заримдаа хэт туйлшардгаа болих хэрэгтэй.
Иргэд сонирхсон учир мэдээлсэн байна. Буруу нь юу байхав